Марио Гёце

Германы хөлбөмбөгчин

Марио Гёце (герм. Mario Götze, 1992 оны зургаадугаар сарын 3-нд Мемминген хотод төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Германы шигшээд тоглодог. Тэр 2014 оны ДАШТ-ий шувтаргад Аргентины хаалганд 113 дахь минутанд хожлын цор ганц гоолыг оруулсан билээ.

Марио Гётце
FIFA WC-qualification 2014 - Austria vs. Germany 2012-09-11 - Mario Götze 01.JPG
Гётце Германы шигшээд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМарио Гётце[1]
Төрсөн огноо1992 оны 6 сарын 3 (1992-06-03) (28 настай)
Төрсөн газарГерман, Мемминген
Өндөр1.76 м[2]
БайрлалДовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБавари Мюнхен
Дугаар19[3]
Өсвөрийн баг
1995–1998Ронсберг
2001–2009Боруссиа Дортмунд
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2009–2010Боруссиа Дортмунд II1(0)
2009–2013Боруссиа Дортмунд83(22)
2013–Бавари Мюнхен27(10)
Шигшээ баг
2007Герман (15-)2(0)
2007–2008Герман (16-)8(3)
2008–2009Герман (17-)13(5)
2009Герман (21-)2(0)
2010–Герман35(11)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 13

ЗамналЗасварлах

Дортмундад 8 настайгаасаа хичээллэсэн Гёце Бундеслигийн анхны тоглолтоо 2009 оны арваннэгдүгээр сарын 21-нд Майнцтай хуурай тэнцэхэд Якуб Блашчиковскиг сэлгэн 88 дахь минутанд хийж байв. Дортмунд 2011-2012 онд Бундеслигт аваргалахад тэр тодорсон юм.

2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд Гёцег Бавари Мюнхен 37 сая еврогоор элсүүлсэнээ зарлав.

ШигшээЗасварлах

2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд Германы шигшээд Шведтэй тоглоход сэлгээгээр гараалсан бол анхны гоолоо 2011 оны наймдугаар сарын 11-нд Бразилтай тоглоход 19 нас 68 хоногтойдоо оруулан шигшээн түүхэнд хамгийн залуу гоолдогчоор бичигдэв.

2014 оны ДАШТ-ий сонгонд дөрөв гоолдсон Гёце тэмцээний хэсэгт[4] Португали (4:0)[5], Ганатай (2:2) тоглоход нээлтийн гоолуудыг хийжээ.[6] Улмаар шувтарганд Аргентинтай нэмэлт цаг сунгахад гоёмсог гоолыг оруулан шигшээн дөрөв дэх түрүүг авахад тусалсан юм.[7]

Шигшээн гоолуудЗасварлах

АмжилтЗасварлах

Боруссиа Дортмунд
Бавари
  • Германы аварга (1): 2014
  • Германы цомын эзэн (1): 2013/2014
  • Германы супер цомын эзэн (1): 2013
  • Клубүүдийн дэлхийн аварга (1): 2013
  • Telekom-Cup тэмцээний аварга (1): 2013
  • Нийт: 5 цом
Герман
Хувийн
  • Фриц Вальтерийн нэрэмжит медаль:2009
  • Фриц Вальтерийн нэрэмжит медаль:2010
  • Бундеслигийн нээлтийн гоол: 2010/2011
  • Бундеслигийн бэлгэдлийн гарааны тоглогч: 2010/2011
  • Алтан жаал шагналын эзэн: 2011

Хувийн амьдралЗасварлах

Гёце Германы Бавари мужийн Мемминген хотод төрсөн. Түүний аав Юрген Гёце нь Дортмундын Технологийн Их сургуулийн алдартай профессор хүн бол ах Фабиан Гёце Бохумд тоглодог.

ЭшлэлЗасварлах

  1. "FIFA Club World Cup Morocco 2013: List of Players" (PDF), FIFA, 7 December 2013, p. 5. 7 December 2013-нд авсан. 
  2. Bayern Profile Mario Götze. FC Bayern. 22 May 2014-д хандсан.
  3. Die 19 für Götze, die 15 für Kirchhoff (German). FC Bayern Munich (21 June 2013). 11 July 2013-д хандсан.
  4. "Germany World Cup 2014 squad", The Telegraph, 2 June 2014. 22 June 2014-нд авсан. 
  5. "Germany 4-0 Portugal", BBC, 16 June 2014. 22 June 2014-нд авсан. 
  6. "Germany vs Ghana", BBC, 22 June 2014. 22 June 2014-нд авсан. 
  7. Götze volley gives Germany their fourth World Cup title. Deutsche Welle. 14 July 2014-д хандсан.

ХолбоосЗасварлах