11 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 310 дахь (өндөр жил бол 311 дэх) өдөр юм. Мөн он дуустал 55 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
10 сар · 11 сар · 12 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Үйл явдлууд

засварлах

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

  • 1925.11.06: БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.
  • 1985.11.06: БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.
  • 2012.11.06: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

  • 1923 онд Польшид Краковын бослого эхэлжээ.
  • 1995 онд “Queen” хамтлагийн Фрэдди Мэркүритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан байна.
  • 2012 онд Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон.

Энэ өдөр төрөгсөд

засварлах

Тэмдэглэлт баярууд

засварлах
  • Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр.
  • Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр юм.
  • Доминикан, Тажикистанд Үндсэн хуулийн өдөр
  • Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын, АНУ-д Саксофон хөгжмийн өдөр

Энэ өдөр нас барагсад

засварлах
  • 1893—Пётр Чайковский (1840 онд төрсөн) -оросын алдарт хөгжмийн зохиолч, багш, хөгжмийн удирдаач бөгөөд хөгжмийн шүүмжлэгч.

  Commons: 11 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан