Аварга цагаан загас
Аварга цагаан загас Carcharodon carcharias нь халуун дулаан бүсээс хүйтэн, сэрүүн бүс хүртэлх Дэлхийн бүх далайд тархан нутагладаг. Хойд зүгт Аляска, Канадад үзэгдсэн бүртгэл бий. АНУ, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд орчмын далай болон Газар дундын тэнгист их таарна. Японы эргэн тойронд ч мөн бий.
Аварга цагаан загас Оршин байсан хугацаа: Миоцен- Одоо | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Carcharodon carcharias (Карл Линней, 1758) | ||||||||||||||||
Амьдрах бүс
|
Гадаад төрх
засварлахНас бие гүйцсэн аварга цагаан загас дундажаар 4-4.8 м урт, 680-1100 кг жинтэй. Эм нь эрээс биеэр том юм. 11 м гаруй том аварга цагаан загасны тухай мэдээлэл бий. Судлаачдын үзэж буйгаар хамгийн томдоо 6 м урт, 1900 кг хүртэл байж болно хэмээж буй ч, Тайван, Австралийн далайд агнасан аварга цагаан загасны урт 7 м гаруй, 2500 кг жинтэй байв.
Энэ загасны нуруун хэсэг нь гүн саарал, харавтар өнгөтэй байх ба гэдэс, өехий хэсэг нь цагаан байна. Нуруу гэдэсний өнгө нь ууссан биш, зураас татсан мэт тод ялгарсан байдаг.
Гурвалжин хэлбэрийн 7.5 см урт, 3 эгнээ шүдтэй. Хөрөө мэт энэ шүд нь арьс, булчинг тасдахад зохицсон ба нэг удаагийн хазалтаар 14 кг мах тасдах чадалтай байна. 1 шүд нь унахад арын эгнээний шүд түрэн гарж нөхөгдөх ба бусад аврага загасны адил шүд нь хэдэн ч удаа шинээр ургадаг ажээ. Барьсан амьтанаа хазаж тасдахад унасан шүдээ махтай хамт залгиснаас гэдэс дотроо шархлуулсан тохиолдол бий гэгддэг. Жирийн үед аажим, алгуур сэлэх ч огцом хурд гарган сэлж чадах бөгөөд 25-40 км/ц хурдална.
Идэш тэжээл
засварлахАварга цагаан загас мах идэштэн бөгөөд алтан жад загас, далайн хавтгай загас, бусад жижиг аварга загас, далайн гахай, сэлүүр хөлтөн (далайн хав, далайн арслан гэх мэт), заримдаа далайн яст мэлхий агнаж иддэг. Тэд нар мандсаны дараах 2 цагийн дотор, голдуу өглөө анд гаран дайралт хийх бөгөөд 55% амжилттай байдаг. Үүнээс хойш дайралтын амжилт 40% болж буурах ба аврага цагаан загас ангаа болих ажээ.
Тэд ан хийх олон янзын арга техниктэй юм. Өөрөөс биеэр том умардын далайн заан зэргийг авлахдаа хазаж шархдуулаад цус алдан тамирдаж үхэхийг нь хүлээдэг байна.
Аварга цагаан загасны гол дайсан нь хүн ба алуурчин халим юм. Мөн том биетэй аварга загас болон өөр хоорондоо том биетэй нэгэндээ бариулах нь бий.