Open main menu

Далайн хав (Phoca vitulina) нь Чихгүй далайн хав буюу Phocidae овгийн хөхтөн амьтан юм. Далайн хав нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, хүйтэн сэрүүн бүсийн далайд амьдардаг. Атлантын далай, Номхон далайн хойд хэсгийн эргүүд, Балтын тэнгис зэргээр өргөн тархан суурьшсан. Өдгөө нийт тоо толгой нь 400-500000 байна.

Далайн хав
Seehund.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихгүй далайн хав
Төрөл: Phoca
Зүйл: P. vitulina
Латин нэр
Phoca vitulina
Карл Линней, 1758
Далайн хавын нутаглах бүс
Далайн хавын нутаглах бүс

Биеийн бүтэцЗасварлах

Эм далайн хав 120-170 см, 50-150 кг бол эр нь 150-200 см, 70-170 кг жинтэй. Далайн хав бүр өөр өөр хар бараан судал толботой байх ба хар бордуу, бор шаргал, мөн саарал гэх мэт олон янзын өнгө зүстэй байна. Бие болон сэлүүр нь богино, пагдгар, том бөөрөнхий хэлбэрийн толгойтой.

Идэш тэжээлЗасварлах

Далайн хав голчлон загасаар хооллоно. Хар хайган, тэнгисийн алгана, май, хар амар, сагамхай, халпинь, мерланг зэрэг загаснууд болно. Зарим үед арваалж, сам хорхой, нялцгай биетэн иддэг. Далайн хав 10 гаруй минут, 500 м орчим гүнд шумбаж чадах ч, ихэнхдээ 3 минут орчим, 20 м гүнд шумбадаг аж. Усны шувууруу дайран барьж идсэн тохиолдол бий.

Зургийн цомогЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Далайн хав – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary: Далайн хав – Энэ үгийг тайлбар толиос харна уу