Умардын далайн заан
Умардын далайн заан (Mirounga angustirostris) нь Чихгүй далайн хав буюу Phocidae овгийн нэг зүйл далайн заан юм. Зааны хошууг санагдуулам том хамар хоншоороос үүдэн ингэж нэрлэх болжээ. Энэхүү сэлүүр хөлтөн амьтан нь Номхон далайн зүүн хэсэг, хойд зүгт Аляска, өмнө зүгт Калифорни хүртэл нүүдэллэн амьдардаг.
Умардын далайн заан | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Mirounga angustirostris (Gill, 1866) | ||||||||||||||
Умардын далайн зааны тархац (хар хөх: үржлийн газар; цэнхэр: үржилд ордоггүй)
|
Гадаад төрх
засварлахЭр далайн заан 4 м урт, 2300 кг жинтэй, эм нь 3 м, 640 кг жинтэй байдаг. Том хар өнгийн дугуй нүдтэй.
Идэш тэжээл
засварлахТөрөл бүрийн зүйлээр хооллох ба 30 гаруй зүйлийн загас, наймаалж, арваалж, зарим жижиг аврага загас гэх мэт иддэг. Тэд шөнөөр гүн тэнгист шумбан ан хийдэг байна. Дундажаар 300-800 м, зарим үед илүү гүнд шумбана.
Амьдрал
засварлах12-1 сар орчимд умардын далайн заан үржлийн газраа цуглаж ирцгээх ба эр нь түрүүлж ирсэн байдаг. Энэхүү далайн дулаан, нөмөр эрэг газар нь өвлийн хүчтэй шуурга, өндөр давалгаанаас халхална. Сүргийн ахлагч болох тэмцэл хүчтэй ширүүн өрнөх ч, үхэлд хүргэх нь цөөн. Сүргийн ахлагч эр нь 30-100 эм далайн заантай сүргийг эзэмшдэг. Хүчирхэг эр далайн заан амьдралынхаа турш 500 гаруй зулзагатай болдог бол сул дорой нь нэг ч үржилд орж чаддаггүй аж. Эм далайн заан 11 сар хээлээ тээх ба нэг удаа 1 зулзага төрүүлнэ. Амьдралынхаа турш нийт 10 зулзага гаргах чадвартай. Умардын далайн заан нь 20 гаруй насладаг.