Open main menu

Далайн арслан нь сэлүүр хөлтөн амьтан ба устсан нэг зүйл болох Японы далайн арсланг оролцуулвал нийт 7 төрөл, 7 зүйл бий. Хуурай газар илүү дасан зохицсон байдаг ба сэлүүрийнхээ үзүүрээр хөдлөн явж чаддаг. Чих нь ил харагдан гадна байрласан тул ингэж дуудагдах болсон ба чихгүй далайн хавтай харьцуулахад нохойтой илүү төстэй хоншоортой байна. Далайн арслан нь хойд туйлаас дулаан бүс хүртэлх дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба хойд хагасын далай тэнгис, Атлантын далайд тархан амьдардаг.

Далайн арслан
Калифорнид
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихт далайн хав Otariidae
in part
Төрөл

Eumetopias
Zalophus
Otaria
Neophoca
Phocarctos

АнгилалЗасварлах

Зургийн цомогЗасварлах

     
Калифорни дахь далайн арслангууд. Калифорни далайн арслан АНУ, Сан-Францискод. Сургуультай далайн арслан.