Эннер Валенсиа
Эннер Ремберто Валенсиа Ластра (исп. Enner Remberto Valencia Lastra, 1989 оны арваннэгдүгээр сарын 4-нд Сан Лоренсо хотод төрсөн) — Эквадорын хөлбөмбөгчин бөгөөд Вест Хэм болон Эквадорын шигшээд тоглодог.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Эннер Ремберто Валенсиа Ластра | ||
Төрсөн огноо | 1989 оны 4 сарын 11 | ||
Төрсөн газар | Эквадор, Сан Лоренсо | ||
Өндөр | 1.74 м | ||
Байрлал | Довтлогч/ хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Пачука | ||
Дугаар | 14 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2008–2013 | Эмелек | 131 | (27) |
2014 | Пачука | 23 | (18) |
2014- | Вест Хэм | 0 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2012– | Эквадор | 13 | (7) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 15. † Гараа (Гоол). |
ЗамналЗасварлах
Эмелект тэргүүн лигийн анхны тоглолтоо 2010 оны хоёрдугаар сарын 6-нд Депортиво Китотой[1], ЛДУ Китогийн хаалганд аравдугаар сарын 3-нд анх гоолдсон.[2] Улсынхаа лигт түрүүлсэн жилдээ мексикийн Пачукад дуулиантай элссэн[3] Валенсиа 2014 оны нэгдүгээр сарын 18-нд Тихуаныг ялахад (2:1) гоолджээ.[4]
2014 оны долоодугаар сарын 17-нд английн Премьер лигийн Вест Хэм Юнайтед 12 сая фунтээр элсүүлж, таван жилээр гэрээлсэн.[5]
ШигшээЗасварлах
Эквадор 2012 оны хоёрдугаар сарын 12-нд Гондурастай нөхөрсөг тоглоход Эннер анх гараалсан бол 2013 оны арваннэгдүгээр сарын 19-нд мөн Гондурасын хаалганд (2:2) анх гоолдов.
Валенсиа 2014 оны ДАШТ-ий E хэсгийн Швейцар (1:2)[6] болон Гондурасын (2:1) тоглолтуудад гурван бөмбөг оруулсан.
АмжилтЗасварлах
- Эмелек
- Эквадорын аварга — 2013
ЭшлэлЗасварлах
- ↑ Эмелек VS. Депортиво Кито 1:1. soccerway.com (2010-02-06).
- ↑ ЛДУ Кито VS. Эмелек 0:1. soccerway.com (2010-10-03).
- ↑ http://www.goal.com/es-mx/news/4832/mercado-de-pases/2013/12/04/4454474/ya-hay-acuerdo-del-pachuca-por-enner-valencia
- ↑ http://www.sandiegored.com/noticias/47145/Pachuca-2-1-Xolos-Tijuana-Xolos-give-away-the-win/
- ↑ "West Ham sign Ecuador striker Enner Valencia in £12m deal", BBC Sport, 17 July 2014. 17 July 2014-нд авсан.
- ↑ Switzerland sink Ecuador in nick of time as Haris Seferovic secures justice. Guardian (15 June 2014). 17 June 2014-д хандсан.