Үжүлю-руоди шаньюй

— «Шаньюй Үжүлэн» гээд холбогдов —

Үжүлюй-руоди шаньюй нь (хятадаар: 烏珠留若提, пиньинь галиг: Wū zhū liú ruò tí) МЭӨ 8 оноос МЭ 13 онд Хүннүгийн шаньюй байсан. Жинхэнэ нэр нь Нанжияасы (хятадаар:囊知牙斯; пиньинь галиг:Náng zhī yá s). Хуханье шаньюйгийн Жюаньчюй хатнаас төрсөн хүү. Чөяа шаньюйгийн төрсөн дүү.

Үжүлю-Руоди шаньюй
Хүннүгийн шаньюй
Хаанчлал МЭӨ 8 оноос МЭ 13 он
Хаан суусан МЭӨ 8 он
Төрсөн огноо ?
Өнгөрсөн огноо МЭ 13
Оршуулсан Монгол Улс. Ноён Уул
Удаах Үлэй-руоди шаньюй
Улс Хүннү

НамтарEdit

Тэр Шаньюй болохоос өмнө Фүжүлэй шаньюйгийн үед баруун гарын лүли ван, Чөяа шаньюйгийн үед зүүн гарын сянь ван байв. Чөяа шаньюй тэнгэрт хальсны дараа шаньюй болж, Үжүлю-Руоди гэх цолтойгоор их сууринд суув.

Үжүлю-руоди шаньюй нь өөрийн хүннүчүүдийг хятадын эрхшээлээс чөлөөлж, Хань улсын эсрэг тэмцсэн нь уг хүн нь ихэд алдаршсан байна. Үжүлю шаньюйг төр барьж байх үед Хан улс тал нутгийг улс төрийн хувьд ноёрхож байсан. Энэ шаньюйгийн үед Хүннү улс нь хятадын Хан улстай гэрээ байгуулж байсан ба энэхүү гэрээнд "...хоёр улс нэгэн гэр бөгөөд бие бие рүүгээ дайрч довтлохгүй. Хэрвээ ингэвэл харилцан бие биедээ мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоох ба харийн этгээд халдан дайрвал цэргийн хүчээр туслана. Энэхүү гэрээг түрүүлж зөрчсөн нь тал нь Хөх тэнгэрийн залхаалтыг үзэх болно." гэж тохиролцсон байжээ.

Үжүлю-руоди шаньюй нь дээрх гэрээг зөрчихгүй байсан боловч Ван Ман хууль бусаар төрийн эргэлт хийн Баруун Хан улсыг мөхөөн ахархан оршин тогтносон Шинь улсыг байгуулснаар хүчин төгөлдөр бус болжээ. Ван Ман нь 300,000 цэрэг бүхий хүчирхэг арми байгуулан Хүннүгийн эсрэг дайны ажиллагаа эхэлсэн боловч түүний энэ санаархал бүтэлгүйгээр дууссан байна. Үжүлю шаньюй энэ дайны ажиллагаа дуусахын өмнө МЭ 13 онд таалал төгсжээ. Түүнийг Сюйбу овгийн Үлэй-руоди шаньюй залгамжилсан байна.

Ноён уулын булшEdit

Үжүлю шаньюйг өнөөгийн Монгол улсын Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён ууланд оршуулсан. Энэхүү булшинд 1925 онд Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Козловын шинжилгээний анги малталт хийжээ. Малталт хийсэн булшуудаас Булш No 6 нь Үжүлю шаньюгийнх болно. Yүнийг уг булшнаас олдсон эд зүйлсийн дотор байсан хятадын эзэн хаанаас МЭӨ 1 онд бэлэглэсэн аяганы бичээсээр тогтоосон байна. Уг булшнаас хятад, бактри гаралтай нэхмэлүүд, скифийн барилаар хүннү урчуудын бүтээсэн амьтдын дүрсүүд зэрэг гайхамшигтай урлагийн бүтээлүүд олджээ. Мөн эндээс олдсон Үжүлю шаньюйгийн толгойн гавлын яс Өнөөдөр Монгол улсын Түүхийн музейн үзвэр болсон байгаа билээ.

Гэр бүлEdit

Эцэг: Хуханье шаньюй

Эх: Жюаньчюй яньжи

Ах: Чөяа-руоди шаньюй

ХөвгүүдEdit

  • Баруун гарын Гүнү ван Үдияаси. Түүнийг Хань улсад барьцааны хүнээр НТӨ 8 онд илгээсэн.
  • Зүүн гарын Ютүчоудань ван Жылюкүнь. Үдияаси нь Хань улсад очоод хальсний дараа Жылюкүнийг барьцааны хүнээр илгээсэн.
  • Баруун гарын Чечю ван Фан. Жылюкүний эх нэгтэй ах дүүс.

Мөн үзэхEdit

Өмнөх
Чөяа шаньюй
Хүннүгийн шаньюй
МЭӨ 8 он-МЭ 13 он
Дараах
Үлэй шаньюй