Чөяа шаньюй
Чөяа шаньюй[1] (хятадаар: 車牙若鞮單于; пиньинь: Chē yá ruò dī chán yú) нь НТӨ 12-8 онд Хүннү улсыг захирч байв. Чөяа шаньюйн уугуул нэр нь Чемочө (хятадаар: 且莫車; пиньинь: Qiě mò chē), харин Чөяа гэдэг нэр бол түүнийг шаньюйд өргөмжилсний дараа өгсөн цол юм. Тэр Хуханье шаньюйн Жюаньчюй яньчжигаас төржээ. Чемочө нь Үжүлюй шаньюйтэй эх нэгтэй ах дүүс байлаа.
НТӨ 12 онд шаньюй болсны дараа хүү Үиданыг Хань улсад барьцааны хүнээр илгээв. Хуханье шаньюйгаас хойш Хүннү нь Хань улсын хараат улс болсон учраас тодорхой хэмжээний татвар өгч, төрийн түшээд ноёдын хөвгүүдийг Хань улсын эзэн хааны ордонд барьцааны хүнээр илгээж хараат улс гэдгээ нотлож байсан юм.
Намтар
засварлахНТӨ 31 онд Фүжүлэй-роди шаньюй, их сууринд суусны дараа Хүннүгийн баруун, зүүн гэсэн хоёр мужийг захирдаг лүли ван тушаалтныг томилжээ. Үүний зүүн гарын мужийн лүли ванд Чемочө буюу хожмын Чөяа шаньюйг томилсон нь жирийн тохиолдол биш байв. Хүннүгийн төрт ёсонд зүүн гарын вангуудыг эрхэмлэж, баруун гарын вангуудыг адагт нь тооцож үздэг байсан тухай Сыма Гуан бичиж үлдээсэн байдаг. Түүнийг эх нэгтэй төрсөн дүү Нанжиясы нь Үжүлю-руоди шаньюй цолтойгоор залгамжилжээ.
Өмнөх Соусе шаньюй |
Хүннү улсын шаньюй НТӨ 12-8 |
Дараах Үжүлю-руоди шаньюй |
Эшлэл
засварлах- ↑ Түүний цолыг бүтнээр нь Чөяа-руоди шаньюй гэдэг.