Козловын экспедици

Монгол улсын нутаг дэвсгэрийн Хүннүгийн үеийн түүх соёлын олон дурсгал байдаг. Үүнээс хамгийн ач холбогдолтой нь Ноён уулын булшнууд билээ. Ноён уулын булшыг 1925 онд оросын эрдэмтэн Козловын экспедици нээж ухсан байна. Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог.

Энэ малталтаар Ноён уулын булшнуудын нэг нь Өмнөд Хүннү улсын шаньюй Үжүлэнгийн булш болохыг тодорхойлж, түүнээс олдсон олдворуудыг ЗХУ руу зөөн аваачсан байна. Эндээс олдсон олдворууд гэвэл Хүннүгийн үеийн ширмэл хивс бөгөөд энэхүү гайхамшигтай бүтээл нь одоо ОХУ-д байгаа бөгөөд дэлхийн түүхийн олон бүтээлд Хүннүгийн үеийн гайхамшигт олдвор гэж тэмдэглэгдэн байдаг. Үүнээс чухал олдвор нь малтсан булшнаас Өмнөд хүннүгийн шаньюй Үжүлэнгийн гавлын яс олдсон бөгөөд энэхүү чухал олдвор Монгол улсын Түүхийн музейд үзмэр болон байж байна. Энэхүү гавалын яс бүхий бунханыг чухал энэхүү Үжүлэн шаньюйгийнх болохыг тэрхүү шаньюуд дурсгал болгон үйлдсэн хятад ваарчны аяганы дээрх бичээсээр тогтоосон байна. Энэ булшнаас олдсон бусад алт мөнгөн эдлэлүүд бүгд ОХУ-д байгаа болно.

Археологийн судалгаа, сурвалж бичгийн мэдээгээр хүннү, монголчууд соёлын хувьд ижил болохыг тогтоожээ. Тухайлбал хүннү, монгол, скифчүүд гэр тэрэг хэрэглэдэг байсан бол түрэгүүдэд гэр тэрэг огт байгаагүй. Мөн хүннүчүүд уртын дуу дуулдаг байв. Уртын дуу 2000 жилийн түүхтэй  ба хүннүчүүд уртын дуу дуулж эхэлсэн тухай хятадын "Вэй улсын судар"т бичсэн байдаг. Энэ дуу нь чоно улихтай төстэй сонсогддог гэж хятад сурвалжид тэмдэглэжээ.