Цэндсүрэнгийн Энхманлай

(Ц.Энхманлай-с чиглүүлэгдэв)


Цэндсүрэнгийн Энхманлай (1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатарт) нь Харанга хамтлагийн гоцлол гитарчин, ахлагч юм. Мөн тэрбээр Харанга хамтлагийн хамгийн анхны гавьяат жүжигчин цолыг хүртсэн, Монгол Улсын Төрийн шагналт[1] дуучин юм.

Цэндсүрэнгийн Энхманлай
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЦэндсүрэнгийн Энхманлай
Тайзны нэрМанлай
Төрсөн1958 оны 9 сарын 27 (1958-09-27) (65 настай)
Хөгжмийн урсгалРок
Зэмсэггоцлол гитар, дуучин
Идэвхтэй1974 – одоо
Хамтардаг уран бүтээлчидНогоон гэрэл 1975-1977
Айзам 1977-1978
Соёмбо 1978-1986
Цирк 1986-1989
Харанга 1989 оноос хойш

Харангаас өмнө засварлах

1974 онд анх уран бүтээлийн замналаа эхлэж Ногоон гэрэл хамтлагт гитарчнаар орж, Я. Одсүрэнтэй хамт тоглодог байсан. 1977-78 онд Айзам хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдаж Соёмбо хамтлагт орж 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. Соёмбо хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х. Лхагвасүрэн нартай танилцсан байна. 1986 онд циркэд гитарчнаар орж "Цирк Эстрад" хамтлагийг байгуулан тоглож байв.

Харанга хамтлаг засварлах

Я.Одсүрэнтэй Ногоон гэрэл хамтлагт тоглодог байхаасаа тэрээр хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Я. Одсүрэн, Х. Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагийг байгуулсан юм. Харанга хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл[1] болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн юм. Харанга хамтлагийн дууны үг, аяыг бичдэг. Жишээ нь "Зэрэглээ" дууны үг, "Аялгуу" дууны ая, "Манан" дууны үг гээд олон олон хит дуу түүний урын санд байдаг.

Хувийн карьер засварлах

2000 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг Монгол улсын ерөнхийлөгч асан Н. Багабандиас хүртсэн юм. Дуучин Цовоотой хамтарч 70-80-аад оны дуунуудыг дуулж "Миний багын орцны дуунууд", "Миний багын орцны дуунууд 2" цомгуудыг гаргасан юм. Мөн морин хуурын "Ажнай хуур" хамтлагийг байгуулсан нь Японд алдартай.

Тоглолтууд засварлах

Шагнал засварлах

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 president.mn: (Memento 11. Наймдугаар сар 2020 цахим архивт) Харанга хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв, нийтлэгдсэн 2019-12-29, хандсан 2019-12-29