Нэмэхийн Пүрэвдаш
Нэмэхийн Пүрэвдаш (1958.11.21-нд Улаанбаатарт төрсөн) нь «Харанга» хамтлагийн бөмбөрчин (1989 оноос), МУГЖ, Алтан гадас одонт (2011) хөгжимчин бөгөөд Монголын бөмбөрийн холбооны ерөнхийлөгч юм.[1]
Харангын Пүүжээ | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Нэмэхийн Пүрэвдаш |
Тайзны нэр | Харангын Пүүжээ |
Төрсөн | 1958 оны 11 сарын 21 |
Хөгжмийн урсгал | Рок |
Зэмсэг | Бөмбөр |
Идэвхтэй | 1975 - Одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Харанга, Солонго |
Оршил засварлах
Пүрэвдаш Улаанбаатарын 5-р дунд сургуульд сурч байжээ. 1971 онд 13 настай Пүрэвдаш хөгжмийн цэрэгт татагаж, армийн 013-р ангийн хөгжмийн салаанд цэргийн бөмбөрчнөөр 5 жил сурсан. 1976 онд бэлтгэлээ дуусгаад мэргэжлийн хөгжимчин болжээ. 1976-1989 онд армид хөгжимчнөөр ажиллахын хажуугаар Манлай, Оогий, Чука гуравтай «Соёмбо» хамтлагийг байгуулан Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд тоглож байв.
Харанга засварлах
1989 онд Лхагваа нэмэгдэж Харанга хамтлаг үүсэн таралгүй дуу хөгжим туурвисаар байгаад Пүүжээ бөмбөрчний оролцоо бий. Тэр 2014 онд 43 жилийн бөмбөрчний замналдаа чимэг нэмж "Haranga & Puje" гэсэн тоглолтоо хийжээ.[2]
Шагнал засварлах
- Байлдааны медаль (1986 он)
- Монгол улсын соёлын тэргүүний ажилтан (1994 он)
- Алтан гадас одон (2011)
- Монгол улсын гавьяат жүжигчин (2019 он) [3]
- Монгол Улсын Төрийн шагнал (2019 он)Иш татахад гарсан алдаа: Closing
</ref>
missing for<ref>
tag
Лавлах холбоос засварлах
- ↑ Монголын Бөмбөрийн Холбооны тухай (Memento 10. Гуравдугаар сар 2016 цахим архивт) (rockmon.blog. 2010-01-30)
- ↑ “Харанга”-ийн Н.Пүрэвдаш: Би 43 жилийн турш тасралтгүй бөмбөр тоглож байна[permanent dead link] (urlag.mn. 2014-06-04)
- ↑ [1] Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Төрийн цол одон медаль хүртээв, нийтлэгдсэн 2019-10-29, хандсан 2019-12-29