Дуучин
Дуучин — дуулах мэргэжилтэй хүн.
Ангилал
засварлахХоолойны төрлөөр
засварлах- Эмэгтэй хоолой
- Сопрона - эмэгтэй нарийн хоолой
- Мэццо сопрона- эмэгтэй бүдүүн хоолой
- Эрэгтэй хоолой
- Тенор- эрэгтэй нарийн хоолой
- Баритон- эрэгтэй дунд өнгийн хоолой
- Басс-(баритон)-эрэгтэй бүдүүн хоолой
Дуулаачдад зориулсан бүтээлийн төрлүүд
засварлах- Вокализ/Дуулбар
Үггүй дуулах хөгжмийн бүтээл бөгөөд хөгжмийн гоцлол зохиолын нэг төрөл. Дуулбар /вокализ/ нь дуулах арга техникийг хэвшүүлэх зорилготой үггүй аялгуу зохиол юм. Дуулбар /вокализ/-ыг дуулахад гол анхаарах зүйлийн нэг бол зохиогчийн бичсэн томьёо тэмдгүүдийг бүрэн зөв дагаж гүйцэтгэх.
- Дуу
Дуулаачийн урлагийн хамгийн дэлгэрсэн төрөл. Ардын болон нийтийн гэж ангилна. Дууг төрөл хэлбэр агуулгаар нь хувьсгалын, аж байдлын, түүхэн, уянгын, олон хоолойн, ганц хоолойн, найрал хөгжмийн хавсралтгүй, хавсралттай гэж ялгадаг. Дууны шүлэг нь яруу найргийн нэг өвөрмөц төрөл. Дуу нь дахилттай, дахилтгүй гэж байна. Монгол ардын уран бүтээлд урт дуу, богино дуу гэсэн хоёр төрөл байна.
- Романс/Хүүрнэл дуу
Уянгын аялгатай дуулаачийн бүтээл. Яруу найрагч тухайлбар бүрийн утга санааг аялгуугаар нь илэрхийлэх эрмэлзэлтэй зохиогддог бөгөөд хамрах хөгжим нь түүний агуулгыг илэрхийлэх бас нэг гол хэрэгсэл болдог. Романс нь ихэвчлэн уянгын бодрол шинжтэй байдаг бөгөөд яруу найрагчийн тодорхой нэг утга санааг хөгжмийн хэлээр илэрхийлсэн бие даасан бага хэмжээний зохиол юм.
- Ари/Бодрол дуу
Дуурьд дуучин гоцлох бүтэн хэсэг. Дуурийн тодорхой үйл явдлын хэсгийг ерөнхийлөн дүгнэсэн дуучны сэтгэл, бодол, дуулах чадварыг нээж харуулахуйц гол хэсэг. 15-р зуунаас бий болсон. Ихэвчлэн дуурийн бүтцэд багтдаг бодрол дуу бөгөөд хэмжээний хувьд янз бүр байна. Хэмжээ бүтцээсээ хамааран жижиг хэлбэр нь ариетта, ариозо, томоохон хэлбэрийн ари нь монолог, куплет, каватина зэрэг олон төрлийг өөртөө багтаасан байдаг.