Гүнж (хятад ханз:公主) гэдэг нь хятад хэлээр хааны охин гэсэн утгийг илэрхийлдэг. Эртнээс нааш хятадад оршиж байсан бүх хаант улсуудын язгууртнууд цол хэргэмийг хэрэглэх тогтсон нэршилтэй байсан. Түүний адилаар хааны охид л зөвхөн уг цолыг хэрэглэж, бусад ван, гүнгийн охид жүнжү, шяньжү гэх зэргийн цолыг хэрэглэж байжээ. Хятадын хөрш зэргэлдээх Солонгос, Япон, Монгол, Вьетнам, Зүрчид, Кидан зэрэг улсууд энэ үгийг орчуулалгүй хэл яриандаа тохируулж ашигласан. Монголын Юань улсын үе болон түүний дараагаас Монголын их хааны охидыг гүнж гэж нэрлэх болсон. Манжийн ноёрхолын үеэр монголын ихэс хан, ван ноёдын охид уг цолыг ашиглах боломжгүй болсон нь тухайн цагийн хууль дүрмээр Гүнж гэх үгийг хэрэглэх нь хориотой байлаа.

Холбоотой өгүүлэл засварлах