Хятадын цэргийн тойрог

Дэлхийн олонх улсууд өөрийн зэвсэгт хүчнийг хэд хэдэн бүс нутаг, мужид байрлах арми, цэргийн анги нэгтгэлийг нэгтгэсэн том театр буюу тойрогт хуваадаг. Хятадын Ардын Чөлөөлөх Арми нь 1950, 1954-1956, 1967, 1985-1988, 2015-2016 онд цэргийн тойргийг хувааж ирсэн.

1950 оны цэргийн тойрог

засварлах
  1. Баруун хойдын цэргийн тойрог
  2. Хойд хятадын цэргийн тойрог
  3. Зүүн хойдын цэргийн тойрог
  4. Баруун өмнөдийн цэргийн тойрог
  5. Зүүн хятадын цэргийн тойрог
  6. Төв-Өмнөдийн цэргийн тойрог

1954-1956 оны цэргийн тойрог

засварлах

1954 оны 12 сараас өмнөх зургаан тойргийг бутлан 12 тойрогт хуваасан.

  1. Шэньяний тойрог
  2. Бээжингийн тойрог
  3. Жинаний тойрог
  4. Наньжингийн тойрог
  5. Гуаньжоугийн тойрог
  6. Күньмингийн тойрог
  7. Уханы тойрог
  8. Чэндугийн тойрог
  9. Ланьжоугийн тойрог
  10. Төвөдийн тойрог
  11. Шинжааны тойрог
  12. Өвөр Монголын тойрог
  13. Фужяны тойрог

1956 оны 4 сарын 22 нд Наньжингийн тойргоос Фужяний тойргийг салган байгуулсан. Соёлын хувьсгал нөлөөгөөр 1967 онд Өвөр Монголын тойргийг Бээжинд, Төвөдийн тойргийг Чэндугийн тойрогт нэгтгэн татан буулгасан. 1985-1988 онд 11 цэргийн тойргийг нэгтгэсээр 7 цэргийн тойрог болгосон. Шинжааны тойргийг Ланьжоуд нэгтгэж, Кунмингийн тойргийг Чэндуд нэгтгэж, Уханы тойргийг Гуаньжоуд, Фужяний тойргийг Наньжинд тус тус нэгтгэн, Жинань, Шэньян, Бээжингийн тойргийг хэвээр үлдээснээр шинэ зохион байгуулалтанд шилжсэн.

 
1980-2015 оны Цэргийн тойргууд

1988-2015 он

засварлах

Хятадын хуурай замын цэрэг улс төр, геополитикийн өөрчлөлтийн улмаас 1980-аад оны сүүл үеэс "Шэньян, Бээжин, Жинань, Ланьжоу, Чэнду, Гуаньжоу, Нанжин"-гийн цэргийн тойргууд юм.

2015 оноос эхлэн өмнөх 7 том тойргийн системд өөрчлөлт оруулахдаа Жинаний цэргийн тойргийг Шэньяний тойрогт, Чэндугийн тойргийг Ланьжоуд нэгтгэх замаар 5 тойрог болгон өөрчлөн байгуулсан. Тойргуудын бүрэлдэхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд, тухайн муж хязгаар нутагт байрлах цэргийн анги нэгтгэлүүд, том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж, бүс нутгийн нөөц хүчин, цэргийн хэлтсүүд хамаарагддаг байна. Энд зайлшгүй тэмдэглэн хэлэхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн, армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл. Гэсэн хэдий ч доорх бүх мэдээ , баримтыг бүгдийг нь үнэн зөв, яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.

Шэньяны цэргийн тойрог

засварлах

Энэ цэргийн тойрог нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах ба ОХУ-ын алс дорнодын бүс нутаг , Солонгосын хагас арлуудад байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн нэгтгэл юм. Шэньян цэргийн тойрогт байрлах агаарын цэргийн десантын дивиз гэхэд Хойд Солонгосын хилийн бүс нутагт тэдний дотоодод үйл ажиллагаа явуулах зорилго чиг үүрэгтэй. Тойргийн бүрэлдэхүүнд ерөнхий цэргийн 3 арми буюу 16, 39, 40-р армиуд мөн муж хотуудын цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Шэньяны цэргийн тойргийн 16-р армийн бүрэлдэхүүнд 46-р мотобуудалгын дивиз, хүйтэн сэрүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай явган цэргийн 8, 9-р бригадууд, 4-р танкийн, 10-р артиллерийн, 1-р танк эсэргүүцэн хамгаалах, 16-р агаараас эсэргүүцэн хамгаалах, 67-р тусгай хүчний бригадууд байдаг. Харин 39-р армийн бүрэлдэхүүнд 116-р механикжуулсан дивиз, 115-р явган цэргийн бригад, 3-р танкийн, 190-р механикжуулсан, 202, 203-р мотобуудлагын, 7-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах 1 бригад, 9-р цэргийн нисэх хүчний хороо, нэг тусгай хүчний хороо багтдаг. Мөн 40-р армийн бүрэлдэхүүнд нь 118-р явган цэргийн, 119, 191-р мотобуудагын, 5-р танкийн, 11-р артиллерийн, 7-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд нийтдээ 7 бригад багтдаг байна. Энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Ляонин мужийн нөөц хүчний явган цэргийн нэг дивиз, мотобуудлагын нэг бригад, артиллерийн нэг хороо, Жилинь мужийн явган цэргийн 2 дивиз, Хэйлунцзян мужийн зенит-артиллерийн нэг дивиз мөн багтан ордог. Энэ тойргийн нийт бүрэлдэхүүнд 1 механикжуулсан, 4 мотобуудлагын, 1 танкийн дивиз, 5 механикжуулсан, 4 мотобуудлагын, 2 танкийн, 3 артиллерийн, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригад, 2 тусгай хүчний, 2 нисдэг тэрэгний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний, 1 Радио Электрон холбооны хороодууд байдаг байна.

Бээжингийн цэргийн тойрог

засварлах

Энэ цэргийн тойрог нь Хятадын хойд хилийн дагуух бүс нутагт байрладаг Монгол, ОХУ-н дорнод Сибирийн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэрэг армийн нэгтгэл юм. Бээжингийн цэргийн тойрог нь ХАЧА-н хамгийн хүчтэй шилдэгт армиудтай хамгийн том тойрогт тооцогддог. Түүний бүрэлдэхүүнд 3 арми (38, 27, 65-р армиуд), Өвөр Монгол дахь цэргийн анги нэгтгэлүүд мөн том хотуудын цэргийн гарнизонууд багтдаг. Бээжингийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Хятадын ардын чөлөөлөх армийн цорын ганц агаарын десантын 15-р корпус багтдаг. Түүний бүрэлдэхүүнд 3 агаарын десантын дивиз байдаг ба төв штаб нь Сяогань хотод байралдаг. Дивиз тус бүр нь десантын 3 хороо ,тээврийн болон инженер саперын батальонуудаас бүрддэг. Энэ агаарын десантын 15-р корпус нь Хятадын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний командад харъялагддаг. Агаарын тээврийн хүч бололцооноос хамаарч эхний ээлжинд 1 дивиз десантаар буулгах боломжтой. Хятадын хуурай замын цэргийн шилдэг арми болох 38-р армийн бүрэлдэхүүнд 112 ,113-р механикжуулсан дивизүүд, 6-р танкийн дивиз, 5-р артиллерийн бригад, 4-р агаараас эсэргүүцэн хамгаалах, нэг тусгай хүчний бригад, цэргийн нисэх хүчний 8-р бригадууд багтдаг ба төв штаб нь Бээжин хотод байралдаг. Хятадын армийн орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд энэ армийг хангадаг мөн цэрэг байлдааны үйл ажиллагаа явуулах шинэ шинэ арга ажиллагаанд зориулан байнга бэлтгэл сургуулилт зохион байгуулж байнгын бэлэн байдалд байдаг. Харин 65-р армийн бүрэлдэхүүнд 193-р хөнгөн явган цэргийн, 194-р хүнд явган цэргийн, 195-р механикжуулсан бригадууд, 70, 196-р мотобуудлагын, 1-р танкийн , 14-р артиллерийн бригадууд ,нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. Мөн 27-р армийн бүрэлдэхүүнд 188-р хөнгөн явган цэргийн, 235-р механикжуулсан, 80, 82-р мотобуудлагын, 7-р танкийн , 16-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад нийтдээ 7 бригад багтдаг байна. Бээжингийн горнизоны бүрэлдэхүүн дахь 1, 2, 3-р дивизүүд мөн Өвөр Монголын нутагт байралдаг 205-р мотобуудлагын бригад , хилийн цэргийн хороодууд мөн энэ тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.

Бээжингийн цэргийн тойргийн нөөц хүчний хувьд Бээжин хотоос танкийн болон зенит-артиллерийн тус тус нэг хороо, Тяньжинь хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз, Хэбэй мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз , танк эсэргүүцэн хамгаалах хороо, Шаньси мужаас явган цэргийн нэг дивиз , Өвөр Монголоос мөн явган цэргийн нэг дивиз эмхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Бүх тойргийн хэмжээнд 3-4 механикжуулсан, 2 танкийн, 3 агаарын десантын дивиз байдаг ба 5-8 мотобуудалгын, 3-4 механикжуулсан , 1 танкийн, 3 артиллерийн , 1 тусгай хүчний ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд мөн цэргийн нисэх хүчний, тусгай хүчний, хилийн цэргийн, артиллерийн , танк эсэргүүцэн хамгаалах, химийн зэвсэгээс хамгаалах тус бүр нэг хороодууд бүрэлдэхүүнд нь багтдаг.

Жинань-ий цэргийн тойрог

засварлах

Энэ цэргийн тойрог нь Хятад улсын ямар нэг гадаад хил хязгаарын бүс нутгийг хамаардаггүй зөвхөн дотоод мужууд тэдгээрийн нөөц хүчний хүрээг хамаардаг. Түүний бүрэлдэхүүн мөн 3 армиас (20,26,54) бүрддэг. Жинань цэргийн тойргийн 26-р армийн бүрэлдэхүүнд 8-р танкийн, 200-р механикжуулсан, 77,138,199-р мотобуудлагын, 8-р артиллерийн, 54-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, цэргийн нисэх хүчний 7-р хороо мөн тусгай хүчний нэг хороо багтдаг. Харин 54-р армийн хувьд орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн тэргүүн эгнээнд хангагддаг ба Хятадын хуурай замын цэргийн шилдэг армиудын нэг юм. Түүний бүрэлдэхүүнд 127-р явган цэргийн, 162-р механикжуулсан дивизүүд, 160-р механикжуулсан, 11-р танкийн бригадууд, артиллерийн, агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригад, нисэх хүчний 1-р хороо багтддаг. Энэ цэргийн тойргийн 20-р армийн бүрэлдэхүүнд 58, 60 механикжуулсан, 13-р танкийн, 2-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг. Жинань цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд нь 3 механикжуулсан ба мотобуудалгын дивиз, 1 танкийн дивиз, 3-4 механикжуулсан, 3 мотобуудалгын, 2 танкийн, 3 артиллерийн, 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, 2 тусгай хүчний хороо, 2 цэргийн нисэх хүчний, 1 танк эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 2 хөвөгч гүүрний хороодууд багтдаг байна.

Ланьжоугийн цэргийн тойрог

засварлах

Энэ цэргийн тойрог нь Хятадын баруун бүс нутгийн хил хязгаарыг бүхэлд нь хамаардаг ба тэр бүс нутагт байрладаг. Төв Ази, Монгол, Оросын баруун Сибирь, Энэтхэг улстай хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн тойрог юм. Өндөр уулын бүс нутаг, байгаль цаг уур, газар орны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн анги хороодуудыг Шиньжан Уйгарын хязгаар нутагт тусгайлан байгуулсан байна. Түүний бүрэлдэхүүнд 21,47-р армиуд , Шинжань Уйгарын хязгаар нутагт орших цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Ланьжоугийн цэргийн тойргийн 21-р армийн бүрэлдэхүүнд 61-р уулын явган цэргийн дивиз, 62-р механикжуулсан, 12-р танкийн, 19-р артиллерийн, 184-р тусгай хүчний бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад байдаг. Харин 47-р армийн бүрэлдэхүүнд нь 139-р механикжуулсан, 55-р уулын явган цэргийн, 56-р мотобуудлагын, 9-р танкийн, 15-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. Мөн Ланжьчжоугийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд 8-р хөнгөн явган цэргийн механикжуулсан, 4-р мотобуудлагын, 6,11-р уулын явган цэргийн дивизүүд мөн 2-р артиллерийн бригад , агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад, нисэх хүчний 3-р бригад, Радио электрон холбооны, тусгай хүчний, инженер саперийн тус тус нэг хороодууд багтдаг байна. Нөөц хүчний хувьд Шэньси мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, явган цэргийн болон материал техник хангамжийн нэг нэг бригад, Ганьсу мужаас зенит- артиллерийн нэг дивиз, Нинся-Хуйск автономит мужаас явган цэргийн нэг дивиз инженер-саперийн нэг хороо эмхлэн зохион байгуулах боломжтой. Ланьжоугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн 1 хөнгөн механикжуулсан, 1 мотобуудлагын, 3 уулын явган цэргийн, 1 танкийн дивиз, 2 механикжуулсан, 1 уулын явган цэргийн, 1 мотобуудлагын, 1 танкийн, 3 артиллерийн, 3 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадуудаас бүрддэг. Мөн тусгай хүчний, инженер саперын, Радио электрон холбооны хороодууд бий.

Чэндугийн цэргийн тойрог

засварлах

Энэ цэргийн тойрог нь Хятадын өмнөд мужууд Энэтхэг, Мьямар улсуудтай хил залгаа бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Чэндугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд 2 арми (13, 14-р арми) мөн Төвдийн хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Энэ цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн сүүлд хангагддаг ба Хятадын арми дотроо хамгийн сул цэргийн тойрогт тооцогддог байна. Түүний бүрэлдэхүүн дахь 13-р армиин хувьд 37, 149-р мотобуудлагын дивизүүд, 17-р танкийн бригад мөн артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Харин 14-р армийн хувьд 31, 40, 42-р мотобуудлагын, 32-р уулын явган цэргийн, 18-р танкийн, 4-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригадаас бүрддэг. Төвдийн хязаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд 52, 53-р уулын явган цэргийн, 54-р механикжуулсан, 651-р зенит-пуужингийн бригадууд мөн 308-р артиллерийн хороо багтдаг байна. Нөөц хүчний хувьд Чунцин хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус тус нэг дивиз, материал техник хангамжийн нэг бригад , зенит-артиллерийн нэг хороо, Юньнань мужаас явган цэргийн нэг хороо эмхлэн бүрдүүлэх боломжтой. Чэндугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн нь 4 мотобуудлагын дивиз, 2 уулын явган цэргийн, 1 механикжуулсан, 2 танкийн , 2 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадууд мөн артиллерийн болон зенит артиллерийн хороодууд, тусгай хүчний нэг хороо, Радио электрон холбооны нэг хорооноос бүрддэг байна.

Нанжиний цэргийн тойрог

засварлах

Энэ тойрог нь Хятадын зүүн өмнөд бүс нутагт байрладаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайванийг эзлэн авах түүний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй тойрог юм. Энэ цэргийн тойрог нь чиг үүрэг, хүчин чадлын хувьд Хятадын чөлөөлөх арми дотроо Бээжингийн цэргийн тойргийн дараа Шэньяны цэргийн тойрогтой хамтран 2-3 байрт ордог стратегийн чухал ач холбогдолтой тойрог юм. Нанжиний цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд хангагдсан шилдэг армиудаас бүрддэг. Түүний бүрэлдэхүүнд мөн 3 арми (1, 12, 31) Фуцзяны хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Нанжинийн цэргийн тойргийн 1-р армийн бүрэлдэхүүнд 1-р механикжуулсан десантын дивиз, 178-р механикжуулсан, 10-р танкийн, 3-р мотобуудлагын, 9-р артиллерийн, 5-р нисэх хүчний бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг. Харин 12-р армийн бүрэлдэхүүнд нь 179-р тусгай хүчний десантын бригад, 34, 35-р механикжуулсан, 2-р танкийн, 36-р тусгай хүчний бригадууд мөн артиллерийн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригадууд байдаг. Мөн 31-р армийн бүрэлдэхнүүнд 86, 91-р мотобуудлагын болон десантын дивизүүд, 92-р мотобуудлагын, 14-р танкийн десантын, 3-р артиллерийн, 13-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , тусгай хүчний нэг бригад , нисэх хүчний 10-р хорооноос бүрддэг. Шанхай хотын цэргийн гарнизоны 1, 2, 3-р эргийн хамгаалалтын бригадууд, Фузян мужийн цэргийн анги нэгтгэлүүдийн мөн эргийн хамгаалалтын 2 дивиз, 1 бригад Нанжины цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтддаг. Энэ тойргийн нөөц хүчний хувьд Шанхай хотоос зенит-артиллерийн нэг дивиз, Аньхуй, Жянсу мужуудаас явган цэргийн тус бүр нэг дивиз, Цзянсу хязгаар нутгаас зенит-артиллерийн нэг дивиз эмхлэн бүрдүүлэх боломжтой. Бүх цэргийн тойргийн бүрэлдэхүүнийг нөөц хүчин , Шанхай хотын горнизоны цэргийг оруулахгүйгээр тооцоолбол 1 механикжуулсан десантын, 2 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 эргийн хамгаалалтийн дивизүүд, 3 механикжуулсан, 4 мотобуудлагын, 1 танкийн, 2 артиллерийн, 1 цэргийн нисэх хүчний, 4 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 1 эргийн хамгаалалтын, 3 тусгай хүчний бригадууд мөн 2 нисдэг тэрэгний, 1 Радио электрон холбооны, 1 хөвөгч гүүрний хорооноос бүрддэг байна.

Гуаньчжоугийн цэргийн тойрог

засварлах

Хятадын өмнөд бүс нутагт байралдаг ба Вьетнамын хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Нанжиний цэргийн тойргийн нөөц нэмэгдэл хүчин болох чиг үүрэгтэй цэргийн тойрог. Бүрэлдэхүүнд нь 2 арми (41, 42-р арми) мөн Хайнань хязгаар нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс багтдаг. Энэ тойргийн 41-р армийн бүрэлдэхүүний хувьд 123-р механикжуулсан-десантын дивиз, 121-р уулын явган цэргийн, 122-р мотобуудлагын, 15-р танкийн бригадууд артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригадаас бүрддэг. Харин 42-р армийн хувьд 124-р механикжуулсан десантын, 163-р мотобуудлагын дивизүүд, 1-р артиллерийн, 16-р танкийн бригадууд мөн уулын явган цэргийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Хайнань мужийн цэргийн анги нэгтгэлүүд 132-р мотобуудлагын бригад, Гонконгийн цэргийн гарнизоны явган цэргийн нэг бригад, нисдэг тэрэгний нэг хороо, тэнгисийн цэргийн тусгай хүчний нэг хороо мөн энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтдаг. Нөөц хүчний хувьд Гуандун мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, офицерууд бэлтгэх сургалтын нэг хороо, Хубэй мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, Хайнань мужаас явган цэргийн 2 дивиз эмхлэн зохион байгуулах боломжтой. Нийт бүрэлдэхүүнд нь 2 механикжуулсан, 1 артиллерийн дивиз, 1 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 2 тусгай хүчний , 1 цэргийн нисэх хүчний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригад , Радио электроник холбооны 1 хорооноос бүрддэг байна.

 
2015 оноос хойшх Цэргийн тойргууд

2015 оноос хойшх цэргийн тойрог

засварлах

Хятад улсад 2014 оны 1 сараас цэргийн шинэчлэл хийгдэж эхлээд 2015-2016 онд долоон цэргийн тойргийг тав болгожээ.

2015 оноос эхлэн Хятад улс өөрийн армийн долоон цэргийн театрд (тойрог) шинэчлэл хийхдээ Чэндугийн тойргийг Ланьжоугийн тойрогт нэгтгэн Баруун цэргийн тойрог болгож, Жинаний цэргийн тойргийг татан буулган Шаньдун мужийг Хойд цэргийн тойрогт, Хэнань мужийг Төвийн тойрогт шилжүүлснээр таван тойрогтой болсноос гадна Өвөр Монголыг Бээжингийн цэргийн тойргоос Хойд цэргийн тойрогт шилжүүлэн, Төвийн тойрогт Хүбэй, Шаньши, Хэнань мужийг багтаажээ.

Төвийн цэргийн тойрог

засварлах

Уг тойргийн төв штаб нь Бээжин хот бөгөөд Бээжин, Тяньжин хотууд, Хэбэй муж, Хэнань муж, Шаньси муж, Шэньси муж, Хүбэй мужийн нутаг багтдаг.

Зүүн цэргийн тойрог

засварлах

Тус тойргийн төв штаб нь Наньжин хот бөгөөд Аньхуй, Жянсү, Фужянь, Жяньши, Жөжян мужууд, Шанхай хот зэрэг газрууд багтдаг.

Хойд цэргийн тойрог

засварлах

Тус цэргийн тойргийн төв штаб нь Шэньян хот бөгөөд Ляонин, Жилинь, Хармөрөн, Шаньдун мужууд, Өвөр Монголын Өөртөө Засах Орон багтдаг.

Өмнөд цэргийн тойрог

засварлах

Тус тойргийн төв нь Гуаньжоу хот бөгөөд Гуаньдун, Гуаньши, Хунань, Юньнань, Хайнань мужууд, Хонконг, Макао хотууд багтдаг.

Баруун цэргийн тойрог

засварлах

Тус тойргийн төв нь Чэнду хот. Сычуань, Ганьсу, Чунчин, Хөхнуур мужууд, Шинжаан, Төвөд, Ниншягийн Өөртөө Засах Оронууд багтдаг хамгийн том нутагтай цэргийн тойрог.

Холбоотой хуудас

засварлах