Тяньжинь
Тяньжинь (хят. 天津 - tiānjīn; — Хятад улс (БНХАУ)-ын 11 гаруй сая хүнтэй хот.
Тяньжинь | |
---|---|
Тяньжинь хотын захиргаа | |
Улс | Хятад |
Суурин | МЭӨ 340 он |
Захиргааны төв | Хэши дүүрэг |
Хуваалт - Хошууны түвшин - Суурингийн түвшин | 16 дүүрэг 240 суурин ба хороолол |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захиргаа |
• Биет | Тяньжинь Хотын Ардын Их Хурал |
• ХКН-ын НБД | Чэнь Минъэр |
• Хурлын дарга | Ю Юньлинь |
• Хотын дарга | Жан Гүн |
• ХАУТЗЗ-ийн дарга | Ван Чансүн |
Газар нутаг | |
• Хотын захиргаа | 11,946 км2 (4,612 бээр2) |
• Газар | 11,609.91 км2 (4,482.61 бээр2) |
• Ус | 186 км2 (72 бээр2) |
• Хотын нутаг | 11,609.91 км2 (4,482.61 бээр2) |
• Бөөгнөрөл | 5,609.9 км2 (2,166.0 бээр2) |
Өндөр | 5 м (16 фут) |
Хамгийн өндөр цэг | 1,078 м (3,537 фут) |
Хүн ам (2020 тооллого)[1] | |
• Хотын захиргаа | 13,866,009 |
• Нягтрал | 1,200/км2 (3,000/бээр2) |
• Хотын нутаг | 13,866,009 |
• Нягтрал | 1,200/км2 (3,100/бээр2) |
• Бөөгнөрөл | 11,165,706 |
• Нягтрал | 2,000/км2 (5,200/бээр2) |
Иргэдийн нэршил | Тяньжинчүүд |
Шуудангийн код | 300000 – 301900 |
Бүсийн дугаар | 22 |
ISO 3166 код | CN-TJ |
ДНБ (2021) | ¥1.570 их наяд $244 тэрбум (24-т)[2] |
- нэг хүнд ноогдох | ¥113240 $17754 (5-д) |
• өсөлт | ▲ 6.6% |
ХХИ (2021) | 0.844[3] (3-т) – маш өндөр |
Улсын дугаарын угтвар | 津A, B, C, D, F, G, H, J, K, L, M 津E (taxis) |
Товчлол | TJ / 津; jīn |
Уур амьсгал | Dwa/BSk |
Тяньжинь | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад хэл | 天津 | ||||||||||||||||||||||||||||||
Пиньинь | Tiānjīn | ||||||||||||||||||||||||||||||
Шуудан | Tientsin | ||||||||||||||||||||||||||||||
|
Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот учир түүнийг “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр,худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болжээ.
Газар зүй
засварлахГазар зүйн байршил
засварлах11,9 мянган км² дэвсгэр нутагтай, 10,11 сая хүн амтай. Хотын харьяаны нийт газар нутгийн 40,7 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Одоогийн байдлаар өнгөт төмөрлөг, эрдсийн уурхайн баялаг, түлш, эрчим хүчний эх үүсвэрийн зэрэг 30 гаруй төрлийн баялаг илрээд байна. Үүнээс гадна манган, бор нь Хятадын нутагт анх энд илэрсэн. Газрын тосны болон байгалийн хийн асар их нөөцтэй. Тяньжинь нь түүх соёлын дөч гаруй дурсгалт газруудтай юм. Түүний дотор буддын шашны Дулө сүм мянга гаруй жилийн түүхтэй. Тяньжинь хотын түүхийн дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тяньжин хот нь өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй. Европ загварын энэхүү барилгуудыг “Бяцхан европ” гэж нэрлэдэг аж.
Цаг уур
засварлахТяньжинь | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тяньжинь
Эх сурвалж: [4]
|
Эдийн засаг ба дэд бүтэц
засварлахҮндэсний уламжлалт болон европ загварын барилга хосолсон учир Тяньжинчүүд төрөлх хотоо “Түмэн улсын барилгын үзэсгэлэн” гэж нэрлэдэг юм. XIXXX зууны эхний хагас хүртэл Хятадад ноёрхсон Өрнөдийн колонийн нөлөө ихээр туссан хотуудын нэг бол Тяньжинь юм. Ганцхан жишээ дурдахад 5 дугаар өргөн чөлөө хэмээх Чифэн гудамжинд өрнөдийн уран барилгын хийцтэй 230 байшин барилга бий. Тяньжинь нь машин механизм болон эрчим хүч, цахим мэдээллийн бичил хэрэгсэл, төхөөрөмж, компьютер, цахилгаан бараа, эрчим хүчний үйлдвэр, газрын тос, далай тэнгисийн болон химийн аж үйлдвэр тус тус хөгжсөн хот юм.
Мөн сайн чанарын ган хоолой, ган хийц болон чанар сайтай төмөрлөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлдаг аж. Жилийн гадаад худалдааны хэмжээ нь 3,5 тэрбум ам.доллар болсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ улам ихээр нэмэгдэж байна. 15000 гаруй гадаадын аж ахуйн нэгж 400 сая ам.долларын хөрөнгө оруулсны дотор дэлхийн нэртэй том 93 аж ахуйн нэгж байдаг. Тяньжинь хот нь Умард хятадын гадаад худалдааны чухал боомт хот бөгөөд 160 гаруй улс оронтой гадаад худалдаа, эдийн засгийн харилцаатайн дээр нийт экспортын 80 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 20 хувийг нь түүхий эд материал тус тус эзэлж байна. Тяньжинь хот дэлхийн хамгийн шилдэг 20 боомтын жагсаалтад орсон. 2004 онд боомтын бараа бүтээгдэхүүн оруулж, гаргасан хэмжээ нь 162 сая тоннд хүрч 3 сая чингэлэг нэвтрүүлэх чадалтай болсон байна. Тяньжинь хотын олон улсын нисэх онгоцны буудал нь одоогоор умард Хятадын агаарын замын хамгийн том төв болж дотоод, гадаадын 400 гаруй чиглэлд нислэг хийж байна.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлах- Хотын албан ёсны цахим хуудас (хятад, англиар)
Эшлэл
засварлах- ↑ "China: Tiānjīn (Districts) - Population Statistics, Charts and Map". citypopulation.de.
- ↑ "2021年天津Gdp达15695.05亿元 同比增长6.6%_中国经济网——国家经济门户", <http://district.ce.cn/zg/202201/19/t20220119_37270543.shtml>
- ↑ "Sub-national HDI - Subnational HDI". globaldatalab.org. Global Data Lab. Татаж авсан: 2020-04-17.
- ↑ China Meteorological Administration