Аньхуй муж

(Аньхуй-с чиглүүлэгдэв)

Аньхуй[1] (хятадаар 安徽 гэж бичээд латинд Ānhuī гэж галиглаад умард аялгуугаар [ánxwéi] гэж дууддаг) бол Хятад улсын дорнод хэсэгт Хөх Хуай хоёр мөрний сав газарт оршдог муж юм. Дорнодоос нар зөв тойруулвал Жянсү, Жөжян, Жянши, Хүбэй, Хэнань, Шаньдун гэсэн зургаан мужтай хаяалдаг. 139,600 км² газар, 99% Хятад үндэстэн байдаг 59 сая хүнтэй. Мужийн төв болсон 74 буман хүнтэй Хөфэйгээс гадна Аньчин (53 бум), Сүжоу (53), Лүань (56) мэтийн арван долоон нутагт хуваагддаг.

Тайлбар

засварлах
  1. Тогтсон галиггүйгээс олон янзаар (Аньхуй - Аньхүй - Анхуй - Анхүй - Аньхой - Анхой - Аньхуэй ..) галиглана.