Лхамдаржаа нь Зүүнгарын хаан сууринд 1749-1752 он хүртэл заларч байсан бөгөөд тэрээр Галдан бошигтын удмын хүн байсан. 1749 онд залуу хаан Цэвээндоржнамжилыг хороогоод хаан болсон. Гэвч удалгүй 1752 онд Даваач болон Амарсанаа нарт хорлогдон нас барсан.