Галданцэрэн хаан
Галданцэрэн нь Цорос овогт Цэвээнравдангийн ахмад хүү болж төрсөн. Тэрээр 1727-1745 оны хооронд Зүүнгарын хаант улсыг удирдаж байсан агаад Манжийн түрэмгийлэлийн эсрэг тууштай тэмцэж байсан. 1731 онд Манжийн цэргийг ихэд ялаад, 1732 онд 3 түмэн цэрэг авч Халхын зүг довтолон Эрдэнэ зуу хүртэл давшиж тулалджээ. Гэвч ялагдан ухарсан байдаг. 1739 онд Манжтай хилээ тогтоон гэрээ байгуулсан. 1745 онд тахал гарсны улмаас өвчин олж өөд болсон.
Галданцэрэн хаан | |
---|---|
Хаан | |
Хаанчлал | 1727-1745 |
Бүтэн нэр | Галданцэрэн |
Өмнөх | Цэвээнравдан хаан |
Удаах | Цэвээндоржнамжил |
Эцэг | Цэвээнравдан хаан |
Улс | Зүүнгар |