Элтөгс буюу Гунадара нь (132?-1340 оны 8 сарын 9) (хятад:燕帖古思, пиньинь галиг:Yàn tiē gǔ sī) Юань улсын Тугтөмөр хааны 2-р хүү. Боржигин овогтог. Түүнийг Хонгирад аймгийн Будшир хатан төрүүлсэн.

Элтөгс

Жи Шүний 3-р оны 3 сард (1332 оны 4 сарын 19) Гунадара нэрийг нь Элтөгс гэж өөрчилж, тэргүүн сайд Тайпин ван Элтөмөр өөрийн өргөмөл хүүгээ болгожээ. 1333 онд Хүслэн хааны хүү Тогоонтөмөр тайжийг Будшир хатан ба ихэс ноёдын хуралдаанаар их хаан суудалд залаад, Элтөгсийг хунтайж болгосон. Учир нь түүний эх Будашири хатан, өөрийн хүүг хунтайж болгох тохиролцоо хийж, Тогоонтөмөрийг хаан суулгасан юм. Хожим нь 1340 оны 7 сарын 9 нд эзэн хааны зарлигаар Заяат хааны Хүсэлэ хааныг хорлон алсан гэмт хэргийг зарлан, Будашири хатан нарын хүмүүсийг Дуньаньжоу-д цөлж, Элтөгс хунтайжийг Гуулин улс руу цөлжээ. 1340 оны 8 сарын 9 нд Элтөгсийг зам зуурт нь илдэч Юугучур хороожээ. Учир нь тэр үед эзэн хаан өөрийн хүүтэй болсон байсан тул Элтөгсийн хэрэгцээ үлдээгүй юм.

Холбоотой мэдээлэл

засварлах