Хошой Бодлоготой чин ван

Хошой Бодлоготой чин ван (монголоор: ᠬᠤᠱᠤᠢ
ᠪᠤᠳᠤᠯᠭᠠᠲᠠᠢ
ᠴᠢᠩ ᠸᠠᠩ
, хятадаар: 和硕博多勒噶台亲王, пиньинь: Héshuò bóduōlēigátái qīnwáng) хэмээх цол хэргэм нь 1855 онд Манж Чин гүрний Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын хойд хошууны засаг ноён Сэнгэринченд шагнасан цол хэргэм юм. Тус хошууг анх 1636 онд байгуулахдаа Хорчины Мянган дархан баатарын хөвүүн Донхор илдэч ноёнд улсын түшээ гүн хэргэм олгож, 1650 онд Донхор илдэчийн хөвүүн Жангилунд төрийн жүн ван хэргэм шагнасан нь 1855 он хүртэл үе улиран залгамжилсан. 1851 оноос Хятадад гарсан Тайпингийн бослогын умар зүгт давшсан довтолгооныг Сэнгэринчен жүн вангийн удирдсан манж, монгол цэргээс бүрдсэн арми няцааж бут ниргэсэн гавьяаг үнэлж, үе улиран залгамжлах "Хошой Бодлоготой чин ван" хэмээх цол хэргэмийг соёрхсоноос хойш тус хошуу нутаг нутгийн ардын дунд Бодлогот вангийн хошуу гэж алдаршсан.

Хорчины зүүн гарын хойд хошууны засаг ноёд
Нэрс Хугацаа Тайлбар
Улсын түшээ гүн (1636-1650)
1 Донхор илдэч 1636-1643
2 Жангилун 1648-1650 Донхорын хөвүүн
Төрийн жүн ван (1650-1855)
1 Жангилун 1650-1664
2 Будари 1664-1684 Жангилуны хөвүүн
3 Жагар 1684-1685 Бударигийн хөвүүн
4 Тайбу 1685-1710 Жагарын хөвүүн
5 Аравдан 1710-1716 Тайбугийн ахмад хөвүүн
6 Лувсанраш 1716-1738 Тайбугийн дэд хөвүүн
7 Чимэддорж 1738-1782 Лувсанрашийн хөвүүн
8 Балжур 1782-1783 Лувсанрашийн хөвүүн
9 Содномдовч 1783-1825 Балжурын хөвүүн
10 Сэнгэринчен 1825-1865 Содномдовчийн өргөмөл хөвүүн
Хошой Бодлоготой чин ван (1855-1930)
1 Сэнгэринчен 1825-1865
2 Буяннэмэх 1865-1891 Сэнгэринченгийн хөвүүн
3 Амарлингуй 1891-1930 Буяннэмэхийн хөвүүн Нарсугийн хөвүүн

Холбоотой өгүүлэл

засварлах