АТОМ
Жирийн төлөв дэх Гелийн атом
Гелийн атомын бүтэц. Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөр цөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав.
Ангилал
Химийн элементийн хамгийн бага нэгж
Шинж чанар
Масс : ≈ 1.67 × 10-27 to 4.52 × 10-25 кг
Цахилгаан цэнэг : тэг (Хэрэв электроны тоо, протоны тоотой тэнцүү бол)
Диаметр : 31 пм (He) - 520 пм (Cs)
Судлагдаж болохуйц ертөнц дэх атомын тоо: ~1080 [1]

Хими ба физикийн шинжлэх ухаанд, атом (Грек ἄτομος буюу átomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэж химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.

Атом нь цөм (эерэг цэнэгтэй протон ба саармаг цэнэгтэй нейтрон), түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны протонтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байна. Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цахилгаан цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопийг тодорхойлоно.

ТүүхЗасварлах

МЭӨ 4 дүгээр зууны үед Левкипп, түүний шавь Демократ нар бодисыг бүрдүүлэгч цаашид хуваагдахгүй хамгийн жижиг хэсгийг атом гэсэн санааг дэвшүүлжээ. Орчин үед атом нь түүнийг бүтээгч олон жижиг хэсгүүдээс тогтдог болохыг тогтоосноор энэхүү үзэл баримтлал нь тохирохоо болисон байна.[2]

БүтэцЗасварлах

Атомын дотоод дахь бөөмЗасварлах

Үндсэн өгүүлэл: Атомын дотоод дахь бөөм

Хэдийгээр атом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэн эгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд нь электрон, протон, нейтрон юм (ганцхан устөрөгч -1 нь нейтронгүй).


ЦөмЗасварлах

Үндсэн өгүүлэл: Атомын цөм

Атомын бүх протон ба нейтроныг нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.


Электрон үүлЗасварлах

Үндсэн өгүүлэл: Электрон үүл

Электронууд нь цөмийг хүрээлэн байрлах ба электрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтай цахилгаан соронзон хүчээр холбогдоно.

Шинж чанарЗасварлах

Химийн элементЗасварлах

Үндсэн өгүүлэл: Химийн элемент

Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.

ХэмжээЗасварлах

Үндсэн өгүүлэл: Атомын радиус

Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атомын радиус нь үелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө. [3] Хамгийн жижиг атом болох гелийн атомын радиус 31 пм, хамгийн том нь болох цезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.

ҮүсэлЗасварлах

Үндсэн өгүүлэл: Цөмийн синтез

Онолын хувьд, ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч, гели, литийн ихэнхи, бараг бүх дейтери, гели-3-ийн атомын) Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсан цөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.

Мөн үзэхЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Kenneth S. Krane, Introductory Nuclear Physics (1987)
  1. Matthew Champion, "Re: How many atoms make up the universe?", 1998
  2. Атом (Baabarpedia). Internet Archive (2008-03-05). 2022-10-27-д хандсан.
  3. Dong, Judy (1998). Diameter of an Atom. The Physics Factbook. 2007-11-19-д хандсан.

Гадаад холбоосЗасварлах

  Commons: Atom – Викимедиа дуу дүрсний сан