Физикт, протон (Грек: πρώτον / proton буюу "анхны", "үндсэн" гэсэн утгатай) нь нэг эерэг суурь нэгж цэнэгтэй (1.602 Х 10−19 Кулон), атомаас жижиг бөөм юм. Диаметр нь ойролцоогоор 1.6-1.7 Х 10−15 м [1], масс нь 1.6726 Х 10−27 кг (938.27231(28) Мэв/c2, 1.007 276 466 88(13) а.ж.н.) буюу электроны массаас 1836 дахин хүнд болно.

Протон

Протоны кварк бүтэц
Бүтэц: 2 u-кварк, 1 d-кварк
Аймаг: Фермион
Бүлэг: Кварк
Харилцан үйлчлэл: Гравитац, Цахилгаан соронзон, Сул, Хүчтэй
Эсрэг бөөм: Антипротон
Нээсэн: Эрнест Резерфорд (1919)
Тэмдэглэгээ: p+
Масс: 1.672 621 71(29) × 10−27 Кг

938.272 029(80) Мэв/c2

1.007 276 466 88(13) а.ж.н.
Цэнэг: 1.602 176 53(14) × 10−19 К
Спин: ½


Протон нь 1/2 спин бүхий фермион бөгөөд 3 кваркаас (барион) тогтоно[2]. Протоны бүрэлдэхүүн болох хоёр u-кварк ба нэг d-кварк нь хүчтэй цөмийн харилцан үйлчлэл дор глюонуудын тусламжтайгаар хоорондоо барьцалдаж оршдог.

Протон болон нейтроныг ерөнхийд нь нуклон хэмээх бөгөөд хоорондоо цөмийн хүчээр холбогдон атомын цөмийг үүсгэх боломжтой. устөрөгч-1 нь нейтронгүй бөгөөд цөм нь ганц протоноос тогтоно. Бусад бүх атомын цөм нь хэд хэдэн протон ба нейтронтой. Цөм дэх протоны тоогоор тухайн атомын химийн шинж чанар тодорхойлогдоно.

Тогтвортой байдал

засварлах

Протон нь тогтвортой бөгөөд онолын хувьд түүний хагас задралын хугацаа нь 1×1036 жил болно. Өөрөөр хэлбэл протоны задралыг практик дээр ажиглах боломжгүй юм.

Өндөр энергийн тусламжтайгаар протоныг нейтрон болгон хувиргаж болно. Гэхдээ энэ процесс байгаль дээр явагдахгүй.

 
p - протон,
e - электрон,
n - нейтрон,
  - электрон нейтрино

Энэ процесс нь эргэх урвал юм. Өөрөөр хэлбэл энэ шинээр үүсэж буй чөлөөт нейтрон нь бета задралаар (цацраг идэвхит задралын нэг хэлбэр) протон болж хувирна. Чөлөөт нейтроны бүрэн задралын хугацаа нь ойролцоогоор 15 минут байна.

Мөн үзэх

засварлах
  1. Weisstein, Eric (1996–2007). "Proton -- from Eric Weisstein's World of Physics". Wolfram Research, Inc. Татаж авсан: 2007-01-16.{{cite web}}: CS1 maint: date format (link)
  2. Adair, Robert K.: "The Great Design: Particles, Fields, and Creation.", page 214. New York: Oxford University Press, 1989.


Гадаад холбоос

засварлах