Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг (франц. Équipe nationale de France de football) — Франц улсыг хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болон төрөл бүрийн аварга шалгаруулах тэмцээнд төлөөлдөг баг. Удирдах байгууллага нь — Францын хөлбөмбөгийн Холбоо юм. Тус Холбоо нь 1904 оноос ФИФА, 1954 оноос УЕФА-гийн гишүүн юм. Францууд энэхүү хөлбөмбөгийн хоёр байгууллагын үндсийг тавилцсан юм. Франц улс 1998, 2018 онд дэлхийн хоёр бөгөөд 1984, 2000 онд Европын хоёр удаагийн аварга болж байсан түүхтэй.

Зинедин Зидан 2006 оны ДАШТ
Аварга том хөлбөмбөгийн цамц

Францын шигшээ баг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Францчууд нийтдээ 16 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд оролцсон байна. Тэд 1958 онд Жаст Фонтейн, Рэймонд Копа нартай хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны амжилтаа үзүүлж байжээ.

Дараа нь 1980-аад оны эхэн үе хүртэл шигшээ баг тийм ч сайн үр дүн үзүүлээгүй ч Мишель Идальго, дараа нь түүний хуучин тоглогчоор удирдуулсан Мишель Платини, Жан Тиган, Ален Гиресс, Луис Фернандес нарын үе гарч ирснээр Анри Мишелийн тэргүүлсэн Францын шигшээ баг анх 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлж, дараа нь нэг жилийн дараа 1984 онд Европын аварга, Лос Анжелесийн Олимпийн наадамд түрүүлж, 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд 1958 оны амжилтыг давтсан байна.

Арван жилийн дараа Эйме Жакет-аар удирдуулсан францчууд Евро 96-д хүрэл медаль хүртэж, улмаар 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан. 2000 онд Рожер Лемеррегийн удирдлага дор тэд Европын аварга, 2001 онд Холбооны орнуудын цомын аварга болсон.

2006 онд хоёр ч амжилтгүй тэмцээний дараа Раймонд Доменек тэргүүтэй францчууд ДАШТ-ий финалд шалгарсан. Шийдвэрлэх тоглолтод “гурван өнгөт”-ийн туршлагатай баг Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор хожигдсон. Дэлхийн аваргын дараа багийн ахлагч Зинедин Зидан багаа орхисон байна. Өмнөд Африкт болсон ДАШТ-ий дараа мэргэн бууч Тьерри Анри зодог тайлж шигшээ багаа орхиж буйгаа зарласан.

2016 онд Дидье Дешамын удирдлаган дор шигшээ баг Европын дэд аварга болж, 2018 онд дэлхийн хоёр дахь аварга болсон. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд финалд Аргентинд хожигдсон.

Шигшээгийн түүхэнд засварлах

Уго Льорис шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон - 145 тоглолт;

Шигшээ багийн мэргэн буучаар Оливье Жиру (56 гоол) тодорчээ. Тус багийн ахлах дасгалжуулагчаар 2012 оны долдугаар сарын 8-нд энэ албан тушаалд томилогдсон Дидье Дешам ажиллаж байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Он Амжилт Байр Тг Хо Тэ Хд Об Аб
  1930 Хэсгийн шат 7-р байр 3 1 0 2 4 3
  1934 Нэгийн даваа 9-р байр 1 0 0 1 2 3
  1938 Шөвгийн найм 6-р байр 2 1 0 1 4 4
  1950 Орох эрх хүртээгүй
  1954 Хэсгийн шат 11-р байр 2 1 0 1 3 3
  1958 3-р байр 3-р байр 6 4 0 2 23 15
  1962 Орох эрх хүртээгүй
  1966 Хэсгийн шат 13-р байр 3 0 1 2 2 5
  1970 Орох эрх хүртээгүй
  1974
  1978 Хэсгийн шат 12-р байр 3 1 0 2 5 5
  1982 4-р байр 4-р байр 7 3 2 2 16 12
  1986 3-р байр 3-р байр 7 4 2 1 12 6
  1990 Орох эрх хүртээгүй
  1994
  1998 Түрүү 1-р байр 7 6 1 0 15 2
    2002 Хэсгийн шат 28-р байр 3 0 1 2 0 3
  2006 Үзүүр 2-р байр 7 4 3 0 9 3
  2010 Хэсгийн шат 29-р байр 3 0 1 2 1 4
  2014 Шөвгийн найм 7-р байр 5 3 1 1 10 3
  2018 Түрүү 1-р байр 7 6 1 0 14 6
  2022 Ирээдүйд шийдэгдэнэ
Нийлбэр 15/21 (Аварга) 59 28 12 19 106 71

Францын шигшээ багийн 2023 оны бүрэлдэхүүн засварлах

Дараах тоглогчдыг Герман (2024.03.23) болон Чили (2023.03.26) багуудтай нөхөрсөг тоглолтонд ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багт дуудаж оролцуулсан тоглогчид.

2023 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар:

Байрлал Тоглогч Төрсөн огноо / нас Тоглолт Гол Клуб
Хаалагч Майк Меньян 1995.07.03 (28 нас) 14 0 Милан ХББ
Хаалагч Альфонс Ареола 1993.02.27 (31 нас) 5 0 Вест Хэм Юнайтед
Хаалагч Брис Самба 1994.04.26 (29 нас) 3 0 Ланс
Хамгаалагч Бенжамен Павар 1996.03.28 (28 нас) 53 5 Интер ХББ
Хамгаалагч Люка Эрнандес 1996.02.14 (28 нас) 37 0 Пари Сен-Жермен
Хамгаалагч Жюль Кунде 1998.11.12 (25 нас) 26 0 Барселона
Хамгаалагч Тео Эрнандес 1997.10.06 (26 нас) 23 2 Милан ХББ
Хамгаалагч Дайо Упамекано 1998.10.27 (25 нас) 18 2 Бавари Мюнхен
Хамгаалагч Вильям Салиба 2001.03.24 (23 нас) 13 0 Арсенал (Лондон)
Хамгаалагч Ибраима Конате 1999.05.25 (24 нас) 13 0 Ливерүүл
Хамгаалагч Жонатан Клосс 1992.09.25 (31 нас) 12 1 Олимпик Марсель
Хагас хам Адриен Рабьо 1995.04.03 (29 нас) 43 4 Ювентус ХББ
Хагас хам Орельен Чуамени 2000.01.27 (24 нас) 31 3 Реал Мадрид
Хагас хам Юссуф Фофана 1999.01.10 (25 нас) 17 3 Монако ХББ
Хагас хам Эдуарду Камавинга 2002.11.10 (21 нас) 15 1 Реал Мадрид
Хагас хам Маттео Гендузи 1999.04.14 (24 нас) 8 1 Лацио ХББ
Хагас хам Варрен Заир-Эмри 2006.03.08 (18 нас) 2 1 Пари Сен-Жермен
Довтлогч Оливье Жиру 1986.09.30 (37 нас) 131 57 Милан ХББ
Довтлогч Килиан Мбаппе 1998.12.20 (25 нас) 77 46 Пари Сен-Жермен
Довтлогч Усман Дембеле 1997.05.15 (26 нас) 43 5 Пари Сен-Жермен
Довтлогч Маркус Тюрам 1997.08.06 (26 нас) 18 2 Интер ХББ
Довтлогч Рандаль Коло Муани 1998.12.05 (25 нас) 15 3 Пари Сен-Жермен
Довтлогч Мусса Диаби 1999.07.07 (24 нас) 11 0 Астон Вилла

Цахим холбоос засварлах

  Commons: Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан