Финистер (департамент)
Финистер (Франц: Département Finistère [finisˈtɛːʀ], бретоноор: Penn-ar-Bed [ˌpɛnarˈbeːt]) нь Францын баруун хойд зүгт орших Бретань мужийн дөрвөн департаментын нэг юм. Финистер нь бретонийн хойгийн үзүүрт орших байршлаасаа шалтгаалан бүр Ромын эзэнт гүрний үед Finis Terrae (Дэлхийн Төгсгөл) гэх нэртэй байсан аж. Харин бретон хэлний Пен-ар-Бед гэх үг нь дэлхийн эхлэл, дэлхийн үзүүр эсвэл дэлхийн тэргүүн гэх утгатай.
Финистер | |
---|---|
Муж | Бретань |
Префектур | Кемпер |
Дэд префектур | Брест Шатолен Морле |
Хүн ам | 908,249 (1. 1-р сар 2016) |
Хүн амын нягтрал | 135 хүн км² тутамд |
Нутаг дэвсгэр | 6,730.68 км² |
Арондисман | 4 |
Коммуны холбоод | 21 |
Кантон | 27 |
Коммун | 277 |
Департаментын ерөнхийлөгч |
Натали Саррабезоль[1] (СН) |
ISO-3166-2 код | FR-29 |
Бретань муж дахь Финистер департаментын байршил |
Газар зүй
засварлахФинистер нь 6730,7 км² нутаг дэвсгэртэй, өмнө талаараа сунайн тогтсон элсэн эрэгтэй, умард талдаа олон жижиг булантай, өрнө талаараа тал хээрийн болон хадат эрэгтэй.
Түүх
засварлахФинистер департаментыг Бретань аймгийн баруун талаас таслан, 1790 оны гуравдугаар сарын 4-нд байгуулжээ.
Цаг агаар
засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Иль д’Уэсан орчмын далайн түвшинд
(Финистер департаментын хойд хэсэгт)
Эх сурвалж: Jean-Noël Darde: Plages et côtes de France. Éditions Balland, Paris 1991
|
Цахим холбоос
засварлах Commons: Финистер департамент – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Département Finistère (фр.)
Эшлэл
засварлах- ↑ finistere.fr (Memento 24. Тавдугаар сар 2015 цахим архивт) abgerufen am 26. April 2015