Умард Ирланд

Умард Ирланд (англ. Northern Ireland, ирл. Tuaisceart Éireann, Ольстерийн шотланд: Norlin Airlann) Нэгдсэн Вант Улсад багтдаг улс бөгөөд[3] Ирланд арлын зүүн хойд хэсэгт оршдог. Өмнөд ба баруун талаараа Бүгд Найрамдах Ирланд Улстай хиллэдэг. 2001 оны тооллогоор хүн ам нь 1685000 байсан нь арлын нийт хүн амын дөрөвний нэг гаруй хувь буюу НВУ-ын хүн амын 3 хувийг бүрдүүлж байв.

Умард Ирланд
Northern Ireland (англ.)
Tuaisceart Éireann (ирл.)
Norlin Airlann (Ольстерийн Шотланд)
Flag of
Умард Ирландын төрийн далбаа
Умард Ирландын төрийн сүлд of
Умард Ирландын төрийн сүлд
Уриа: Dieu et mon droit“
францаар „Бурхан ба миний эрх“
Төрийн дуулал: God Save the Queen,
Бүс нутгийн де-факто: A Londonderry Air
Northern Ireland in United Kingdom.svg
НийслэлБелфаст
Албан ёсны хэлАнгли (де-факто), ирланд, ольстерийн шотланд
Төр засагҮндсэн хуульт парламентын хаант засаг
Үндсэн хуульт-парламентын хаант засаг дотроо
төвлөрсөн бус парламент
• Төрийн тэргүүн
Хан III Чарльз,
Умард Ирландын сайд
Карен Брэдли
• Засгийн тэргүүн
Тэргүүн сайд
одоохондоо хүн томилогдоогүй байгаа
Нэгдүгээр орлогч сайд
одоохондоо хүн томилогдоогүй байгаа
Умард Ирландын сайд хатагтай
Карен Брэдли
Байгуулагдсан
• Үйл
1921 онд Ирландын засгийн газрын тогтоолоор
Газар нутаг
• Нийт
13.843 км2
Хүн ам
• Тооцоо
1.851.600[1] (2015)
• Нягтаршил
133/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
(2013)[2]
  • 49,3 тэрбум $
  • 45,3 тэрбум $
  • 26.920 $
  • 24.760 $* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
Мөнгөний нэгжФунт стерлинг, £, GBP
Цагийн бүсUTC±0 БЕЦ
UTC+1 БЕЗЦ
Утасны томьёо+44
ISO 3166 кодGB-NIR
NIR
Домэйн нэр.uk (Их Британийнх ) (албан бусаар .ie-г мөн Ирландад хэрэглэдэг)


Умард Ирланд хуучин Ирландын Ольстер мужийн есөн гүнлигээс бүрддэг. 1920 оны Ирландын засгийн газрын тухай хуулийн дагуу 1921 оны 5-р сарын 3-нд НВУ-ын тусгай захиргааны нэгж болон байгуулагдсан[4]. Гэхдээ үндсэн хуулийн үндэс суурь нь Их Британи, Ирландын хоорондох 1800 оны Холбооны тухай актаар тавигдсан. 50 гаруй жилийн турш өөрийн шилжилтийн засгийн газар, парламенттай байсан. Эдгээр байгууллагыг 1972 онд түдгэлзүүлж, 1973 онд бүрэн татан буулгасан бөгөөд шилжилтийг сэргээх оролдлогын дараа 1998 оны Умард Ирландын тухай хуулийн дагуу Умард Ирландын Гүйцэтгэх засаг, Умард Ирландын Ассемблейг байгуулсан. Ассемблей угсаатан хоорондын зөвшилцлийн ардчилсан зарчим дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Умард Ирланд олон жилийн турш голдуу католик шашинт үндсэрхэг үзэлтнүүд болон голдуу протестант шашинт холбооны талынхны хоорондох харгис ширүүн угсаатан-улс төрийн зөрчил мөргөлдөөний () талбар болж байлаа.[5] Ерөнхийдөө үндсэрхэг үзэлтнүүд Умард Ирландыг Ирландын бусад хэсэгтэй улс төрийн талаар дахин нэгтгэхийг хүсдэг бол,[6][7] яльгүй олонхи болох холбооны талыг баримтлагчид нь Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг хэвээр үлдэхийг хүсдэг.[8] Холбооны талынхан нь өөрсдийгөө британичууд буюу ольстерчууд гэдэг бол үндсэрхэг үзэлтнүүд нь өөрсдийгөө ирландчууд гэцгээдэг. 1998 онд Белфастын хэлэлцээрт (буюу "Сайн Баасан гарагийн хэлэлцээр") гарын үсэг зурсны дараа мөргөлдөөнд оролцогч хагас цэрэгжсэн бүлгүүдийн ихэнх нь зэвсэгт ажиллагаагаа зогсоосон.

ЭшлэлЗасварлах

  1. Mid-Year Population 2015
  2. eurostat newsrelease 90/2015.
  3. The Countries of the UK statistics.gov.uk, accessed 10 October, 2008. The Northern Ireland Act 1998 describes Northern Ireland as "part of the United Kingdom". The term "constituent country" is sometimes applied to Northern Ireland by Unionists and British sources. [1] [2].
  4. Statutory Rules & Orders published by authority, 1921 (No. 533); Additional source for 3 May 1921 date: Alvin Jackson, Home Rule - An Irish History, Oxford University Press, 2004, p198.
  5. Northern Ireland LIFE & TIMES survey. Question: Generally speaking, do you think of yourself as a unionist, nationalist or neither?, ARK Research, 2005
  6. Strategy Framework Document: Reunification through Planned Integration: Sinn Féin’s All Ireland Agenda www.sinnfein.ie, accessed 2 August 2008
  7. Policy Summaries: Constitutional Issues www.sdlp.ie, accessed, 2 August 2008
  8. Standing up for Northern Ireland www.uup.org, accessed 2 August 2008

Нэмж унших материалЗасварлах

  • Jonathan Bardon, A History of Ulster (Blackstaff Press, Belfast, 1992), ISBN 0-85640-476-4
  • Brian E. Barton, The Government of Northern Ireland, 1920—1923 (Athol Books, 1980).
  • Paul Bew, Peter Gibbon and Henry Patterson The State in Northern Ireland, 1921—72: Political Forces and Social Classes, Manchester (Manchester University Press, 1979)
  • Tony Geraghty (2000). The Irish War. Johns Hopkins University Press. ISBN 0-8018-7117-4.
  • Robert Kee, The Green Flag: A History of Irish Nationalism (Penguin, 1972–2000), ISBN 0-14-029165-2
  • Osborne Morton, 1994. Marine Algae of Northern Ireland Ulster Museum, Belfast.
  • Henry Patterson, "Ireland Since 1939: The Persistence of Conflict" (Penguin, 2006), ISBN 978-1-84488-104-8
  • Hackney, P. (Ed).1992. Stewart's and Corry's Flora of the North-east of Ireland. Third edition. Institute of Irish Studies, The Queen's University of Belfast. ISBN 0-85389-446-9(HB)

Цахим холбоосЗасварлах