Цусны даралт
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Цусны даралт (англи:-blood pressure, франц:-pression artérielle)- хүний бие дахь цусны эргэлт нь судасны хананд үзүүлж буй даралтын хүч юм. Хүн тус бүрийн цусны даралтын үзүүлэлт харилцан адилгүй байдаг бөгөөд олон янзын хүчин зүйлээс хамаардаг байна. Гэсэн хэдий ч цусны даралтын тодорхой анагаах ухаанаар тодорхойлогдсон дундаж хэм хэмжээ байдаг. Тийм ч учраас хүлээн зөвшөөрөгдсөн дундаж үзүүлэлтүүдээс хазайх нь тухайн хүний биеийн тогтолцооны үйл ажиллагаанд ямар нэг доголдол байна гэж эмчийн оншилгооны үндсэн шалтгаан болдог. Гэсэн хэдий ч даралт өдөр шөнө зэрэг цаг болон хүний наснаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг ажээ.
Цусны даралтын үзүүлэлтүүд нь хүний зүрхний үйл ажиллагааны хурд, хүчин чадал, түүнчлэн нэг минутын турш зүрхээр дамжин урсах цусны нийт хэмжээ зэргээс гол төлөв хамаардаг байна.
Цусны даралтын хэвийн үзүүлэлт
засварлахНасанд хүрэгчдийн хэвийн даралтыг зөвхөн амаглан тайван байх үед үзэж тодорхойлох ёстой, учир нь биенд үзүүлэх аливаа ачаалал (бие махбодийн болон сэтгэл хөдлөлийн аль аль нь) даралтанд асар их нөлөө үзүүлдэг. Хүний бие нь цусны даралтыг бие даан хянадаг бөгөөд дунд зэргийн ачаалалтай үед түүний үзүүлэлтүүд 20 мм мөнгөн усны баганаар нэмэгддэг. Энэ нь ачаачал авч буй булчин бусад эрхтнүүд цусны эргэлт хангамжийг нэмэгдүүлэхийг цаанаасаа шаарддагтай холбоотой юм.
Цусны даралт 120/80 байхыг хэвийн үзүүлэлт гэж үздэг, 130/85 байх нь бага зэрэг өндөр гэж үздэг бөгөөд 140/90 дээш байвал ямар нэг өвчин зүдгүүртэй байгааг илэрхийлдэг байна.
Нас ахих тусам хүний бие организмд эргэлт буцалтгүй үйл явц өрнөж цусны даралтыг цаанаасаа нэмэгдүүлдэг. Нас ахих тусам цусны даралт ихсдэг гэж хэлж болно.
Нас | эрэгтэй хүн | эмэгтэй хүн |
---|---|---|
20 | 123/76 | 116/72 |
25-30 | 126/79 | 120/75 |
30-40 | 129/81 | 127/80 |
40-50 | 135/83 | 137/84 |
50-60 | 142/85 | 144/85 |
70-аас дээш | 142/80 | 159-85 |
Цусны даралтыг хэрхэн зөв хэмжих вэ
засварлахЦусны даралтыг хэмждэг "тонометр" гэдэг тусгай төхөөрөмж байдаг. Гэрийн нөхцөлд автомат эсвэл хагас автомат төхөөрөмжийг ашиглах нь хамгийн тохиромжтой.
Даралтаа зөв тодорхойлохын тулд дараахь зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.
- цэсны даралтыг хэмжихийн өмнө биед ачаалал өгөөгүй тайван байх шаардлагатай;
- тамхи татаагүй байх;
- хоол идсэний дараа цусны даралтыг хэмжих нь буруу үр дүн өгдөг;
- тав тухтай сандал дээр сууж байхдаа даралтыг хэмжих;
- нуруу нь дэмжлэгтэй байх ёстой;
- хэмжилт хийж буй гарны тохой зүрхний түвшинд байрлах ёстой, өөрөөр хэлбэл. даралтыг ширээний ард сууж хэмждэг;
- даралтыг хэмжихдээ та хөдөлгөөнгүй байж, ярихгүй чимээ шуугиангүй орчинд байх хэрэгтэй;
- үзүүлэлтүүдийг хоёр гараас ээлжлэн авдаг (хэмжилтийн хооронд 10 минут байх ёстой).
Даралтанд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Оношилгоо хийсний дараа зөвхөн эмч л үүссэн асуудалд тохирсон эмчилгээг хэлэх боломжтой юм.
Цусны даралтын өсөлт, бууралтыг бие даан зохицуулах боломж мөн байдаг. Үүнд зөв хоолны дэглэм, идэвхтэй амьдралын хэв маягийг сахих, амьдралд тайван хандах нь стресстэй нөхцөл байдлаас зайлсхийх зэрэг юм. Эдгээр энгийн дүрмийг дагаж мөрдөх нь даралтыг хэвийн байлгах үндэс болдог.
Зүрхний цохилт.
засварлахЦусны даралтын үзүүлэлтийн нэгэн адил зүрхний цохилтын үзүүлэлт мөн хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлоход чухал байдаг. Насанд хүрсэн хүний дундаж цусны цохилт минутанд 60-80 байх нь хэвийн гэж үздэг байна.
Зүрхний хэвийн цохилт нас насанд өөр байдаг.
Нас | Минутанд цохих тоо |
---|---|
0-1 нас | 130 удаа |
3-7 нас | 95 удаа |
8-14 нас | 80 удаа |
18-40 нас | 65-70 удаа |
Өвчин туссан үед | 120 удаа |
Зүрхний цохилт нэмэгдэх нь хүнд өөрт нь маш тод мэдрэгддэг. Зүрхний цохилт нэмэгдэх нь цусны даралт огцом нэмэгдэж байгааг илтгэдэг байна. Улмаар хүний биеийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж ямар нэг өвчин зөвиур байна гэсэн үндсэн дохио болж байгаа юм.