Бүгд Найрамдах Арцах Улс

Бүгд Найрамдах Арцах Улс (армениар Արցախի Հանրապետություն) нь 2017 оныг хүртэл Бүгд Найрамдах Уулын Карабах Улс хэмээн нэрлэгдэж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахт орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь Арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь Абхаз, Өмнөд Осети, Транснистрийн хамт хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Арцах хэмээх нэр нь өнөөгийн тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан армен овог аймгуудаас гаралтай ажээ. Үүний тоонд манай эриний өмнөх нэг-, хоёрдугаар зуунд байсан Арменийн эзэнт гүрний Арцах аймаг болон дундад зууны үеийн Арцахын Вант Улсууд багтана.

Бүгд Найрамдах Арцах Улс
Бүгд Найрамдах Уулын Карабах Улс
Արցախի Հանրապետություն
Арцахи Ханрапетутюн
Нагорно-Карабахская Республика
1991–2023
Арцах улсын далбаа
Далбаа (1992–2023)
Төрийн дуулал: Ազատ ու Անկախ Արցախ
Азат у Анках Арцах
"Чөлөөт, тусгаар тогтносон Арцах"
ТөлөвХүлээн зөвшөөрөгдөөгүй улс; НҮБ-ын гишүүн бус гурван улс хүлээн зөвшөөрсөн
Нийслэл
ба томоохон хот
Степанакерт
39°49′02″N 46°45′02″E / 39.81722°N 46.75056°E / 39.81722; 46.75056 (Presidential Palace)Солбицол: 39°49′02″N 46°45′02″E / 39.81722°N 46.75056°E / 39.81722; 46.75056 (Presidential Palace)
Албан ёсны хэлАрмени хэл[a]
Орос хэл[b]
Угсаатны бүлгүүд
(2015 тооллого)[2]
Ард түмний нэршилArtsakhi
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс[c]
Ерөнхийлөгч 
• 1994–1997 (анхны)
Роберт Кочарян
• 2023 (сүүлчийн)
Самвел Шахраманян
Ерөнхий Сайд 
• 1992 (анхны)
Олег Есаян
• 2023 (сүүлчийн)
Артур Арутюнян
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Тусгаар тогтнол (ЗХУ-аас)
1988 оны 2 сарын 20–1994 оны 5 сарын 12
9 сарын 2, 1991[3]
12 сарын 10, 1991
9 сарын 27–11 сарын 10, 2020
12 сарын 12, 2022
9 сарын 19–20, 2023
• Бууж өгөв
9 сарын 28, 2023
Газар нутаг
• Нийт
3,170[4] км2
Хүн ам
• 2021[5] тооцоо
120,000
• 2015[2] тооллого
145,053
ДНБ (ХАЧТ)2019 тооцоо
• Нийт
$713 сая
• Нэг хүнд ноогдох
$4,803
Мөнгөний нэгж (AMD)
Цагийн бүсUTC+4 (АМЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+374 47[d]
Өмнө нь
Дараа нь
Азербайжан
Уулын Карабахын ӨЗУ
Азербайжан
ӨнөөдөрАзербайжан

Газар зүй засварлах

Байршил засварлах

Уулын Карабахын нутаг дэвсгэр нь Азербайжаны баруун өмнөд хэсэгт орших ба түүнийг тойроод азербайжаны долоон томоохон дүүрэг байх ч эдгээр нь өнөөдөр бүгд арменийн хяналтад байдаг. 1994 оны тавдугаар сард гал зогсоосноос хойш Уулын Карабах нь эзлэгдсэн долоон дүүргээр дамжин өмнө зүгтээ Иран, баруун зүгт Арментай хиллэдэг.

Газрын гадаргуу засварлах

Хамгийн өндөр уул нь 3340 метрийн өндөр Мрав уул, дараа нь 2725 метр өндөртэй Кирс байна. Хамгийн том талбайтай бүхий нуурын тоонд Сарсанг хиймэл нуур орно. Чухал голууд нь Тартар ба Хачынчай голууд юм.

Хүн ам засварлах

Хэл засварлах

1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа армени хэл нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд азербайжан, курд, орос хэл ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.

Шашин засварлах

2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменичууд[6] бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Арменийн Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.

Тэмдэглэл засварлах

  1. Үндсэн хуульд "хүн амын дунд тархсан бусад хэлийг чөлөөтэй ашиглах" баталгаа бий.
  2. 2021 оноос.[1]
  3. 2017 оны Үндсэн хуулийн санал асуулгаас хойш Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
  4. Гар утасны хувьд +374 97.

Эх сурвалж засварлах

  1. Парламент Карабаха признал русский язык официальным языком республики [Parliament of Karabakh recognized Russian as the official language of the republic] (in орос). Арменпресс [Armenpress]. 25 March 2021. Archived from the original on 26 May 2021. Retrieved 4 August 2021 – via RBK Group.
  2. 2.0 2.1 Таблица 5.2-1 Население (городское, сельское) по национальности, полу (PDF) (in орос). Archived (PDF) from the original on July 31, 2018. Retrieved July 31, 2018.
  3. Zürcher, Christoph [in герман] (2007). The Post-Soviet Wars: Rebellion, Ethnic Conflict, and Nationhood in the Caucasus ([Online-Ausg.]. ed.). New York: New York University Press. p. 168. ISBN 9780814797099.
  4. "Территориальные потери Арцаха в результате второй Карабахской войны (статистика и карты)". Archived from the original on 28 November 2020. Retrieved 9 March 2023.
  5. "Никол Пашинян, Артур Арутюнян нар Арцахад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн хуралдааныг даргалав". primeminister.am. Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Тамгын газар. 25 March 2021. Archived from the original on 13 May 2021. ...today most of the population – about 120,000 citizens – live in Artsakh...
  6. Ашот Бегларян: Коэффициент рождаемости в Нагорном Карабахе один из самых высоких на постсоветском пространстве. 20 сентября 20??. abgerufen am 15. Juni 2015.

Цахим холбоос засварлах

  Commons: Уулын Карабах – Викимедиа зураг, бичлэг, дууны сан