Туркийн нарс
Туркийн нарс (Pinus brutia) нь Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн бүсээс гаралтай нарс юм. Турк улсад төвлөрөх ч Грекийн зүүн арлууд, Иран, Гүрж, Азербайжан, Иракийн хойд хэсэг, Ливан, Сири болон Кипр улсуудын нутгаар бас ургана. Нам дор газраар ургах ба далайн түвшнээс дээш 600-1200 м хавьцаа болно.
Туркийн нарс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Шилмүүс ба боргоцой
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Pinus brutia Tenore |
Энэ нарс нь дундаж хэмжээтэй бөгөөд 20-35 м өндөр, 1 м голчтой байдаг. Зузаан, улаан шаргалдуу холтостой, шилмүүс нь урт нарийн ба цайвар ногооноос үл мэдэг шар ногоондуу өнгөтэй. Боргоцой нь нягт хатуу, хүнд бөгөөд 6-11 см урт, суурь хэсгээр 4-5 см өргөн. Түүхий байхдаа ногоон, 24 сарын дараа боловсорч гүйцэхдээ улаан бордуу өнгөтэй болдог. Үүнээс жил гаруйн дараа 5-8 см өргөнтэй болж онгойн доторх үрээ гаргах ба үр нь 7-8 мм урт байна.
Туркийн нарс нь Алэппогийн нарс, Канарын арлын нарс, Далайн эргийн нарстай маш ойр төстэй. Энэ нарсыг модон материалын чиглэлээр болон чимэглэлийн зориулалтаар өргөнөөр ургуулж байна.
Гадаад холбоос
засварлах- Frankis, M. P. (1999). Pinus brutia. Curtis's Botanical Magazine 16: 173-184.
- Photos of trees in Turkey (scroll down page)
- Gymnosperm Database