Тоон зурхай
Тоон зурхай нь тооны шинж чанараар янз бүрийн үзэгдэл, хүний зан чанар ирээдүйн ерөнхий байдлыг урьдчилан таамагладаг шинжлэх ухаан юм. Энэ нь санаа төсөөлөл болоод нэр, үгийн үсгийн тоогоор тооцоолон үнэлж үздэг судалгаа юм. Энэ нь ихэвчлэн мэрэг төлөгийн урлаг, одон орон болоод хэвийн бус үзэгдэлтэй холбоотой байдаг.
Тооны зурхайн ухаан
засварлахХорвоо ертөнцийн бүх юмс, үзэгдэл тоогоор эхэлнэ, тоогоор төгсөнө. Тоогүй нэг ч юм үгүй, тоогоор хэмжигдэнэ, тоогоор дүгнүүлнэ, тоонд захирагдана, тоогоор удирдуулна гээд хөвөрнө. Хорвоо ертөнц өөрөө тоогоор хөтлөгддөг.[1] Тооны эхлэл болсон нэгээс ес хүртэл эдгээр тоонууд хоорондоо ялгаатай давтамжтай агаад тэрхүү давтамжаараа сансарын долгионтой харилцан солбилцож байдаг.[2] Тоон ухаан нь тоон шинжлэх ухаан дээр тулгуурлан гардаг таныг бүрэн дүүрэн тодорхойлж өгдөг зүйл юм. Энэ нь танд тооонуудаа зөв ашиглан өөрийнхөө амьдралыг өөрийн гартаа атгах боломжийг олгодог.[3] Ихэнх ажиглагчид 9-өөс цааших бүх ердийн тоо нь анхны есөн тооны давталт гэж үздэг. Тэгийг тоо гэж үздэггүй учраас 10-ын тоо нь 1-ийн тооны давталт юм. 1-ээс 9-ийн тоо нь суурь тоо бөгөөд түүн дээр бид амьдралын бүх тооцооллыг хийх болдог.[4]
Тоон зурхайд хувь тавилангийн тоо, сэтгэл хөдлөлийн тоо, зан араншингийн тоо гэсэн гурван үндсэн тоог анхаарч үздэг.
- Зан араншингийн тоог сүнслэг тоо, сэтгэл зүрхний тоо гэх мэтээр нэрлэдэг. (Төрсөн өдрийн тоо)
- Хувь тавилангийн тоог хувь заяаны тоо, амьдралын зорилгын тоо, амьдралын замналын тоо гэж нэрлэдэг. (Төрсөн он, сар, өдрийн нийлбэр тоо)
- Сэтгэл хөдлөлийн тоог идэр насны тоо, залуу үеийн тоо гэх мэтээр нэрлэнэ. (Төрсөн сарын тоо)
Тоон зурхайд дээрх гурван үндсэн тооноос гадна хандлагын тоо, шуурхай тоо, нэрийн тоо, дотоод сүнсний тоо, хувь хүний тоо гэх зэрэг тоонууд бий.
Хувь тавилангийн тоог бодож олохдоо: төрсөн он сар өдөр-ийн тоог нэгтгэж, нэг оронтой болгон өөрчлөх аргыг хэрэглэдэг. Жишээ нь: 1985 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн хүний хувь тавилангийн тоог бодохдоо 1+9+8+5+1+2+1=27 2+7=9 аргачлалаар боддог.
Зан араншингийн тоог бодож олохдоо: төрсөн өдөр-ийн тоог авч үздэг. Ингэхдээ тус бүрээр авч үзэхээс гадна нэгтгэж нэг тоонд хамааруулж гаргаж болдог. Жишээ нь: 1985 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн хүний хувь тавилангийн тоог бодохдоо 2+1=3 аргачлалаар боддог.
Хэрэв төрсөн өдөр хоёр орон тоо байвал хооронд нь нэмдэг. Жишээ нь: аль нэг сарын 29-нд байвал 2+9=11, 1+1=2 гэсэн аргачлалаар боддог.
Харин төрсөн өдөр нь нэг орон тоо байвал тэр тоог шууд авч үзнэ. Жишээ нь: аль нэг сарын 5 гэсэн нэг орон тоо байвал шууд 5 гэж бодно.
Хувь тавилангийн тоог дараах аргачлалаар бас бодно.
21 Эндээс 2+0+1+6=9 гарна. Энэ 9 тоо нь тухайн хүний шинж чанарыг илэрхийлэх тоо болно. 10 Үүнийг Life path number буюу Хувь тавилангийн тоо гэдэг. Харин 11 22 33 гэсэн гурван тоо 1985 гарвал эдгээрийг нэгтгэн хураангуйлахгүй ба эдгээрийг Master Number буюу Их/Шилдэг Тоо ---- гэж тооцож, өөрийн гэсэн утга илэрхийлдэг. 2016
Тооны утга
засварлахТоон зурхайд тоог 1-9 гэсэн есөн тоо тус бүрийг утга учиртай гэж үздэг.
Хувь тавилангийн зам мөрийг гаргадаг гурван тоонд төрсөн өдөр, төрсөн сар, төрсөн оны тус бүрийн тоо нь бие махбод, сэтгэл хөдлөл, оюун санааг утга илэрхийлдэг.
- Төрсөн өдөр буюу Төрсөн өдрийн тоо нь: Махан биеийн эрүүл мэнд, бие махбод, зан араншингийн байдлыг илэрхийлнэ.
- Төрсөн сар буюу Төрсөн сарын тоо нь: Хүний сэтгэл хөдлөлийн байдлыг илэрхийлдэг.
- Төрсөн он буюу Төрсөн оны тоо нь: Хүний оюун сэтгэхүйн илэрхийлэл гэж үздэг
Гурван цагийн тоо
засварлахТөрсөн он, сар, өдрийн тоо тус бүр нь хүний амьдралын гурван цагийг давхар илэрхийлдэг.
- Төрсөн оны тоо: ахимаг, ахмад насны ирээдүйн төрхийг илэрхийлдэг.
- Төрсөн сарын тоо: идэр, дунд, хижээл насны байр байдлыг илэрхийлдэг.
- Төрсөн өдрийн тоо: хүүхэд, залуу насны дүр төрхийг илэрхийлдэг.
Тооны нөлөөнд төрөгсдийн шинж чанар
засварлах- Бие даасан, зорилготой, шинийг эрэлхийлэгч, төрөлхийн манлайлагч, түүчээлэгч.
- Зөн совинтой, нэгдмэл, хүртээмжтэй, дэмжигч, мэдрэмжтэй, түншлэл, хамтын ажиллагаанд гарамгай, эрүүл харилцааг бий болгодог.
- Бүтээлч, илэрхийлэлтэй, уран бүтээлч, дур булаам, нийгэмшсэн, өөдрөг үзэлтэй, авьяастай харилцах чадвартай.
- Бодитой ханддаг, шаргуу, найдвартай, үнэнч, тэвчээртэй, уламжлалт хандлагатай, хуучинсаг үзэлтэй, бусдад тусалж үйлчилдэг.
- Адал явдалд дуртай, сониуч зантай, дасан зохицох чадвартай, уян хатан, нийтэч, нийгэмшүү, хамтач, эрх чөлөөнд дуртай.
- Халамжлагч, эдгээн анагаагч, энэрэнгүй, өөрийгөө золиослогч, уламжлалт үзэлтэй, халуун дулаанаар хайрлаж халамжилдаг.
- Сүнслэг, гүн ухаанч, нэгтгэн дүгнэгч, оюунлаг, дотоод сэтгэл гүн гүнзгий, нууцлаг.
- Албан тушаал ахих сонирхолтой, баян чинээлэг, ажил хэрэгч, тэнцвэртэй, хүчтэй, эд баялаг болон амжилт бүтээгч.
- Мэргэн цэцэн ухаантай, ухаалаг, оюун санааны хувьд ухамсартай, хүмүүнлэг, эелдэг, энэрэнгүй, сэргэг.
Тооны шинж чанар
засварлах- НЭГ - Зан төлөв, хүсэл мөрөөдөл, манлайлал, удирдагч. Тэнгэр-Бурхан, зөвхөн нэг л байх, өвөрмөц-онцлогт;
- ХОЁР - Эрчим энерги, амьдралын зам, үйл үйлдэл, хуваагдмал, хоёрдмол;
- ГУРАВ - Сонирхол, мэдлэг, шинжлэх ухаанч, судалгаа-шинжилгээ хийх хүсэл тэмүүлэл;
- ДӨРӨВ - Эрүүл мэнд, бие бялдрын хүч чадал, бие болон биеийн эрхтэн, хүн төрөлхтөн, хүмүүс, ард түмэн, хүн;
- ТАВ - Логик, зөн совин, нууц явуулга, төлөвлөгөө, төлөвлөлт, дүн шинжилгээ, хууль-жаяг дэг;
- ЗУРГАА - Биеийн хөдөлмөр, ур чадвар, шунал, эрх мэдэл, ашиг хонжоо, үхэл, өвчин, эмх замбараагүй байдал, эвдрэл устгал, мөнгөний төлөөх хүсэл тэмүүлэл, шунал, аллага, дайн дажин;
- ДОЛОО - Амжилт ололт, ёсчлол-дэг, Газар-Дэлхий, Ертөнц-Хорвоо, Ертөнцийн үүсгэл, бүтээл, Ертөнцийн тухай танин мэдэхүй, хувьсал;
- НАЙМ - Хариуцлага, үүрэг, үнэн мөнийн хайлт, тэсвэр-хүлээцтэй байдал, энэрэл, ойр дотны хүмүүст үзүүлэх халамж анхаарал, амьдрал, айлган сүрдүүлэг;
- ЕС - Ой санамж, өнгөрсөн, ирээдүй, зөгнөх ба далдыг харах чадамж, атаархал, гомдол, шүд зуумтгай.[5]
Тооны хүний араншин
засварлах- Удирдагч: Эр зориг, өөдрөг байдал, хүч чадал
- Асран халамжлагч: Зөн совин, сэтгэл зүйн хөгжил
- Төсөөлөгч: Үүрдийн залуу зүрх сэтгэл, айдсаас салагч
- Тогтворжуулагч: Амжилт, мөнгө, баялаг
- Эрэл хайгуулч: Бүтээлч байдал, урам зориг
- Анагаагч: Тав тух, эдгээн сэргээгч
- Нууцлаг: Эр зориг, хамгаалагч, мэргэн ухаан
- Нөлөө бүхий, эрх мэдэлтэн: Хөгжил цэцэглэлт, харамгүй сэтгэл
- Сайн үйлстэн: Илчлэн харуулах, тодорхой байдал[6]
Шилдэг тоотон
засварлахХувь тавилангийн тоог бодоход хоёр тавилантан буюу шилдэг тоотон, их багштан, мастер тоотой хүмүүс гэж байдаг. Үүнд эхний гурван тооны давхар чичирхийлэл 11, 22, 33 гэсэн тоо юм. Энэ нь хувь тавилангийн тоог бодож гаргахад 29, 38 буюу дахин нэмэхэд 11 гэсэн тоо гардаг. Харин 22, 33 тоо нь шууд гарч ирэх бөгөөд дахин нэг удаа нэмэхэд 4, 6 тоо гардаг. Их тоотон буюу шилдэг тоотон дундаас 11-ийг онцгойлон авч үздэг. Учир нь гурван нэмэх үйлдэл хийж эцсийн нэг орон тоо 2 гэж гардаг.
Мастер тоо
засварлахМастер Тоо 11/2, 22/4, 33/6 бол 2, 4, 6 тоонуудын дээд октави буюу өндөр давтамжийн эрчимтэй. Энэ хүмүүс нь 2, 4, 6 гэсэн амьдралын замналын тооны сөрөг чанаруудыг давж гарсаны дараа өөрийн, хувь заяаны дээд давтамж хувь ерөөлийг бий болгож чаддаг[7].
- 11 нь Мастер анагаагч: Тогтвортой байдал, дасан зохицол
- 22 нь Мастер бүтээгч: Хүчирхэг, нэгтгэгч, харилцагч
- 33 нь Мастер чиглүүлэгч: Хариуцлага, өрөвч нинжин[8]
Ивээгч гараг
засварлахТоон зурхайд 1-9 хүртэлх тоо тус бүрийн гараг эрхэс болоод бурхад ивээдэг гэж үздэг. Тоонуудын ээлтэй ивээгч гараг буюу удирдагч гараг нь:
- Нэгтэнгүүдийг Нар (гал махбод)
- Хоёртонгуудыг Сар (ус махбод)
- Гуравтангуудыг Бархасбадь (хий махбод)
- Дөрөвтөнгүүдийг Тэнгэрийн ван (гал махбод)
- Тавтангуудыг Буд (шороо махбод)
- Зургаатангуудыг Сугар (ус махбод)
- Долоотонгуудыг Далай ван (ус махбод)
- Наймтангуудыг Санчир (хий махбод)
- Естөнгүүдийг Ангараг (гал махбод)[5]
Ээлтэй өнгө
засварлахТоон зурхайд 1-9 хүртэлх тоо тус бүрийг ивээгч гарагаас шалтгаалж ээлтэй өнгө нь ялгаатай байдаг. Тоонуудын ээлтэй гол өнгө нь:
- Нэгийнхэн алтлаг ба бүхий л шаргал туяатай өнгөнүүд тохиромжтой.
- Хоёрынхон Цагаан, цайвар өнгө ба ногоон өнгийн туяа орсон өнгөнүүд бас тохирно.
- Гурвынхан ягаан, нил ягаан, хөх ягаан, хондон улаан өнгө тохиромжтой.
- Дөрвийнхөн саарал, хөх саарал орог өнгөнүүд тохиромжтой.
- Тавынхан цайвар туяатай, цайвар саарал, цагаан, гялалзсан өнгө тохиромжтой.
- Зургаагийнхан улбар ягаан өнгийн туяатай бүх өнгөнүүд, цайвраас бараан туяатай өнгөнүүд тохиромжтой.
- Долоогийнхон мөнгөлөг, алтлаг , цайвар ногоон туяатай өнгөнүүд тохиромжтой.
- Наймынхан бараан саарал, бараан хөх, хондон улаан, хар өнгөнүүд тохиромжтой.
- Есийнхөн улаан, улаан хүрэн, улаавтар, чис улаан өнгөнүүд тохиромжтой.[9]
Төрсөн өдрийн тоо
засварлахТөрсөн өдрийн тоог тоон зурхайд сүнслэг тоо гэдэг. Таныг хүүхэд ахуй цагаас идэр нас хүртэлх үеийг илэрхийлэх тоо юм.
Төрсөн өдрийн тоог есөн тоогоор
засварлах- Нэгийн тооны нөлөөнд байгсад буюу 1, 19, 28-ны өдөр төрөгсөд.
- Хоёрын тооны нөлөөнд байгсад буюу 2, 11, 20, 29-ны өдөр төрөгсөд.
- Гурвын тооны нөлөөнд байгсад буюу 3, 12, 21, 30-ны өдөр төрөгсөд.
- Дөрвийн тооны нөлөөнд байгсад буюу 4, 13, 22, 31-ний өдөр төрөгсөд.
- Тавын тооны нөлөөнд байгсад буюу 5, 14, 23-ны өдөр төрөгсөд.
- Зургаагийн тооны нөлөөнд байгсад буюу 6, 15, 24-ны өдөр төрөгсөд.
- Долоогийн тооны нөлөөнд байгсад буюу 7, 16, 25-ны өдөр төрөгсөд.
- Наймын тооны нөлөөнд байгсад буюу 8, 17, 26-ны төрсөгсөд.
- Есийн тооны нөлөөнд байгсад буюу 9, 18, 27-ны төрсөгсөд[9]
Төрсөн өдрийн тоо тус бүрээр
засварлах- Сар болгоны 1-ний өдөр төрөгсөд: Та хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг, хатуу чанга хүн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг, эргэлзээ гэдгийг огт мэддэггүй...
- Сар болгоны 2-ны өдөр төрөгсөд: Хоёрын тооны нөлөөллөөр та аливаад хэмжээ хязгаартай ханддаг, бусадтай байнга харьцах нь таны зайлшгүй хэрэгцээ болдог. Та хэн тааралдсан хүнд өөрийн амьдрал, сэтгэл санааны байдал, мэдрэмж, эрүүл мэндийнхээ тухай илэн далангүй ярьдаг...
- Сар болгоны 3-ны өдөр төрөгсөд: Та ямар ч салбарт өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж харуулахыг хичээдэг, алиа хошин зангаараа бусдаас ялгардаг. Таны хийх дуртай зүйлс бол биеийн хүчний хөдөлмөр, найз нөхөдтэйгээ хөгжин цэнгэх, хайр дурлалын талбарт амжилт олох юм...
- Сар болгоны 4-ний өдөр төрөгсөд: Дөрвийн тоо нь нэгэн хэвийн баригдмал байдлыг эвдэх гэсэн зоримог зан төлөвийг нөхцөлдүүлдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс өөрийгөө бусдаас төдий л ялгарахгүй, энгийн нэгэн гэдгийг байнга мэдэрдэг...
- Сар болгоны 5-ны өдөр төрөгсөд: Тавын тооны нөлөө нь таныг хурц ухаантай, нийтэч зантай болгожээ. Бусадтай хамтран ажилласнаар таны авьяас чадвар бүрэн нээгддэг ба энэ үедээ та өөрийгөө энэ том ертөнцийн нэгээхэн хэсэг гэдгийг мэдэрдэг...
- Сар болгоны 6-ны өдөр төрөгсөд: Энэ тооны нөлөөгөөр та өөрийгөө нэгэн том бүхэл зүйлийн нэг хэсэг гэж үздэг, өрөвч энэрэнгүй нэгэн болж төржээ. Таны хувьд аль нэг хэсэг бүлэгт хамаарч, тэндээ тодорхой байр суурь эзлэж, өөрийн үнэ цэнийг мэдрэх нь юу юунаас илүү чухал...
- Сар болгоны 7-ны өдөр төрөгсөд: Энэ тооны нөлөөгөөр та зөн билэгтэй, ямар ч нөхцөлд амар жимэр байхыг эрхэмлэдэг зан чанартай. Та маш эмзэг, мэдрэмтгий хүн. Эдгээр чанараа ойр дотныхон, найз нөхдийнхөө тусын тулд ашигладаг...
- Сар болгоны 8-ны өдөр төрөгсөд: Танд тэсвэр тэвчээр, амьдралын бүхий л хүрээнд амжилт олох эрмэлзэл хангалттай буй. Таны хийсэн барьсан болгон бараг дандаа бүтэмжтэй байж, мөнгө санхүүгийн хувьд ч багагүй ашиг олно...
- Сар болгоны 9-ний өдөр төрөгсөд: Та мэдлэг боловсролд тэмүүлэмтгий, болж буй үйл явдалд гүн ухаанчаар ханддаг. Аливаа зүйлийн хоёрдмол мөн чанарыг мэддэг тул өөрийн дутагдлыг ч байх ёстой зүйл мэт хүлээж авдаг нэгэн болж төржээ.
- Сар болгоны 10-ний өдөр төрөгсөд: Энэхүү хослолын үрээр танд манлайлагчийн авьяас билэг зорилгодоо хүрэх буцашгүй эрмэлзэл заяагджээ. Нэгийн тооны хоёронтаа их нөлөө нь өөрийн манлайллыг тогтоох, таны давуу талыг үг дуугүй хүлээн зөвшөөрөгч хүмүүстэй мэдлэгээсээ хуваалцах гэсэн эрмэлзлээр илэрдэг...
- Сар болгоны 11-ны өдөр төрөгсөд: Та 11/2 нийлэмжийн нөлөөгөөр их зөн билигтэй, бусдад нөлөө үзүүлэх асар их эрмэлзэлтэй төржээ. Сэтгэл санаагаа дэгжээн бадраахын тулд та оюунлаг хүмүүстэй харьцахыг эрхэмлэдэг ба тэднээс их зүйлийг сурч авч чадна гэдэгт итгэдэг...
- Сар болгоны 12-ны өдөр төрөгсөд: 12/3 нийлэмжийн нөлөөгөөр та өөрийгөө бүтээлчээр илэрхийлэхээр тэмүүлдэг. Та гэр бүлийн үнэт зүйл гэдгийг дээдлэн үздэг ба чөлөөт цагийнхаа ихэнхийг хамаатнууддаа зориулдаг...
- Сар болгоны 13-ны өдөр төрөгсөд: Дээрх нийлэмжийн нөлөөгөөр та ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, мөн аюулгүй, амар амгалан байдлаа юу юунаас илүү эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, та дотоод сэтгэлдээ өөрийн хамгаалагдсан гэдгийг мэдэрч байх ёстой...
- Сар болгоны 14-ний өдөр төрөгсөд: Та болж буй үйл явдал болгоныг ухаалгаар хүлээн авах чадвартай төдийгүй өөрийгөө хүрээлэн буй ертөнцийн нэгээхэн хэсэг гэж мэдрэхийг эрмэлздэг. Танд таатай нөлөө үзүүлж, үргэлжийн бэлэн байдалд байхыг шаарддаг аливаа өөрчлөлт шинэчлэлтийг таатай хүлээн авдаг...
- Сар болгоны 15-ны өдөр төрөгсөд: 15/6 тооны нийлэмжийн нөлөөгөөр та үнэнийг эрхэмлэгч, гоо үзэсгэлэнтэй нэгэн болжээ. Үнэнийг эрхэмлэх гэдэг нь мэдлэгийг хуримтлуулан өөрийн болгох, ухамсарлах чадварыг хэлж байгаа юм...
- Сар болгоны 16-ны өдөр төрөгсөд: Дээрх тооны нөлөөгөөр та амьдралд өөдрөгөөр, чөлөөтэй ханддаг. Та өөрийгөө төгс төгөлдөр болгоход их анхаардаг. Тиймээс та өөрийн дутагдал, сул талыг давуу тал мэтээр хүлээн авч, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал...[10]
- Сар болгоны 17-ны өдөр төрөгсөд: Та дээрх тооны нөлөөгөөр амьдралын мөн чанарт нэвтэрч үнэнийг олохыг эрмэлздэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гүн ухаан, сэтгэл судлал, шашин судлал, уламжлалт анагаах ухааны ном судруудыг их уншдаг...
- Сар болгоны 18-ны өдөр төрөгсөд: Та эрх мэдэл нэр төрд дэндүү их тэмүүлдэг. Тухайлбал, хүмүүсийг удирдан ажилладгаа, илүү цалин хөлс авч, эрх ямба эдэлж буйгаа байх ёстой зүйл гэж үздэг...
- Сар болгоны 19-ний өдөр төрөгсөд: 19/1 тооны нөлөөгөөр та эрх мэдэлд тэмүүлэмтгий, аливаа зүйлийн мөн чанарт нэвтрэх гэсэн эрмэлзэлтэй болж төржээ. 1 болон 9 гэсэн тоонууд нь танд манлайлагчийн төрөлхийн авьяас чадвар байгааг харуулж байна...
- Сар болгоны 20-ны өдөр төрөгсөд: Та аливаад эв эеийг хичээдэг, амар амгалан хүн юм. 0-ийн үелзэл 2-ын тоонд нөлөөлж таны сэтгэл түвшин, амар амгалан гэсэн эрмэлзлийг нэмэгдүүлнэ. Хоёр 2-ын тоо нь бусдад хандах таны сэтгэл санааны хандлагыг тодорхойлно.
- Сар болгоны 21-ний өдөр төрөгсөд: Хувь тавилан танд гараа таталгүй бүхнийг өгсөн болохоор та аливааг урьдчилан харах чадвартай төдийгүй танд бүх юм байна. Үүнд: хайр дурлал, баяр хөөр, эрүүл мэнд, мөнгө хөрөнгө, ажил төрөл.
- Сар болгоны 22-ны өдөр төрөгсөд: Та баялаг сэтгэлгээтэй, хүсэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэдэг. Та юуг хүсэж байгаагаа тодорхой сайн мэддэг болохоор зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилдаг...
- Сар болгоны 23-ны өдөр төрөгсөд: 23/5 тооны нөлөөгөөр та баялаг уран сэтгэмжтэй, мөрөөдлөө ажил хэрэг болгох халуун эрмэлзэлтэй. Хэдийгээр та мөрөөдөмтгий хандлагатай боловч эмх цэгцтэй, эрч хүчтэй, тавьсан зорилгоо хэрэгжүүлэх дадал чадвартай...
- Сар болгоны 24-ний өдөр төрөгсөд: Та хөгжмийн авьяастай, санаснаа ажил хэрэг болгохыг эрмэлздэг. Цаг хугацааны хандлагыг хурцаар мэдэрч, “хэрэгтэй” цаг үеэс хохирохгүйг хичээдэг. Та үргэлж цаг баримталдаг болохоор бусдаас ч мөн тийм байхыг шаарддаг...
- Сар болгоны 25-ны өдөр төрөгсөд: Та маш тэвчээртэй, өөрийн “би”-г илэрхийлэн харуулахыг зорьдог хүн. Та бодол санаагаа дүрслэл сайтай, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Өөрийн дуу хоолойны өнгөнөөс таашаал авдаг...
- Сар болгоны 26-ны өдөр төрөгсөд: Та бусдыг хайрлаж энэрч чаддаг, сэтгэл зүйн хувьд бүрэн хамгаалагдсан байхыг эрмэлздэг хүн юм. Та бусдад тус дэм болж, бусдыг хайрлан халамжлахдаа ч өөрийнхөө чухал хүн гэдгийг мэдэрч батлах шаардлага гардаг...
- Сар болгоны 27-ны өдөр төрөгсөд: Танд бусдыг ойлгох гайхам авьяас, мэдлэгт тэмүүлэх эрмэлзлэл байдаг. Та төрөлхийн “дотоод” мэдлэгтэй, энэ чанар тань урьд наснаас өвлөгдөн үлджээ. Та өчүүхэн жижиг мэдээлэл, ярилцагч хүн болгон таны мэдлэгийг нэмнэ гэдгийг та мэддэг...
- Сар болгоны 28-ны өдөр төрөгсөд: Та аймшиггүй чин зоригтой, аливаа эхлэлээ заавал амжилтанд хүрч дуусгахыг хичээдэг. Нэгийн тооны нөлөөгөөр та тууштай зантай болжээ. Аливаа хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, санасандаа хүрдэг...
- Сар болгоны 29-ны өдөр төрөгсөд: Та аливаад тууштай ханддаг. Бүхий л эрч хүчээ тавьсан зорилгодоо хүрэхэд чиглүүлж чаддаг. Төгс төгөлдөрт тэмүүлдэг танд өдөр болгон үнэ цэнэтэй байдаг тул цаг хугацаа өөртөө болон бусдад хэрэгтэйгээр ашиглахыг хичээдэг...
- Сар болгоны 30-ны өдөр төрөгсөд: Та төрөлхийн амар амгалан хүн юм. Та хаа сайгүй хүртэж, амьдралаас авах ёстой бүхнээ авахыг боддог. Та үргэлж таашаал хайж байдаг болохоор амьдралын мөч бүрийг ч зугаа цэнгэл болгох чадвартай...
- Сар болгоны 31-ний өдөр төрөгсөд:Та эр зоригтой, амьдралд бодитоор ханддаг хүн. Бусад хүн таны энэ байдал бол төрөлхийн чанар гэдгийг мэддэггүй. Та хэзээ ч заль мэх хэрэглэдэггүй, харин ч зоригтой, эрч хүчтэйгээр зорилгодоо тэмүүлдэг...[11]
Хосын зохицол
засварлахХосын зохицлын мэдэхийн тулд хамтрагчийнхаа төрсөн он сар өдрийг мэдэх шаардлагатай. Жишээлбэл: 30.08.1996 болон 09.10.1990 Төрсөн он сар өдрүүдээ тус бүрт нь нэмээрэй. Жишээ нь:
Нэгдүгээрт,
- 30.08.1996-ын хувьд 3 + 0 + 0 + 8 + 1 + 9 + 9+ 6 = 36 гарах ба 1 оронтой тоо болтол нь хооронд нь нэмэх юм. 3 + 6 = 9.
- 09.10.1990-ийн хувьд дээрхийг давтах ба хариу нь 29 гарна. Нэг оронтой тоо болтол нь нэмэх ёстой. 2 + 9 = 11. 1 + 1 = 2.
Хоёрдугаарт,
Одоо хамгийн чухал тооцоолол буюу хоёр нэг оронтой тоогоо хооронд нэмнэ. 9 + 2 = 11. 11= 1 + 1 = 2.
Ингээд 2 гэсэн тооны тайлбарыг уншихад л хангалттай.
Хосын зохицол тоо тайлбар
засварлах- 1-ийн тоо: “1”-ийн тоо бол удирдагчийн тоо бөгөөд та бусдыг байлдан дагуулах чадвартай гэсэн үг. Хэрвээ та хоёр удаан хугацааны турш хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдарч байгаа бол та хоёрын харилцаа бусдад үлгэр дуурайлал болохуйц төгс байх болно...
- 2-ын тоо: Хэрвээ та хоёрын төрсөн он сарын нийлбэр “2” гарсан бол та хоёрын харилцаа хүндрэлтэй байх болно. Та хоёр тогтмол муудалцаж, санал зөрөлдөнө. Хэдийгээр та хоёр нэгдсэн зорилготой боловч түүндээ хүрэхдээ өөр өөр алхмыг ашиглах учир тогтмол маргаантай амьдрах болов уу...
- 3-ын тоо: Энэ гэр бүлийн амьдрал бол тайван бус, тогтворгүй байх болно. Гэхдээ энэ тоо нь сөрөг гэхээсээ илүү эерэг зүйл ихтэй. Та өөрийн хүссэнээр гэр бүлийн харилцаагаа бүтээх боломжтой...
- 4-ийн тоо: Та хоёрын хувьд хамгийн чухал сэдэв нь хэрхэн их хэмжээний мөнгө олох, гэр бүлээ бат бөх хадгалах талаар байх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд та тэвчээр заах хэрэгтэй болно...
- 5-ын тоо: Энэ төрлийн гэр бүлийн амьдрал хөгжилтэй, сонирхолтой, сонин содон зүйлээр баялаг байх болно. Танай гэр бүл ямар ч хүмүүстэй сайхан харилцаатай байж чадна...
- 6-ийн тоо: Гэр бүлийн хосуудын хувьд хамгийн шилдэг тоо нь “6” бөгөөд нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Та хоёр гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт тавьж, сонирхлоороо нэгдэнэ...
- 7-ийн тоо: Та хоёр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар бие биедээ бүрэн итгэл хүлээлгэж амьдрах болно. Хамтдаа цагийг өнгөрүүлэх гэдэг та хоёрын хувьд хамгийн чухал зүйл бөгөөд хамтдаа чимээгүй байсан ч уйдахгүй...
- 8-ийн тоо: Эдгээр хосууд санхүүгийн хувьд болон карьерын хувьд хамтдаа өсөж, томоохон зорилго төслүүдээ хамтдаа биелүүлэх болно. Танай гэр бүлийн ярианы сэдэв нь мөнгө байх боловч, орлого нэмэгдэхийн хэрээр та хоёрын харилцаа илүү сайжирна...
- 9-ийн тоо: Хэдийгээр та хоёр тэс өөр мэт боловч энэ нь төгс хос болоход саад болохгүй. Та хоёр гэр бүлдээ цаг зав гаргахаас огтхон ч төвөгшөөхгүй бөгөөд цаг зав гаргасныхаа хариуг нэхэхгүй. Нэг нэгнээ уучлах гэдэг та хоёрын хувьд хялбар зүйл юм...[12].
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах
- ↑ Самбуу, Нарангэрэл (2023). Хувь тавилангийн матрикс ба тоон зурхайн ухаан (1 ed.). Улаанбаатар: НОМ ХУР ХХК. p. 7. ISBN 978-9919-0-1811-5.
- ↑ Enkhtujaa, Dandaryn (2012). Merge tölgijn najman tajlal: ireedüjd bolokh üjl jawdlyg medekh shalgarsan arguud: [negdügeer dewter]. Ulaanbaatar: Nom Khur. ISBN 978-99962-846-9-4.
- ↑ Бүлэг, Тооны Гайхамшиг (2022). Тооны гайхамшиг таны амьдралд (1 ed.). Улаанбаатар: Тооны гайхамшиг. p. 9. ISBN 978-9919-0-0066-0.
- ↑ Жамсран, Гэндэндарам (2014). Таны зурсан зураг, төрсөн өдрийн төөрөг (1 ed.). Улаанбаатар: "Бэмби сан" ХХК. pp. 77–78. ISBN 978-99962-3-297-8.
- ↑ 5.0 5.1 "ТООН ЗУРХАЙН УХААН ба ТА ХЭН бэ?". prezi.com (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-18.
- ↑ "Сонжоо: Таныг илэрхийлэх "зам мөрийн тоо" аль нь вэ?". UB.LIFE (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-18.
- ↑ Admin (2020-03-20). "Таны төрсөн өдрийн эрхшээсэн тоо юуг өгүүлнэ вэ". Сэхээрэл Онлайн Сургалт. Татаж авсан: 2024-07-18.
- ↑ "Сонжоо: Таныг илэрхийлэх "зам мөрийн тоо" аль нь вэ?". UB.LIFE (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-18.
- ↑ 9.0 9.1 Бадамсэд, Болдсүх (2010). Сэтгэлийн тоо буюу зан араншингийн тоо (1 ed.). Монгол: Ведийн алганы зураас ба тоон зурхайн дамжаа. pp. 2–67.
- ↑ "Тоон зурхай (Үнэний хувь - 80%) | Buddhism". www.buddhism.mn. Татаж авсан: 2024-07-18.
- ↑ "Тоон зурхай (Үнэний хувь - 80%) | Buddhism". www.buddhism.mn. Татаж авсан: 2024-07-18.
- ↑ "Caak.mn | Бусдаас өөр мэдрэмж!". Caak.mn - Бусдаас өөр мэдрэмж! (англи хэлээр). Татаж авсан: 2024-07-18.