Open main menu
"Мөнгө" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Мөнгө (химийн элемент)-г үзнэ үү.

Мөнгө гэдэг нь нийгмийн болон хууль ёсны хувьд зөвшөөрөгддөг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, өр ширийг төлөх зориулалттай зүйл юм.

Мөнгөний үүрэгЗасварлах

Мөнгө дараах гурван үүргийг гүйцэтгэнэ.

Солилцоо, төлбөрийн хэрэгслийн үүрэгЗасварлах

Голомт банк , ХХБ, Хаан банк 3 том банк юм. Мөнгө бий болсноор таваар, таваарын харилцааны олон хэлхээний оронд мөнгө-таваарын гэсэн хоёр харилцаа бий болдог. Ийм үед мөнгө нь солилцооны үүрэг гүйцэтгэж байна. Мөнгө нь бас өр төлөөс өгөх, зээл буцааж төлөх зэрэгт хэрэглэгддэг учир төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өртгийн хэмжүүрийн үүрэгЗасварлах

Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд харьцуулах, жиших үед мөнгөний эл үүрэг илэрч гардаг. Өөрөөр хэлбэл, бусад бүх барааны үнэ цэнийг илэрхийлэгч түгээмэл хэмжүүрийн үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү мөнгө юм.


Хуримтлал-хадгаламжийн хэрэглүүрийн үүрэгЗасварлах

Мөнгө нь заримдаа хуримтлал болж ашиглагдана. Хувьцаа, облигац, байшин, алтыг бодвол мөнгө нь аз турших байдал бага байдаг. Хэлцлийг түргэн хялбар байгуулах, үнийг тодорхойлох, хуримтлал хийх боломж олгодог учраас мөнгө ашигтай.

Гадны холбоосЗасварлах

  Commons: Money – Викимедиа зураг, бичлэг, дууны сан