Бархасбадь

Нарнаас 5 дахь, нарны аймгийн хамгийн том гариг

Бархасбадь /Jupiter/ нь нарны аймаг дахь тав дахь гараг юм. Түүнийг аварга том хийн гараг гэж нэрлэдэг ба учир нь уг гараг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гараг юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гарагийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс хэд дахин их. Шөнө нь цельсийн 1250 хэм (277°C) халуун байх ба өглөө нь цельсийн 1700 (927 °C ) хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гели байдаг боловч ихэнх хувийг нь устөрөгч эзэлнэ. Ромын бурхдын хаан Юпитерийн (Jupiter) нэрээр нэрлэгдсэн.

Бархасбадь  ♃
Бархасбадь
Бархасбадь
1979 оны Вояжер 1 сансрын хөлгийн авсан зургийг сайжруулсан хэлбэр.
Эрин J2000
Апоцентр 816,520,800 км (5.458104 о.о.н.)
Перицентр 740,573,600 км (4.950429 а.н.)
Их хагас тэнхлэг 778,547,200 км (5.204267 а.н.)
Эксентриситет 0.048775
Орбитын үе 4,331.572 өдөр
11.85920 Юлианы жил
Үзэгдэх орбитын үе 398.88 өдөр[3]
Дундаж орбитын хурд 13.07 км/с[3]
Дундаж гажилт 18.818°
Хазайлт 1.305° (Эклиптикт
6.09° (Нарны экваторт)
0.32° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 100.492°
Перицентрийн аргумент 275.066°
Дагуул +100
Физик шинж чанар
Экваторын радиус 71,492 ± 4 км[5][6]
11.209 дэлхий
Туйлын радуис 66,854 ± 10 км[5][6]
10.517 дэлхий
Хавтгайжилт 0.06487 ± 0.00015
Гадаргын талбай 6.21796×1010 км²[6][7]
121.9 дэлхий
Эзлэхүүн 1.43128×1015 км³[3][6]
1321.3 дэлхий
Масс 1.8986×1027 kg[3]
317.8 дэлхий
Дундаж нягтшил 1.326 г/см³[3][6]
Экваторын гадаргын гравитацын хүч24.79 м/с²[3][6]
2.528 g
Сансрын хоёрдугаар хурд59.5 км/с[3][6]
Экватор дахь
эргэх үе
9.925 цаг[8]
Экваторын эргэлтийн хурд 12.6 км/с
45,300 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 3.13°[3]
Хойд туйлын баруун мандалт 268.057°
17 цаг 52 мин 14 сек[5]
Хойд туйлын хэлбийлт 64.496°[5]
Албедо0.343 (бонд)
0.52 (geom.)[3]
Гадаргын темп.
   1 bar level
   0.1 bar
багадундажих
165 K[3]
112 K[3]
Үзэгдэх гэрэлтэлт -1.6-с -2.94[3]
Өнцгийн диаметр 29.8" — 50.1"[3]
Агаар мандал[3]
Гадаргын даралт 20–200 kPa[9] (үүлэн давхраа)
Өндрийн хуваарь 27 км
Бүтэц
89.8±2.0%Устөрөгч (H2)
10.2±2.0%Гели
~0.3%Метан
~0.026%Аммон
~0.003%Устөрөгчийн детрит (HD)
0.0006%Этан
0.0004%Ус
Мөс:
Амон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)

2017 онд түүний 79 дагуулыг нээсэн. Үүнээс 16 том дагуултай. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн том дагуулыг нь Галилей Галилео 1610 онд нээжээ, Галилейн дагуулууд гэж нэрлэнэ.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралтыг үүсгэдэг. Хэрэв уг гараг руу сансрын хөлөг илгээвэл тэр нь секундын дотор эвдрэх болно. Ийм учраас түүний дотоод бүтцийг судлах боломжгүй юм. Бархасбадь гурван нимгэн цагирагтай.

Бархасбадийн дотоод бүтэц
Бархасбадийн үүлний бүтэн сарын турших өөрчлөлт


Бархасбадь нь нарны аймаг доторх Сугар гаргаас ч тод гэрэлтэй, Эртний Хятадад Бархасбадь гаргаар насны ойг тэмдэглэдэг байсан учраас хятадууд "Насны од" хэмээн нэрлэдэг. Европчууд ихэд хүндэтгэн тэнгэрийн сахиус Зубитегаар түүнийг нэрлэдэг. Тус гаргийн гадарга дээр тод улаан өндөг хэлбэртэй толбо байдаг. Түүнийг том улаан толбо гэж нэрлэдэг бөгөөд 300-аад жилийн настай. 1979 онд "Жуулчин" сансар судлалын станц Бархасбадь гараг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг олж мэджээ. Тус гаргийн гэрэлт цацраг нь том, бага хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байна. Хар өнгийн чулуу нь нарны туяаг ойлгодоггүй.

Бархасбадь гараг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Энэхүү үүлэн бүслүүр нь голчлон аммиакаас /NH3/ тогтсон байдаг. Бархасадь эзлэхүүнээрээ дэлхийгээс 1300 дахин, массаараа 318 дахин их бөгөөд нарны аймгийн 8 гаргийн хамгийн том нь. Уг гараг хурдан эргэдэг учир 9 цаг 50 минутад тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг. Харин дэлхий дээр 11 жил 10 сар болох хугацаанд Бархасбадь нарыг нэг бүтэн тойрдог. Бархасбадь гараг нь 79 дагуултай бөгөөд нарны аймгийн хамгийн их дагуултай гаргаас Санчирын дараа хоёрт орно. Ио/1/ , Европ /2/, Ганимэд /3/, Каллисто /4/ нь түүний хамгийн том дагуулууд юм. Эдгээр дөрвөн дагуулыг нийтэд нь Галилейн дагуулууд гэдэг. Учир нь 1610 онд Италийн одон оронч Галилео Галилей хамгийн анхны тэнгэр эрхсийг ажиглах ажиглалтын телескопыг сайжруулан зохион бүтээн эдгээр дагуулуудыг нээсэн байна. Ио нь бусад гурван дагуулаа бодвол чулуун буюу ус болон мөсний хэмжээ харьцангуй бага юм. Мөн ажиллагаатай галт уул байдаг. Түүнээс хүчтэй дэлбэрч гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагдана. Дагуул 2-ын мөсөн давхарга доорх далайд амьдрал байж магадгүй гэж зарим судлаач үздэг. 3-р дагуул /ганимед/ нь нарны аймгийн 150 дагуулын дотроос хамгийн том нь аж. Түүний голч нь 5268 мянган метр аж. Буд ба Тэнгэрийн ван гаргаас том, Бархасбадь гаргийн гадаргын давхаргад бага зэргийн шингэн байдалтай устөрөгч байх бөгөөд нарны халууныг хүлээн авахын зэрэгцээ өөрийн гадаргуугаас дулаан ялгаруулдаг. Нарнаас авсан дулаанаас илүү дулаан ялгаруулдаг ажээ. Бархасбадь дээр хар салхи болдог.

  1. Yeomans, Donald K. (2006-07-13). "HORIZONS System". NASA JPL. Татаж авсан: 2007-08-08. — At the site, go to the "web interface" then select "Ephemeris Type: Elements", "Target Body: Jupiter Barycenter" and "Center: Sun".
  2. Orbital elements refer to the barycenter of the Jupiter system, and are the instantaneous osculating values at the precise J2000 epoch. Barycenter quantities are given because, in contrast to the planetary centre, they do not experience appreciable changes on a day-to-day basis from to the motion of the moons.
  3. 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 3.12 3.13 Williams, Dr. David R. (November 16, 2004). "Jupiter Fact Sheet". NASA. Татаж авсан: 2007-08-08.
  4. "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Архивласан огноо 2009-04-20. Татаж авсан: 2009-04-10. (produced with Solex 10 (Memento 24. Тавдугаар сар 2015 цахим архивт) written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
  5. 5.0 5.1 5.2 5.3 Seidelmann, P. Kenneth (2007). "Report of the IAU/IAGWorking Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy. 90: 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Татаж авсан: 2007-08-28. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 6.5 6.6 Refers to the level of 1 bar atmospheric pressure
  7. NASA: Solar System Exploration: Planets: Jupiter: Facts & Figures
  8. Seidelmann, P. K.; Abalakin, V. K.; Bursa, M.; Davies, M. E.; de Burgh, C.; Lieske, J. H.; Oberst, J.; Simon, J. L.; Standish, E. M.; Stooke, P.; Thomas, P. C. (2001). "Report of the IAU/IAG Working Group on Cartographic Coordinates and Rotational Elements of the Planets and Satellites: 2000". HNSKY Planetarium Program. Archived from the original on 2018-10-31. Татаж авсан: 2007-02-02.{{cite web}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  9. Anonymous (1983). "Probe Nephelometer". Galileo Messenger. NASA/JPL (6). Татаж авсан: 2007-02-12. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)

Гадаад холбоос

засварлах
  Commons: Jupiter – Викимедиа дуу дүрсний сан

 

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.