Тэнгэр шүтлэг
Тэнгэр шүтлэг (Тэнгэризм, Тэнгэрийн шашин; Англи: Tengrism, Tengriism, Tengrianism; Орос: Тенгрианство; Турк: Tengricilik) бол Төв Азийн Алтай хэлний язгуурын нүүдэлчдийн уламжлалт бөө мөргөлийг нэрлэсэн 1990-ээд онд бий болсон нэр томъёо юм. Энэ нэр томъёог анх түрэгүүд болон Монгол угсааныхан бий болгон хэрэглэсэн бөгөөд тэнгэризмийг түрэгүүдийн улс төрийн хөдөлгөөн гэж үздэг байна. (бөөтэй холбож үзэж болохгүй)
МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. [1]
Одоо голдуу ЗХУ задарсны дараах Алтай хэлний язгуурын үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ.[2]
Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол Улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашин[3]болтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдсан. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini (Гөктанры дини) буюу Хөх тэнгэрийн шашин[4] гэж нэрлэдэг байв.
Тэнгэризмийн үндсэн ойлголт
засварлахТэнгэризм бол байгаль орчинтойгоо зохицон амьдрах сэтгэлгээнээс үүсэлтэй. Тэнгэр шүтлэгтэн нь тэнгэр газар, байгаль дэлхий, өвөг дээдсийн онго тэнгэр бүх хүн төрөлхтнийг харж хамгаалдаг хэмээн үзэж, орчлон ертөнцийг үүсгэн бүтээж, эзэмдэн захирагч хүчирхэг онго тэнгэрүүд болох Хөх Мөнх Тэнгэр, эцэг тэнгэр, эх газар, удган эх зэргийг сүсэглэн шүтнэ. Тэнгэр шүтлэгтэн нь хүн өөрийн оршин амьдарч бүхий байгаль орчныхоо тэнцвэрийг хадгалах, бие хүнийхээ хийморь, сүр сүлд, эрчим хүчийг дээд хэмжээгээр дайчлан бадрааж, шударга ариун амьдрахыг эрмэлздэг.
Тэнгэризм хэмээх шашныг Хүннү ба эртний Болгарчууд Европт уламжилсан. Умард Кавказын Хүннү нар хоёр шүтээнтэй байжээ. Нэг нь Тэнгэр хан, Перс хэлээр Aspandiat хэмээн нэрлэх ба мориор тахилга өргөдөг. Нөгөө нь Перс хэлээр Kuar буюу Нар. Хэн хэрвээ зөрчвөөс аянгад цохиулж үхэх ажээ[5]. Эртний Хятад сурвалжид: “Цагаан сар ноёд язгууртан нар шаньюй ордонд бага чуулган болж ихсийн тайлга хийнэ. Таван сард Longchen-д их чуулган болж тэнгэр газар, онгодоо тахина. Намар адуу таргалах үед Dailin-д их чуулган болж хүн малын тооллого явуулна ”, “Хүннүгийн хаан шаньюй өдөр наранд мөргөж, шөнө саранд залбирдаг” [6] гэсэн байдаг нь одоогоос 2300 жилийн өмнө Монголчууд тэнгэр шүтлэгтэй байсныг харуулна.
Тэнэризм нь Киргиз, Казак, Саха (Якут), Тува, Монгол, Туркийн шашны сэтгэлгээ ба Төвдөөр дэлгэрсэн бурхан шашин, Бурханизмд багагүй нөлөөлсөн юм[7].
Туркт Тэнгэризм нь уламжлалт соёлын хэлбэрээр өдөр тутмын амьдрал дунд олон зүйл дээр илэрдэг. Түүний нэг бол Назар (Nazar). Назарийг Турк хүмүүс гэр орон, машин унаа, хүүхдийн хувцас, барилга байшин дээр өргөн хэрэглэнэ. Туркт ичгэвтэр зүйл тохиолдсон үед Yerin yedi kat altına girdim гэсэн үгийг байнга хэлдэг. Энэ нь долоон давхар газрын дор орох гэсэн утга бүхий Тэнгэризмтэй холбоотой үг юм. Туркийн Тэнгэризмийн үзлээр бол тэнгэр газар тусбүр долоон давхартай ажээ[8].
Тэнгэр шүтлэгийн зан үйл, ёс заншил, соёл монголчуудын амьдралд нэвт шингэсэн байдаг. Монгол айл өглөө болгон сүү, цайныхаа дээжийг дээд Мөнх тэнгэртээ өргөнө, архи сархад зооглох үедээ бас дээжийг нь тэнгэр газартаа сэржимлэнэ. Жил болгон нутаг усныхаа уул овоог тахина. Уул овооны тахилга бол тэнгэр тахилгын нэг хэлбэр юм. Шарын шашин орж ирснээс хойш зарим уул овоог лам нар тахих болжээ. Одоо хүртэл Монголчуудын дотор цагаан сарын шинийн нэгэнд дээр гарч тэнгэрт мөргөн золгох ёслол уламжлагдсан хэвээр байна. 1990-ээд оноос хойш цагаан сарын шинийн нэгэнд Богд хан уулын Хийморийн овоонд гарч тэнгэрт мөргөн золгох ёс сэргэн жил ирэх тусам өргөжиж иржээ. Өвөр Монголын Ордост буй “Чингис хааны онгон” бол 1950-аад он болтол уламжлагдаж ирсэн Ерөнхийн шүтээн найман цагаан гэрийн орчин үеийн байгууламж болох[9] юм. Ерөнхийн шүтээнд эдүгээг хүртэл Мөнх тэнгэр, Чингис хаан, хар цагаан туг сүлдийн тахилга хийгдсээр байна. Үүний дотор Хубилай хааны тогтоосон “Дөрвөн цагийн хурим”[10] гэх дөрвөн улирлын тахилга ёслолын зан үйл байх ба Цагаан сүргийн их тайлга зэрэг нь бүр Хүннүгийн үеийн тэнгэр уламжлал болно. “Ерэн есөн цагаагчны сүүний цацлын ерөөл”-д:
- “Хамгийг мэдүүлсэн
- Хан мөнх тэнгэрт
- Ерэн есөн цагаагчны сүүг
- Ес ес цацнам.
- Эергэн эерэгшиж
- Баярлан баясаж
Эгээл зарлигаа өгтүгэй” [11] гэх зэргээр өчиж иржээ. Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулиас Хэрлэнгийн Хөдөө аралд Чингис хааны онгон шүтээний төвийг байгуулж жил болгон Мөнх тэнгэр, Чингис хааны тахилгыг эртний ёсоор хийж ирсэн. Мөнх Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсан 800 жил, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн үеэр төрийн том тахилгуудыг хийжээ. Эртний сурвалж зохиолд “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу заль ивээх” гэж гардаг. Чингис хааныг дахиж буй нь мөн чанартаа Мөнх тэнгэрийг шүтэж буй явдал юм. Батмөнх даян хаан Мөнх тэнгэрт зарга заахдаа:
- “Дээр тэнгэр эзэн (Мөнх тэнгэр) чи мэд.
Дэд болсон эзэн богд минь (Чингис) чи мэд”[12] гэдэг байжээ.
Тэнгэризмийн түүхэн замнал
засварлахТэнгэризм нь тэнгэр ба эх газрын шүтлэгээр гол болгож бөө мөргөл, Анимизм, Тотем шүтлэг ба дээдсийн шүтлэгээс зарим элементийг шингэн авчээ. Тэнгэризм нь Хүннү ба эртний Болгараас зуун европт уламжлагдсан, Уйгарын хаант улс 8-р зуунд Манийн шашныг /Manichaeism/ төрийн шашин болгох үед тухайн оронд Тэнгэризм нь голлох үүргээ алджээ[14].
Тэнгэризм нь Хөх-Түрэгийн эзэнт гүрэн ба Монголын эзэнт гүрний үед маш том шашны үүргийг гүйцэтгэж байсан. Хөх-Түрэгийг “Тэнгэрийн Түрэг” гэж орчуулж болдог нь Тэнгэризм нь ямар чухал үүрэгтэй байсныг ойлгож болно. 13-р зуунаас Чингис хаан ба түүний залгамжлагчид 14-р зуунд Алтан Ордын Үзбек хаан Исламын шашинд ортол Тэнгэризмийг шүтэж байсан юм.
Их Монгол улсын хаад Тэнгэрийн зарлигаар дэлхийг захирах үүрэг хүлээсэн хэмээн үздэг байлаа. Их Монгол улсын Мөнх хаан “Бидний Монголчууд цорын ганц нэгэн бурхан (Мөнх тэнгэр) -ыг шүтдэг (Believe that there is only one God). Тэрээр төрж үхэхийн заяаг захирдаг болохоор бид түүнд шударга байдаг”, “Тэнгэр бидэнд адил бус арван хуруу заяасан шигээ адил бус амьдрах арга замыг соёрхов” [15] гэсэн байдаг. Төв Азын нүүдэлчдийн дотор тэнгэртэй холбоотой үлгэр домог өргөн тархсан байдаг.
Юан гүрний үед Монголын ноёд язгууртан Буддын шашинд орсон боловч 1368 онд Хятадыг орхиж ирсний дараа Мөнх тэнгэрийн шүтлэгээ сэргэсэн. Тухайн үеийн Монголчууд мөнх тэнгэртээ залбирах, Чингис хаанаа тахих, туг сүлдээрээ тогшуулах зэрэг зан үйлийг шашны төвшинд хийж байжээ. Энэ үеэс Ерөнхийн шүтээн гэсэн ухагдахуун гарч иржээ. Ерөнхийн шүтээн гэдэг нь хоёр утгатай:
- Мөнх тэнгэр бол ер бүгдийн шүтээн.
- Мөнх тэнгэр, эзэн Чингис, туг сүлд гурвыг ерөнхийлөн шүтэхгүйн нэр юм [16].
1578 онд Түмдийн Алтан хан шарын шашин дэлгэрүүлэх хүртэл Монголчууд Мөнх тэнгэрээ шүтэж байсан. Сурвалж зохиолд тэмдэглэснийг үндэслэвэл: Тогун тайш 1434онд, Батмөнх Даян хаан 1473 онд, Боди Алаг хаан 1519 онд, Дарайсүн Гүдэн хаан 1548 онд тус тус Ерөнхийн шүтээн-Найман цагаан гэрт мөргөж хаан цолоо тунхаглан авч байсан [17] бол Их Монгол улсын хамаг сүүлчийн Лигдэн хаан “Бурхны эцэг сэтгэл, сэтгэлийн эцэг мөнх тэнгэр”[18]гэсэн байдаг.
Төв Азийн Тэнгэризмийн хөдөлгөөн
засварлах1990 оноос Төв Азийн Түрэг Монгол хэлний улс үндэстэнд Тэнгэризм чухал үүрэгтэй болж ирэв. Энэхүү хөдөлгөөн анх Татарстанаас эхэлж, 1997 онд Тэнгэризмийн тухай Bizneng-Yul гэдэг тогтмол хэвлэл буй болсон. Түүний дараа 2000 оноос Киргиз, Казахстанд өрнөсөн. Харин Буриад ба Монголд бага хүрээнд явагдаж Төв Азид тархах хандлага гарсан байна [20].
Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Буриадын судлаач И.С. Урбанаева “Төв Азын Тэнгэрийн тайлагдашгүй уламжлал”("Tengrianist Esoteric Traditions of Central Asia") зэрэг судалгааны бүтээл туурвисан.[21]
Марксизм унаснаас хойш, үзэл санааны хоосон орон зайг Тэнгэризмээр нөхөх оролдлогыг Киргизийн улс төрчид идэвхтэй хийж иржээ. Түүний нэг төлөөлөгч бол одоогийн Киргизийн төрийн нарийн бичгийн дарга, алтны компанийн захирал асан Дастан Сарыгулов юм. Тэрээр Тэнгэризмийн үзэл санаа, уламжлалыг сэргэн хөгжүүлэх Тэнгэр орд (Army of Tengri) хэмээх иргэдийн зохион байгуулалтыг үүсгэн байгуулжээ. Түүний байгуулсан нийгэмлэг нь албан ёсны 500,000 гишүүнтэй бөгөөд Тэнгэр судлалын олон улсыг төвийг ажиллуулж, Киргизүүдийн Тэнгэризмийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа ажээ[22].
Тэнгэризмээр сэдэв болгосон нийгмийн шинжлэх ухааны сэтгүүл, ном товхимол Киргизстанаас гадна Казахстанд ч олноор хэвлэгдэх болжээ. Энэхүү хөдөлгөөн нь улс төр ийн хүрээ, төр засгийн бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаев ба Киргизийн ерөнхийлөгч асан Аскар Акаевич Акаев нар уулзалдах үеэрээ Тэнгэризм бол Түрэг угсааны үндэстний “байгалийн” шашин болох тухай ярилцаж байжээ.
Тэнгэризмийн хөдөлгөөний зарим цөөн тооны идэвхтэн нар Тэнгэризмийг “Төрийн шашин” болгох сэргээх тухай санал санаачлаг гаргаж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг олсон бөгөөд нийгмийн оюунлаг хэсгийн хүрээллийг илүү олжээ. Исламын шашин нь Турк хүмүүсийн хувьд гаднаас орж ирсэн харь шашин бөгөөд Төв Азид үндэстний үзлийн нам бүлэглэл үгүйлэгдэж байна хэмээн тэнгэрист үзэлтэн нар үздэг. Тэнгэризмийг Орост шинэ паганисм гэж үзэх явдал ч буй. Харин Тажикстанд Зороастризмыг сэргээж байгаа ажээ[23]. Ташрамд дурдахад “Хотжилт эрчимжиж Оросжилт түргэсэж буй өнөөгийн нөхцөлд хуучин уламжлалаа сэргээх гэсэн оролдлого нь Тэнгэризм юм. Тэнгэризм нь Зөвлөлтийн үед алга болсон нүүдлийн амьдрал, гэр, мал аж ахуй, эх байгалийн хүйн холбоо зэрэг Киргиз, Казакийн өвөрмөц хэв маяг болсон унаган дүрэхээ сэргэх гэсэн үзэл санаа, хүсэл эрмэлзэл илэрхийлэл мөн. … Харин Еврейн эсрэг үзэлтэй/anti-Semitism/ холих, Барууныг эсэргүүцсэн туйлшрамтгай үзэл болон хувирч гадаад ертөнцийн дургүйцлийг хүргэхгүй байх талд анхаарвал зохино” [24] гэсэн болгоомжлол ч буй бололтой.
Тэнгэризм нь Монголд 1990-ээд оноос сэргэсэн. 1994 онд Монголын нэрт философич, доктор Т.Содномдаргиа асан Тэнгэр дээд сургуулийг[25] үндэслэн байгуулж, өөрөө тэнгэр судлалын [26] лекц уншиж байв. 2004 онд Улаанбаатар хотод доктор Г.Гэрэлбаатарын санаачлалаар Мөнх тэнгэр судлалын дэлхийн академи[27] байгуулагдаж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ойд зориулан Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг зохион байгуулжээ[28]. Мөн тус жил “Мөнх тэнгэр судлал”[29] гэсэн ном хэвлэгдсэн. Бас энэ чиглэлд хувь нэмэр оруулсан зүтгэлтэн бол Мөнх тэнгэр судлалаар эрдэм шинжилгээний өгүүлэл[30]бичиж, Мөнх тэнгэр дээд сургууль байгуулж байсан МУИС -ын профессор, Онолын физикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн О.Лхагва[31] юм. Шинэ мянган гарснаас хойш Монгол сэхээтнүүдийн дотор Мөнх тэнгэр моодонд орсон гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. 2011 оны 11 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд нээж байв[32] [33]. 2012 оны 2-р сард АН-ын ҮЗХ-ны 40 гаруй гишүүд нэгдэж "Мөнх тэнгэр" нэртэй фракц байгуулсан [34], 2012 оны 6-р сард Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” цомог, тоглолт хийхээр болсон[35]. Бөө мөргөл ба тэнгэризмээс ялгаатай Их Монгол Улсын Мөнх тэнгэрийн шашин ч сэргэх[36] хандлага буй болжээ.
Монголын зарим судлаач нарын дүгнэлт
засварлахЭнэ талаар нэрт философич Ч.Жүгдэр: "эртний монголчуудын шашны үзэл нь байгалийн энгийн тодорхой юмс үзэгдлийг шүтдэг байснаасаа гарч, хийсвэрлэн улмаар тэнгэр хэмээх хийсвэр ойлголт буй болгон шүтэх болжээ. Тэнгэр хэмээх ойлголтод байгалийн харагдах ба үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд тэнгэрийг газар усны нэгэн адил тодорхой үзэгдлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүргэсэн байна гэсэн бол хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам; Байгалийн үзэгдэлиийх нь хувьд тэнгэрийг хэвээр шүтэх ёсноос эхэлсэн боловч дараа нь тэнгэрийг өөрийг нь тэнгэр болгож,сүүлдээ тэнгэр,түүний эзэн хоёрыг ялгах мэтчилэнгээр хэд хэдэн үе шатыг дамжсан байна хэмээн тэмдэглэжээ.
Тэнгэр шүтлэгийн хөгжлийн оргил үе бол Мөнх тэнгэрийн үе болно. Тиймээс ч "Тэнгэрийн үзэл бол хятадын их цагаан хэрэмнээс хойш орших дотоод Азийн өргөн уудам хээр тал нутгаар тархан оршиж байсан эртний нүүдэлчин улс түмний дунд анх үүсэн улмаар тэдний ухаан санааг нь эзэмдэн гайхалтай удаан хугацаанд үеийн үед дамжин уламжлагдан явсаар монголчуудын их өрнөлтийн үед хөгжлийнхөө дээд цэгт хүрч үнэхээр ертөнц дахины шинж чанартай болж тухайн цагийнхаа дэлхий даяар түгэн тархаж байсан билээ" хэмээн академич Ш.Бира тэмдэглэсэн бол Онолын физикч, доктор О.Лхагва:"Мөнх Тэнгэр бол монголчуудын ертөнц хийгээд нийгэм, бас бие, сэтгэлийн харилцааны талаарх цогц үзэл буюу эрдэм ухаан" [37],"их талынхан эл эрдэм болон танихуйн мэдрэмжээрээ Орчлонгийн ухаарал, мэдээллийн “далд” оронд нэгдэж хувьслыг мэдэрч тандана. Ийнхүү их талын ард түмний байгаль, нийгэм, бие болон сэтгэлийн найраг зүй бүрэлдэн тогтсоноор танин мэдэх хийгээд соёл- иргэншлийг хөгжүүлэх ундрага- хөдөлгөгч хүч нь болсон Мөнх Тэнгэрийн цогц эрдэм үүсэн хөгжжээ"[38]"гэжээ. 1990-ээд оноос Мөнх тэнгэрийг дагнан судалж ирсэн доктор Г.Гэрэлбаатар "Дэлхий дахиныг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеэс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл" [39] гээд Мөнх тэнгэр бол Монголын уламжлалт шашин мөн гэсэн үзэл санааг дэвшүүлэн баримт нотолгоо дурдаж иржээ. Бас Мөнх тэнгэр судлаач З. Эрдэнэбат:"Өөрчлөлт буюу бүтээхүй хийгээд эвдэхүйн нэгдэл бол Мөнх Тэнгэрийн Хууль - Мөнх Тэнгэрийн Хүсэл Зориг бөлгөө. Тэгвэл бид энэхүү мөнхийн хуулийн дор амьдрах ёстой юм гэдгийг өвөг дээдсийн маань гэгээн гэрээслэл зуун зууны тэртээгээс бидний мах цусанд шингэн хүрч ирсэн байнам. Ген-ийн коoдонд гэж хэлбэл бүр оновчтой болох болов уу. Байгальтайгаа зохицон амьдарч, цаг үргэлж хөдөлж өөрчлөгдөж, нүүж сууж явсан Дээдэс маань Тэнгэрийн хүч буюу Дээд хүчний хуулиар амьдарч явахыг захисан нь 'Тэнгэрийн дор төрж, Хуулийн дор амьдарна!' гэдэг эгэл үнэн үгэнд байнам.... Чухамдаа нэгдмэл байдал, зохицол, тэнцвэртэй хөдөлгөөн, өөрчлөлтийн зарчим буюу Мөнх Тэнгэрийн хуулиас бид нийгмийн амьдралыг зохицуулах хуулиудаа гарган авч мөрдвөөс хөгжил дэвшил, өөрчлөлт, шинэчлэлийн зам бидэнд байнга нээлттэй байх болно"[40] гэжээ.
Тэнгэризмийн зарчим
засварлах- Тэнгэр хэмээх туйлын дээд бурхан/supreme God/ оршино. Тэнгэрт мэдэхгүй зүйл гэж алга, тэрээр бүх зүйлийг мэднэ. Түрэг, Монгол хүмүүс “Ганц тэнгэр мэднэ” гэж ярьдаг. Хүмүүсийн сайн муу үйлийг тэнгэр ялган тогтооно. Муу үйл хийвэл “тэнгэрт үл таалагдана”[41], “тэнгэр хилэгнэнэ” гэж ярьдаг. Тэнгэр таалсан хүнээ аз жаргалтай, баян тансаг болгож чадах ба буруу үзэгдсэн хүнээ гэсгэн цээрлүүлж чадна. Тэнгэрийн занг тааж чадахгүй бөгөөд тэнгэрийн зам мөр, явдлыг ч төсөөлөхөд бэрх гэж хүмүүс үздэг. Мөнх тэнгэр, Чингис хаанд өргөх тахилга тайлгын үеэр уншдаг “Алтан ордны их манлай түгээл” (“Богдын их манлай түгээл”)- д:
- “Дээр Мөнх тэнгэрийн заяагаар
- Муу сэтгэлийг мохоон өгсөн
- Монгол төрийг хадгалан сахисан
- Мохошгүй зоригт
- Мундашгүй хүнст
- Молор эрдэнэ биет
- Дөчин түмэн хөх улс...
- Дөрвөн түмэн Ойрд...” [42] гэжээ. Энэ нь нийт монгол болох дөчин түмэн Монгол, дөрвөн түмэн Ойрд даяар Мөнх тэнгэрт залбиран, мууг тэвчиж, сайныг дээдлэн Монгол төрөө хадгалан хамгаалж ирсэн гэх итгэл бишрэлийн илэрхийлэл болно.
- Аливаа юмс үзэгдлийн цаана Мөнх тэнгэрийн хүч ба оюун санаа оршиж байдаг. Цаг агаараас эхлээд хүний хувь тавилан, улс үндэстний мандал мөхөл хүртэл аливаа зүйлийг Мөнх тэнгэр эзэмдэн захирна. “Алтан товч”-д тэмдэглэснийг үндэслэвэл Чингис хаан:
- “Эрэмгий сайнаар Эзэн эс боллоо, би.
- Эрхт тэнгэр Эцгийн хайраар Эзэн боллоо, би.
- Эцэг тэнгэрийн ачаар Эсрэг дайснаа дарлаа, би.
- Хамрагч сайнаар Хаан эс боллоо, би.
- Хан тэнгэр эцгийн Хайраар эзэн боллоо, би.
- Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
- Харь дайсныг дарлаа, би"”[43] гэж мөргөж байжээ.
- Монголчуудын ойлгож байснаар Мөнх тэнгэрээс өөр бурхан тэнгэр оршихгүй. Плано Карпинийн тэмдэглэлд “Монголчууд ганцхан бурхныг/мөнх тэнгэр/ шүтдэг, тэр нь нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх аливаа бүхнийг захирдаг…” [44]гэсэн бол Мөнх хаан: “Бидний Монголчууд цорын ганц мөнх тэнгэрийг шүтдэг, төрж үхэхийн заяа тавилан Мөнх тэнгэрийн тааллаар болно, Мөнх тэнгэр оршин буй тул хүн шударга үнэн, муу сэтгэлгүй байх учиртай…”[45]хэмээн нотлон хэлжээ. Мөнх тэнгэрийн билэгдэл нь цагаан сүлд, хар туг болох юм. “Эзэн сүлдийн мөргөл”-д :
- “Мөнх тэнгэрийн бошгоор үүдэж
- Мөнөөгийн Монголд сүлд болсон
- Ерөнхий олон тугаа өргөж
- Ертөнц дэлхийн шүтээн болсон
- Эрхшээл ихэд эзэн сүлд
- Цараа ихэд цагаан сүлд
- Хараа ихэд хар сүлд
- Алдар ихэд алтан сүлд
- Тахил мөргөл олонт үйлдэж
- Даатгаж хүссэн манай хэрэгт
- Хаан харцас хамаг бүгдийг
- Хайрлан ивээж тэтгэн соёрхтугай”[46]гэж гардаг. Чингис хааныг тэнгэрт хальснаас хойш түүнийг Мөнх тэнгэрийн заяагаар төрж, Мөнх тэнгэрийн хүчийг олсон ер бусын эзэн хаан буюу түүний элч төлөөлөгч хэмээн тахин шүтэх болжээ. Баруун гурван түмний нэг Ордост уламжлагдан үлдсэн Ерөнхийн шүтээн найман цагаан гэр бол Мөнх тэнгэр, эзэн Чингис, туг сүлдийн тахилга шүтээний ерөнхийлөл болох юм. “Ерөнхийн шүтээн” гэдэг нь бас нийт Монголын шүтээн гэсэн утгыг илэрхийлнэ [47].
- Монгол бөө мөргөлд бөө удган ба түүний онгод ч төрийн өмнө хүчин мөхөстөнө гэсэн “Өндөр төр”[48] -ийн тухай ойлголт байдаг бол Мөнх тэнгэрийн үзлээр төр нь тэнгэрийн хүчинд оршдог хэмээн үзэж төрд биш тэнгэрт шүтэх үзлийн эрхэмлэнэ. Энэ нь Их Монгол улс ба түүний эзэнт гүрний үед хэрэглэгдэж байсан алт мөнгөн Гэрэгэ дээр тод илэрнэ. “Одоогоор олдоод байгаа гэрэгэ(пайз)-ний 10 гаруй хувилбарт бичигдсэн зарлиг бичээсний утга агуулга нь 'Тэнгэрийн заяасан Чингис хааны зарлиг. Яаравчилтугай', 'Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг. Хэргийг үзэмжээр явуулбаас зохимой', 'Мөнх тэнгэрийн хүчинд хаан нэр хутагтай болтугай. Хэн үл бишрэх алдах, үхэх', 'Мөнх тэнгэрийн хүчинд их хааны нэр хаана ч бишрэлтэй, сайшаалтай болтугай. Хэн үл захирагдах үхэх, хөрөнгө хураагдах', 'Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр халдашгүй дархан. Зарлигийг үл дагах хүнийг ял тулган шийтгэнэ', 'Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор', 'Аугаа хааны (Абудулала) зарлиг хэн үл бишрэх хүмүүн алдах, үхэх' хэмээн бичжээ” [49].
- Монгол бөө мөргөлд бөө удган нь онго тэнгэрийн улаач буюу зуучлагч гэж үздэг бол Мөнх тэнгэрийг шүтэх ёсонд улаач гэж байдаггүй, шүтлэгтэн хүн өөрөө Мөнх тэнгэртээ залбиран эрч хүчийг нь авч ивээл таалалд нь багтан явдгаараа онцлогтой. Чингис хаан өөрийгөө Мөнх тэнгэрийн улаач хэмээн төр улсыг хутган үймүүлж явсан Хөхчүү бөөг дарж [50] ямар ч бөө удган, улаач зууч хэрэгсэхгүй шууд өөрөө Мөнх тэнгэртэй харилцаж байсан нь үүний жишээ мөн.
- МНТ-т “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн”[51] гэж гардаг нь Монголчууд өөрсдийнхөө гарал үүслийг тэнгэртэй холбож үздэг байсны баримт юм. “Чингис хааны бага өчиг”-д:
- "Дээр тэнгэрийн заяагаар төрсөн
- Тэнгэрлиг их нэр цолыг биедээ оршуулсан
- Дэлхийн улсын төрийг авсан
- Тэнгэрлиг төрсөн Чингис хаан
- Суут тэнгэрийн язгуурт
- Суу заль ихт
- Сургаал үгүй билэгт
- Солбилгүй засагт
- Суут төрсөн Чингис хаан” [52] хэмээн 800 гаруй жил өчиж иржээ. Энэ нь Монголчууд нь бусдаас ялгаатай эрхэм дээд, шилэгдмэл үндэстэн гэдэг үзлийг буй болгож, өөрийн үндэс угсаагаараа бахархах, улс үндэстнийхээ төлөө хүчин зүтгэх нь тус үндэстний гишүүн нэг бүрийн өнгө гэрэлт, яруу алдарт үүрэг хариуцлага болох бөгөөд Монгол үндэстэн бол тэнгэрийн заяатай болохоор бусад улс үндэстнийг байлдан дагуулах, эрхшээх, удирдан засах нь зам ёсны хэмээх үзлийн үндэслэл болж байсан юм.
Тэнгэр нэртэй газар ус, албан байгууллага
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ The spelling Tengrism is found in the 1960s, e.g. Bergounioux (ed.), Primitive and prehistoric religions, Volume 140, Hawthorn Books, 1966, p. 80. Tengrianism is a reflection of the Russian term, Тенгрианство. It is reported in 1996 ("so-called Tengrianism") in Shnirelʹman (ed.), Who gets the past?: competition for ancestors among non-Russian intellectuals in Russia,Woodrow Wilson Center Press, 1996, ISBN 978-0-8018-5221-3, p. 31 in the context of the nationalist rivalry over Bulgar legacy. The spellings Tengriism and Tengrianity are later, reported (deprecatingly, in scare quotes) in 2004 in Central Asiatic journal, vol. 48-49 (2004), p. 238. The Turkish term [Tengricilik] Error: {{Lang}}: text has italic markup (help) is also found from the 1990s. Mongolian Тэнгэр шүтлэг is used in a 1999 biography of Genghis Khan (Boldbaatar et. al, Чингис хаан, 1162-1227, Хаадын сан, 1999, p. 18).
- ↑ "There is no doubt that between the 6th and 9th centuries Tengrism was the religion among the nomads of the steppes" Yazar András Róna-Tas, Hungarians and Europe in the early Middle Ages: an introduction to early Hungarian history, Yayıncı Central European University Press, 1999, ISBN 978-963-9116-48-1, p. 151
- ↑ Г.Гэрэлбаатар "Мөнх тэнгэрийн үндэс" УБ 2005 он
- ↑ http://books.google.com/books?id=CORMAAAAMAAJ&q=g%C3%B6k+tanr%C4%B1&dq=g%C3%B6k+tanr%C4%B1&hl=en&ei=RacDTe-QMsn84Aax45jYCg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCYQ6AEwAA
- ↑ Róna-Tas, András. Hungarians and Europe in the Early Middle Ages: An Introduction to Early Hungarian History. New York: Central European University Press, 1999. Pp. xiii, 550. ISBN: 9-639-11968-3.
- ↑ Si Ma Qian “Түүхэн тэмдэглэл” бодь 110 “ Хүннүгийн намтар”
- ↑ Balkanlar'dan Uluğ Türkistan'a Türk halk inançlarıCilt 1, Yaşar Kalafat, Berikan, 2007
- ↑ "Archive copy". Archived from the original on 2012-06-06. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Сайнжаргал, Шаралдай “Алтан ордны тайлга тахилага” ӨМ 1983 он
- ↑ “Арван буянт номын цагаан түүх” ӨМ 1981 он
- ↑ Сайнжаргал, Шаралдай “Алтан ордны тайлга тахилага” ӨМ 1983 он
- ↑ Лувсанданзангийн “Алтан товч”
- ↑ Tekin, Talat (1993). Irk bitig (the book of omens). Wiesbaden: Otto Harrassowitz. p. 8. ISBN 978-3-447-03426-5.
- ↑ Buddhist studies review, Volumes 6-8, 1989, p. 164.
- ↑ “Account of the Mongols. Diary of William Rubruck”, Religious debate in court. Documented by W. Rubruck in May 31, 1254
- ↑ Г.Гэрэлбаатар "МӨНХ ТЭНГЭРИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ" Archive copy (Memento 17. Тавдугаар сар 2012 цахим архивт)
- ↑ Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
- ↑ "Мөнх тэнгэрийн хөтөл үзэл"-Мөнх тэнгэрийн хүчин дор, Буяндэлгэрийн блог Archive copy (Memento 28. Аравдугаар сар 2012 цахим архивт)
- ↑ "Монголын нууц товчоо" Зүйл-172
- ↑ Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
- ↑ Irina S. Urbanaeva (Урбанаева И.С.), Шаманизм монгольского мира как выражение тенгрианской эзотерической традиции Центральной Азии ("Shamanism in the Mongolian World as an Expression of the Tengrianist Esoteric Traditions of Central Asia"), Центрально-азиатский шаманизм: философские, исторические, религиозные аспекты. Материалы международного симпозиума, 20-26 июня 1996 г., Ulan-Ude (1996); English language discussion in Andrei A. Znamenski, Shamanism in Siberia: Russian records of indigenous spirituality, Springer, 2003, ISBN 978-1-4020-1740-7, 350-352.
- ↑ http://www.jamestown.org/single/?no_cache=1&tx_ttnews%5Btt_news%5D=31177
- ↑ Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
- ↑ Marlene Laruelle "TENGRISM: IN SEARCH FOR CENTRAL ASIA’SPIRITUAL ROOTS" Central Asia-Caucasus Analyst, 22 March 2006
- ↑ "Archive copy". Archived from the original on 2012-06-22. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2007-07-21. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2011-11-28. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.munkhtenger.com/index.php?ff=hurmore&more=3[permanent dead link]
- ↑ "Мөнх тэнгэр судлал"УБ 2006 он http://koha.pl.ub.gov.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=11525
- ↑ О. ЛХАГВА "МӨНХ ТЭНГЭР БОЛ ЦОГЦ ҮЗЭЛ, ЭРДЭМ" Archive copy (Memento 4. Арванхоёрдугаар сар 2010 цахим архивт)
- ↑ http://num-spe303.blogspot.jp/search/label/%D0%91%D0%90%D0%93%D0%A8%D0%98%D0%99%D0%9D%20%D0%A4%D0%98%D0%9B%D0%9E%D0%A1%D0%9E%D0%A4%D0%98[permanent dead link]
- ↑ http://www.president.mn/mongolian/node/2253
- ↑ http://www.facebook.com/media/set/?set=a.10150384524017182.365664.158754272181&type=1
- ↑ "Archive copy". Archived from the original on 2020-08-14. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2012-05-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://www.facebook.com/profile.php?id=100003330618079
- ↑ О. Лхагва, Их талын нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөдөлгөгч хүч, Манай Монгол” сэтгүүл, 2001, № 01-02, (11-12)
- ↑ О. Лхагва "Мөнх Тэнгэр бол цогц үзэл, эрдэм" Archive copy (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
- ↑ Г.Гэрэлбаатар "Мөнх тэнгэрийн үндэс" УБ 2005 он
- ↑ З.Эрдэнэбат"ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДРАНА!"Archive copy (Memento 6. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
- ↑ “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он)
- ↑ Сайнжаргал, Шаралдай “Алтан ордны тайлга тахилага” ӨМ 1983 он
- ↑ Лувсанданзангийн “Алтан товч”
- ↑ The long and wonderful voyage of Frier Iohn de Plano Carpini: Reworking of Carpini's account by Richard Hakluyt, in Latin and English
- ↑ William of Rubruck's Account of the Mongols, Silk Road Seattle, University of Washington. From the 1900 Rockhill translation.
- ↑ Авга баруун хошууны татар овогт Ядам гуайн хадгалж байсан “Эзэн сүлдийн мөргөл”, 1959 онд түүхч Г. Жамьян нийтийн хүртээл болгосон
- ↑ Г.Гэрэлбаатар "МӨНХ ТЭНГЭРИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ" Archive copy (Memento 17. Тавдугаар сар 2012 цахим архивт)
- ↑ О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” УБ 1998 он
- ↑ Б.Лхагва “Алтан аргамжаа”-ны “Алтан гэрэгэ” http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6735:2012-01-26-06-47-24&catid=24&Itemid=300061
- ↑ “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он)
- ↑ “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он)
- ↑ “Алтан бичиг” ӨМ 2003 он
Цахим холбоос
засварлах- Мөнх тэнгэр судлалын дэлхийн академи
- "Мөнх тэнгэр" Мөнх тэнгэрийн үндэс Гүн ухааны доктор, профессор Г.Гэрэлбаатар (Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, академийг үндэслэн байгуулагч)
- TENGRY.ORG - Оросын Тэнгэризм
- Монгол кино The Sky Son (Тэнгэрийн хүү)
- Тэнгэризмийн Хөдөлгөөн: an organization dedicated to the preservation of Siberian and Mongolian shaman traditions
- Тэнгэризм бол Түрэг ба Монголын шашин
- Тэнгэрийн сүм: шинэ үеийн тэнгэризмийн цахим сүлжээний сүм
- Мөнх тэнгэрийн шашин
- Тэнгэрийн виртуал сүм
- Монгол бөө мөргөл(Тэнгэризм)
- Julie Stewart's course in Mongolian shamanism--introduction
- Bog je Jedan blog: Avar Tengrism in Croatia
- "Tenri on Mars" by HB Paksoy
- AK JANG IN THE CONTEXT OF ALTAI RELIGIOUS TRADITION