Буд
Буд бол Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гараг) орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.
MESSENGER хөлгөөс авсан Буд гаригийн худал өнгөт зураг |
||||||||||
Эрин J2000 | ||||||||||
Апоцентр | 69,816,900 км 0.466 697 а.н. |
|||||||||
Перицентр | 46,001,200 км 0.307 499 а.н. |
|||||||||
Их хагас тэнхлэг | 57,909,100 км 0.387 098 а.н. |
|||||||||
Эксентриситет | 0.205 630[2] | |||||||||
Орбитын үе | 87.969 1 өдөр (0.240 846 Юлианы жил) |
|||||||||
Үзэгдэх орбитын үе | 115.88 өдөр[2] | |||||||||
Дундаж орбитын хурд | 47.87 км/с[2] | |||||||||
Дундаж гажилт | 174.796° | |||||||||
Хазайлт | 7.005° (эклиптикт) 3.38° (нарны экваворт) 6.34° (тогтмол хавтанд)[3] |
|||||||||
Өгсөгч уулзварын уртраг | 48.331° | |||||||||
Перицентрийн аргумент | 29.124° | |||||||||
Дагуул | Байхгүй | |||||||||
Физик шинж чанар
| ||||||||||
Дундаж радиус | 2,439.7 ± 1.0 км[4][5] 0.3829 дэлхий |
|||||||||
Хавтгайжилт | < 0.0006[5] | |||||||||
Гадаргын талбай | 7.48X107 км² 0.147 дэлхий[4] |
|||||||||
Эзлэхүүн | 6.083X1010 км³ 0.054 дэлхий[4] |
|||||||||
Масс | 3.3022X1023 кг 0.055 дэлхий[4] |
|||||||||
Дундаж нягтшил | 5.427 г/см³[4] | |||||||||
Экваторын гадаргын гравитацын хүч | 3.7 м/с² 0.38 g[4] |
|||||||||
Сансрын хоёрдугаар хурд | 4.25 км/с[4] | |||||||||
Экватор дахь эргэх үе |
58.646 өдөр 1407.5 цаг[4] |
|||||||||
Экваторын эргэлтийн хурд | 10.892 км/цаг (3.026 м/с) | |||||||||
Тэнхлэгийн хазайлт | 2.11′ ± 0.1′[6] | |||||||||
Хойд туйлын баруун мандалт | 18 цаг 44 мин 2 сек 281.01°[2] |
|||||||||
Хойд туйлын хэлбийлт | 61.45°[2] | |||||||||
Албедо | 0.119 (бонд) 0.106 (геом.)[2] |
|||||||||
Гадаргын темп. 0°N, 0°W 85°N, 0°W |
| |||||||||
Үзэгдэх гэрэлтэлт | −1.9 хүртэл[2] | |||||||||
Өнцгийн диаметр | 4.5" – 13"[2] | |||||||||
Агаар мандал
| ||||||||||
Гадаргын даралт | маш бага | |||||||||
Бүтэц | 42% молекул хэлбэртэй хүчилтөрөгч 29.0% натри 22.0% устөрөгч 6.0% гели 0.5% кали Маш бага хэмжээний аргон, азот, нүүрсхүчлийн хий, усны уур, ксенон, криптон, неон[2] |
|||||||||
Уг гараг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.
Мөн нягтаараа дэлхийн дараа орно. Гарагийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.
Буд гарагт очсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ. MESSENGER хөлөг нь 2009 онд дахин Будад ойртож, 2011 онд орбитод орох юм байна.
Буд гарагийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.
Гаригийн англи нэр болох Mercury Ромын тэнгэрүүдийн хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури тэнгэр нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гарагийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно.
Буд хэмээх нэр нь самгарди гаралтай, эртний Энэтхэгийн домогт гардаг тэнгэрийн нэр. Төвд нэр нь Лхагва, монголоор Үлэмж гэсэн утгатай.
Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.
Нэмэр
засварлахЦахим холбоос
засварлах- Commons: Mercury – Викимедиа дуу дүрсний сан
- Буд — About Space
- НАСА-гийн дарсан Буд гаригийн түүвэр зураг
Эшлэл
засварлах- ↑ Yeomans, Donald K. (April 7, 2008). "HORIZONS System". NASA JPL. Татаж авсан: 2008-04-07.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 2.8 "Mercury Fact Sheet". NASA Goddard Space Flight Center. November 30, 2007. Татаж авсан: 2008-05-28.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Archived from the original on 2009-04-20. Татаж авсан: 2009-04-03. (produced with Solex 10 written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 4.6 4.7 Munsell, Kirk (May 28, 2009). "Mercury: Facts & Figures". Solar System Exploration. NASA. Татаж авсан: 2008-04-07.
{{cite web}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ 5.0 5.1 Seidelmann, P. Kenneth (2007). "Report of the IAU/IAGWorking Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy. 90: 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Татаж авсан: 2007-08-28.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ Margot, L.J. (2007). "Large Longitude Libration of Mercury Reveals a Molten Core". Science. 316: 710–714. doi:10.1126/science.1140514. PMID 17478713.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help)