Газар зүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм.[1]

Дэлхийн газрын зураг

Анх "Газар зүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газар зүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.[2]

Орчин үеийн газар зүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газар зүй, нийгмийн газар зүй болон хуваагдана.[3]

ТанилцуулгаЗасварлах

Ер нь бол, газар зүйчид картографчид шиг газрын нэрс ба дугаарыг судалдаг хүмүүстэй адилтгаж ойлгож болно. Хэдийгээр олон газар зүйчид топономи болон карталогийг судалдаг боловч энэ нь тэдний гол судлах сэдэв биш. Газар зүйчид, үзэгдэл үйл явцын орон зай цаг хугацааны хуваарилалт, хүн ба хүний хүрээлэн буй орчны харилцаа холбооны онцлогийг судалдаг.

ЭшлэлЗасварлах

  1. Geography. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company. October 9, 2006-д хандсан.
  2. Pattison, W.D. (1990). "The Four Traditions of Geography". Journal of Geography 89 (5): pp. 202-6. Reprint of a 1964 article.
  3. web.clas.ufl.edu/users/morgans/lecture_2.prn.pdf.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Газар зүй – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Газар зүй – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Wikisource: Газар зүй – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд