Хүүхэд
Хүүхэд гэж хүний төрснөөсөө эхлэн бие даах насанд хүрэх хүртэлх насны тодотгол юм. Зарим улсад эхийн хэвлийд бойжиж буй ургийг ч хүүхэд хэмээн үзэхээс гадна хэдэн насанд хүүхэд насны дуусвар болохыг ч ялгаатайгаар ойлгоно. Ерөнхийдөө хүүхэд гэж нэрлэгдэвч эмэгтэй хүүхдийг охин, эрэгтэй хүүхдийг хөвүүн гэж тодотгоно. Монгол улсад 18 нас хүрвэл хүүхэд хэмээн тооцохгүй боловч эцэг эхчүүд хэдэн настай ч бай хамаагүй үр хүүхдээ миний хүү, хүүхэн, үр, хүүхэд хэмээн дууддаг.
Олон орны хүүхэд хүүхдийн цэцэрлэг, сургуульд сурч хүмүүждэг ба насаар бага нялх хүүхэд гэртээ байж эцэг эхийн хайр халамжид байдаг. Тэд тоглоом тоглож, өдөр хоногийг хөгжилтэй өнгөрөөдөг. Гэвч зарим улс оронд хүүхэд хүнд хүчир ажил хийдэг.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэснээр хүүхэд төрдөг ба хүүхэд тэднийг эцэг, эх гэж дууддаг. Мөн дахин хүүхэд төрөхөд эгч, ах, эмэгтэй дүү, эрэгтэй дүү гэж авгайлна. Хүүхдийг зодох эрхгүй, хүүхдийг зодох нь хүчирхийллийн нэг хэлбэр юм.
Социалист систем задран унаснаас хойш манай орны тухайд хүүхдийн асуудал нэлээд хүнд байгаа. Олон олон хүүхдийн төлөө байгууллага байгуулагдсан /асрамжийн газар нэртэй/ боловч тэд христийн номлол үзэх, өөрийн шашиндаа урвуулах, зарим нь бүр телевиз үзэх тэр дундаа монгол суваг үзэхийг хориглосон байх жишээтэй. монгол хэл заахгүй байх нь ч бий.
Цахим холбоос
засварлахWiktionary: хүүхэд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |