Том чихт үнэг
Том чихт үнэг (Otocyon megalotis) нь Африкийн Саваннад тархсан, Нохойнхон овгийн амьтан юм. Дундад Плейстоцений үед буюу 800,000 орчим жилийн өмнө үүсчээ[3].
Том чихт үнэг[1] | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Otocyon megalotis (Демаре, 1822) | ||||||||||||||||
Том чихт үнэгийн тархалтын зураг
|
Том чихт үнэгний чих, хөл, нүүрний хэсэг нь хар байх бөгөөд ерөнхийдөө шаргал өнгөтэй. Дунджаар 55 см урттай (толгой, их бие), чих нь 13 см байдаг. Otocyon төрлийн цорын ганц зүйл юм[1]. Otocyon хэмээх нэр нь грек хэлний "oto" буюу чих, "cyon" буюу нохой гэдэг үгнээс гаралтай.
Том чихт үнэгийн шүд нь нохойнхон овгийн бусад амьтдаас жижигхэн байдаг. Энэ нь түүний шавьж иддэгтэй холбоотой, шавьжнууд нийт хоол тэжээлийн нь 80%-г эзэлдэг байна[4]. Цагаан шоргоолжны үүрэнд зочлон, царцааны нүүдлийг дагаж, эрээн тахь буюу антилоп гөрөөсний сүргийг бараадан, тэдний ялгадасан дээр шавах шавьжаар хооллоно. Шавьжнаас гадна мэрэгчид, шувууд, өндөг, заримдаа жимсээр хооллоно. Усны хэрэгцээнийхээ ихэнхийг хоолноосоо авдаг.
Нас бие гүйцсэн хос, залуу үнэгнүүдээс бүрдэг бяцхан бүлэг үүсгэн амьдрах бөгөөд шөнийн явдалтай. Хосууд нүхэнд амьдарч, хоёроос таван гавараа хамтдаа өсгөдөг. Нас бие гүйцсэн хосууд моногами амьдралтай, гэхдээ хосдоо насан туршдаа үнэнч байдаг эсэх нь хараахан мэдэгдээгүй.
Шүднээс нь болж том чихт үнэгийг нохойныхон овгийн тусдаа дэд овогт (Otocyoninae) багтаадаг хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар үнэгнүүдтэй ойр болох нь тогтоогджээ. Том чихт үнэг нь Плейстоцений эринд маш өргөн тархсан байсан бөгөөд тэр үед Баруун болон Өмнөд Азид хүртэл нутаглаж байсан ажээ.
Дэд зүйлүүд
засварлахУг үнэгний одоогоор мэдэгдээд буй 2 дэд зүйл бий:[2]
Эшлэл
засварлах Викизүйлд Otocyon megalotis-тай холбоотой мэдээлэл байна. |
- ↑ 1.0 1.1 Воценкрафт, В.К. (2005). "Order Carnivora". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - ↑ 2.0 2.1 Nel, J.A.J. & Maas, B. (2008). Otocyon megalotis. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 2010 оны 7 сарын 31-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
- ↑ Paleobiology Database: Otocyon Basic info[permanent dead link].
- ↑ Thompson, Paul. "Otocyon megalotis". Татаж авсан: 7 сарын 31.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)