Мэрэгч нь хөхтөн амьтан бөгөөд дээд доод үүдэн шүд нь үргэлж ургасаар байдаг бөгөөд ямар нэгэн зүйлийг мэрж зорох явцад богиносж байдаг онцлогтой. Бүх хөхтөн амьтдын 40 хувийг мэрэгчид эзэлдэг ба Антарктидаас бусад бүх тивд их хэмжээгээр, өргөн тархсан болно. Түгээмэл таарах мэрэгчид гэвэл хулгана, зурам, үлийн цагаан оготно, тарвага, харх, хэрэм, жирх, үхэр зараа, минж, шиншилла, нугын нохой, үхэр зусаг гэх мэт.

Мэрэгч
Оршин байсан хугацаа: Эрт Палеоцен-Одоо
Энэтхэг хэрэм (Funambulus palmarum)
Энэтхэг хэрэм (Funambulus palmarum)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Доод анги: Eutheria
Дээд баг: Euarchontoglires
Баг: Мэрэгч
Bowdich, 1821
Дэд баг

Sciuromorpha
Castorimorpha
Myomorpha
Anomaluromorpha
Hystricomorpha

Ихэнх мэрэгчид үр тариа, ургамлаар хооллох ба зарим нь олон янзын зүйл иддэг.

Мэрэгчид нь нийт 2277 зүйл бий. Ихэнх зүйл нь жижиг биетэй юм. Хамгийн жижиг нь 6 см урт, 7 гр жинтэй бол хамгийн том мэрэгч болох капибара 80 кг хүртэл том байна. Устсан хамгийн том зүйлийн мэрэгч нь 1000-2580 кг хүртэл жинтэй байсан ажээ.


Цахим холбоос

засварлах
  Commons: Мэрэгч – Викимедиа зураг, бичлэг, дууны сан