Таван түшээ аймаг

Таван түшээ аймаг (монгол: ᠲᠠᠪᠤᠨ ᠲᠦᠰᠢᠶ᠎ᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ, хятад: 五投下, пиньинь: Wǔ tóuxià) нь 1217 онд Чингис хаан жалайрын Мухулай ноёнд Алтан улсыг үргэлжлүүлэн дайлахыг зарлигдаж, улсын ван цол соёрхон жалайр, уруд, мангуд, ихирэс, хонгирад таван аймгийн[1][2] цэргийг захируулан үлдээснийг Их Монгол Улсын үед Тамачи цэрэг гэж нэрлэн цэргийн тусгай анги болсон. Хожим 1259 онд Мөнх хаан тэнгэр болж, 1260 онд Аригбөх, Хубилай хоёр хаан суурингийн төлөө дайтахад Сүн улсыг дайлах дайнд оролцож байсан хонгирадын Начин ноён, жалайрын Хурумши ван, мангудын Цагаан ноён, урудын Хадаг ноён, Ихирэсийн Дархай хүргэн зэрэг таван аймгийн ноёд Хубилайг хаан болохыг дэмжин, Аригбөхийн эсрэг амжилттай байлдаж гавьяа байгуулсныг үнэлж, "таван түшээ аймаг" гэх болсон. Энэ таван аймгийг захирагч ноёдыг таван ван хэмээн нэрлэж байсан.

Холбоотой хуудас

засварлах
  1. "元史/卷119 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-11-09.
  2. "元史/卷120 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-11-09.