Сократис Папастатопулос

Грекийн хөлбөмбөгчин

Сократис Папастатопулос (гре. Σωκράτης Παπασταθόπουλος, 1988 оны зургаадугаар сарын 9-нд Каламата хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд германы Боруссиа Дортмунд болон Грекийн шигшээд тоглодог.

Сократис Папастатопулос

Сократис Грекийн шигшээд (2013)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСократис Папастатопулос
Төрсөн огноо1988 оны 6 сарын 9 (1988-06-09) (35 настай)
Төрсөн газарГрек, Каламата
Өндөр1.85 м
Байрлалтөвийн болон баруун хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБоруссиа Дортмунд
Дугаар25
Өсвөрийн баг
Аполлон
АЕК Афин
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005-2008АЕК Афин38(1)
2006-2007Ники Волос
(зээл)
11(0)
2008–2010Женоа51(2)
2010–2012Милан5(0)
2011–2012Вердер
(зээл)
30(1)
2012–2013Вердер29(1)
2013–Боруссиа Дортмунд28(1)
Шигшээ баг
2003–2005Грек (17-)11(2)
2005–2007Грек (19-)13(2)
2007–2010Грек (21-)7(2)
2008–Грек46(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

Замнал засварлах

Тэрбээр Афины АЕК багаас мэргэжлийн гараагаа эхэлсэн. 2005 оны аравдугаар сарын 26-нд Грекийн цомд Яннинатай (3:0) тоглоход анхны бөмбөгөө оруулжээ. 2006 оны нэгдүгээр сараас Ники Волост зээлээр зургаан сар тоглохоор болов. Эгэн Бруно Чирилло, Вангелис Морас болон Траянос Деллас нартай ээлжлэв. 2008 оны тавдугаар сарын 14-нд Панатинаикосын дербид хамгийн залуудаа АЕК бүрэлдэхүүнээ ахалжээ.

2008 оны наймдугаар сард италийн Женоа Сократисийн төлөө 4 000 000 евро төлөв.[1] Анхны гараагаа 2008 оны есдүгээр сарын 27-нд Фиорентинтай (1:0) тулахад хийсэн.[2]

Женоа 2010 оны долоодугаар сард Сократисийг 5 сая евро+Зигони, Одуамадигоор Миланд солижээ. Улмаар Сократис Вердерд зээл, үндсэн гэрээгээр хоёр жил тоглоод 2013 оны тавдугаар сарын 28-нд дортмундын Боруссиад элссэн билээ.

Шигшээ засварлах

Сократис Грекийн өсвөрийн багуудад гурван жил тоглохдоо 2007 оны Европын дэд аварга болж байлаа. Отто Рехагель шигшээд 2008 оны эхээр дуудаж, хоёрдугаар сарын 1-нд Чехийн эсрэг гараанд гаргасан. Евро-2012 тэмцээнд улаан хуудсаар торгуульсан явдал Сократисын хувьд анхных.

Амжилт засварлах

Милан
Боруссиа Дортмунд
Хувийн
  • ЕАШТ-ий бэлгэдлийн баг (19-): 2007
  • ЕАШТ-ий шилдэг 11 тоглогчийн нэг (19-): 2007
  • Грекийн шилдэг залуу тоглогч: 2008
Шигшээ
  • ЕАШТ-ий мөнгөн медаль: 2007

Эшлэл засварлах

Холбоос засварлах