Вердер Бремен (Англи: Sportverein Werder Bremen) нь Германы хөлбөмбөгийн баг бөгөөд баруун хойд нутгийн Бремен мужийн «Штадтвердер»-ээс гаралтай.

ГерманВердер Бремен
logo
Бүтэн нэрSportverein Werder Bremen
von 1899 e. V.
Хоч нэрWerder
Die Grün-Weißen (Ногоон-Цагаан өнгөтнүүд)
HB (Бремен хот)
Байгуулагдсан1899 оны хоёрдугаар сарын 4
Цэнгэлдэх хүрээлэнВезерстадион
Бремен
(Багтаамж: 42,358)
ЕрөнхийлөгчГерманКлаус-Дитер Фишер
МенежерГерманТомас Шааф
АхлагчГерманТорстен Фрингс
ЛигБундеслиг
2021/222 дугаар байр – Бундеслиг 2
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Түүх засварлах

Тус багийг 1899 оны хоёрдугаар сарын 4-нд «Хөлбөмбөгийн Вердер баг» (Герман: Fußballverein Werder) нэртэйгээр дээд сургуулийн хэсэг оюутнууд байгуулсан гэх бөгөөд тэргүүн лигтээ дөрвөнтөө түрүүлж, зургаан удаа «Германы цомын» эзэд болж байсан Германы хөлбөмбөгийн хөгжлийн түүчээ болсон баг билээ.

Бременийнхэн анх удаагаа зохиогдсон 1960 оноос эхлэлтэй «Германы цомын» тэмцээнийн 1960–61 оны улирал анхны аваргаар тодорч байсан бол Бундеслиг байгуулагдаад байсан хоёр дахь жил нь буюу 1964–65 оны улиралд түрүүлж лигийн анхны түрүүгээ авч байв.

1981 онд Бремен багийг «Бундеслигээс» унах үед Отто Реххагел гэх эрхэм дасгалжуулагчаар ирж анхны улиралдаа эргэн дээд лигт дэвшүүлж байв. Түүний удирлаган дор Бремен баг Бундеслигт 1983, 1985, 1986 онуудад хоёрдугаар байр эзэлж, 1988 онд хоёр дахь удаагаа түрүүлж бүр «Супер цомд» ч давхар түрүүлж байжээ. 1991 онд «Германы цомд» хоёр дахь удаагаа түрүүлж, 1980 болон 1990-ээд оны эхэн үеийн Германы хөлбөмбөгийн манлайлагч баг болохоо 1992 оны «Европын цомтой багуудын цомын тэмцээн» болон 1993 оны Бундеслигт гурав дахиа, «Супер цомд» хоёр дахиа түрүүлэн «Дублийг» хоёр дахь удаагаа хийн харуулсан юм. Бременчүүд Реххагелийн удирдлаган дор «Германы цомын» аваргаар гурав дахь удаагаа шалгарсаны дараах жил нь буюу 1995 онд шилдэг дасгалжуулагчаа Бавариа Мюнхен багт алдсан юм. Түүнээс хойш багийн хэмнэл амжилт нь буурч байгаатай холбогдон дөрвөн жилийн хугацаанд дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзсээр 1999 оны тавдугаар сард дасгалжуулагчаар ирсэн багийн хуучин тоглогч Томас Шааф дээр «Германы цомд» түрүүлгэсэн тул тогтон үлдсэн юм. Одоогийн дасгалжуулагч Шааф нь 2004 онд багтаа Бундеслигийн дөрөв дэх түрүүг авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Бремен багийн Реххагел дасгалжуулагчийн дараа орох шилдэг дасгалжуулагч болсон билээ. Бремен баг 2006 онд «Лигийн цомд» анх удаагаа түрүүлж байв.

Шагналууд засварлах

1964–65, 1987–88, 1992–93, 2003–04
  • Бундеслиг 2: 1
1980–81
  • Германы цом: 6
1960–61, 1990–91, 1993–94, 1998–99, 2003–04, 2008–09
  • Лигийн цом: 1
2006
  • Супер цом: 4
1988, 1993, 1994, 2009
  • Кириний цом: 2
1982, 1986
  • УЕФА Цомтой багуудын цом: 1
1991–92
  • УЕФА Интертото цом: 1
1998

Тоглогчид засварлах

Одоогийн тоглогчид засварлах

2010 оны наймдугаар сарын 31-ний байдлаар[1]
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч








Зээллэгээр явсан засварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч



 

Алдартай тоглогчид засварлах

Эшлэл засварлах

  1. "Archive copy". Archived from the original on 2007-05-26. Retrieved 2010-09-29.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Цахим холбоос засварлах

  Commons: Верден Бремен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Верден Бремен багийн бүрэлдэхүүн Загвар:УЕФА Аваргуудын Лиг