Себастьян Бассонг


Себастьян Аймар Бассонг Нгена (Франц: Sébastien Aymar Bassong Nguena, 1986 оны долоодугаар сарын 9-нд Парис хотод төрсөн) нь Франц гаралтай Камеруны хөлбөмбөгчин бөгөөд Норвич Сити болон Камеруны шигшээ багийн хамгаалагч юм. Тэр Францын Мец (2005—2008), Английн Ньюкасл Юнайтед (2008—2009), Тоттенхэм Хотспур (2009—2012), Вулверхэмптон (2012, зээлээр) багуудад тоглож байгаад Норвич Сити багт 2012 оны наймдугаар сарын 21-нд гурван жилийн гэрээгээр ирсэн билээ. Бассонг Норвич Сити багийн ахлагч бөгөөд шигшээ багийн тухайд Францын идэрчүүдийн багт 20072009 оны хооронд багтаж байсан бөгөөд 2009 оноос Камеруны шигшээ багт дуудагдсан билээ.

Себастьян Бассонг

Бассонг Тоттенхэм Хотспур багт, 2010 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСебастьян Аймар Бассонг Нгена[1]
Төрсөн огноо1986 оны 7 сарын 9 (1986-07-09) (37 настай)
Төрсөн газарФранц, Парис
Өндөр1.87 м [2]
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багНорвич Сити
Дугаар5
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2012–Норвич Сити38(3)
Шигшээ баг
2009–Камерун15(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Эшлэл засварлах

  1. "Premier League Clubs submit Squad Lists" (PDF). Premier League. 4 September 2012. p. 23. Archived from the original (PDF) on 10 Гуравдугаар сар 2013. Retrieved 26 July 2013.
  2. "Premier League Player Profile". Premier League. Archived from the original on 1 Аравдугаар сар 2012. Retrieved 6 April 2011.

Холбоос засварлах

  Commons: Себастьян Бассонг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан