Самандын Жавхлан

Хөх Чоно овогт Самандын Жавхлан (1980 оны хоёрдугаар сарын 21-нд Улаангомд төрсөн) — монгол хэлээр дуулж 2000 оноос Монгол улс, улмаар нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улс төрч. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

Самандын Жавхлан
2014 он. «Монголд мэндэлсэн өдөр» нэвтрүүлэгт
2014 он. «Монголд мэндэлсэн өдөр» нэвтрүүлэгт
Ерөнхий мэдээлэл
Бүтэн нэрСамандын Жавхлан
Хоч алдарНийтийн дууны ханхүү
Төрсөн өдөр1980 оны 2 сарын 21 (1980-02-21) (44 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Улаангом хот
Яс үндэсмонгол үндэстэн (дөрвөд ястан)
Улсын иргэн Монгол
Ажил үйлдуучин, монголорхох үзэлтэн
ЭхнэрӨмнөх эхнэр: Г.Долгормаа; Одоогийн эхнэр: Г.Эрдэнэчимэг
Дуулдаг хэлмонгол хэл (олон аялгуу)
Урсгалнийтийн (зохиолын) дуу
Танил үе2000 он — өнөөдөр
Төгссөн ньСоёл Урлагийн Их Сургууль -
Дуурийн дуу дуулаач (2003)
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль-
Урлаг судлаач / магистр(2006)
Цахим хуудасhttps://khamagmongol.org/
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын гавьяат жүжигчин (2009)
Тува улсын гавьяат жүжигчин (2015)
Онцгой байдлын албаны төлөө-3 (2016)
Буриадын төлөө одон (2023)
Халимагийн Гавьяат жүжигчин (2024)
Самандын Жавхлан
Монгол нэрийдэл
монгол үсгээр
монгол бичигᠵᠢᠪᠬᠣᠯᠠᠩ 1
ᠰᠠᠮᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠪᠬᠣᠯᠠᠩ
кирилл үсгээр
буриадЖабхалан
монголЖавхлан 2
Самандын Жавхлан
халимагҖивхлаң
1 Галиг: ǰibqulang, жибхуланг
2 Латин галиг: Javkhlan, Javhlan
жавхлан — «сүр хүчин, цог үзэсгэлэн, чанар үзэмж идтэй сайхан» гэсэн үг.[1]

Бага нас, сургууль

засварлах

С.Жавхлан 1980 оны 2 сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрад-дөрвөдийн яст монгол үндэстэн Даржаагийн Самандын хөвүүн болон төржээ. Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм. Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь дунд сургуулийн түүх, газар зүйн багш байв.[2]

Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж мэргэжлийн дуучин болжээ. Ахиулан дуурийн дуучин Гонгорын Хайдав багшийн удирдлага дор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг урлаг судлаачийн мэргэжлээр сурч 2006 онд магистр зэрэг авсан.[3]

Дуучны амжилт

засварлах

Оюутан С.Жавхлан нэг сургууль, нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх монголы түмэн олонд танигдсан. 2001 оны Насны хайр нь тэр хоёрыг монголчуудын дунд алдаршуулжээ.[4]

  • 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар 6 удаа тойрч, аялан тоглолт.
  • Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очиж байснаас гадна Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт, ая дуугаа өргөжээ.
  • Өөрийн санаачилсан "Хамаг Монгол" төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува зэрэг улсуудын цэнгэлдэх хүрээлэнд Монгол туургатны уран бүтээлчидтэйгээ хамтдаа тоглолтоо өргөжээ.

Гавьяа, шагнал

засварлах
Он Улс Гавьяа, шагнал
1 2009 Монгол улс Монгол улсын гавьяат жүжигчин
2 2015 ОХУ-ын Тувагийн БНУ Тува улсын гавьяат
3 2016 Монгол улс Онцгой байдлын албаны төлөө-3
4 2023 ОХУ-ын Буриадын БНУ Буриад улсын гавьяат
5 2024 ОХУ-ын Халимагийн БНУ Халимаг улсын гавьяат

Өөрийн шүлгээр бүтсэн дуунууд

засварлах

1. Санаж амирлах ижий

2. Монгол омогшил

3. Андгай

4. Аягтай аястайхан хорвоо /дуучин О.Баянмөнх/

5. Хорвоогийн хойморт жаргаюу

6. Өмөлзөж харамлах нутаг

7. Галтай Монгол

8. Хөх шоргоолжны домог

9. Мэнд сайн уу, ээж ээ? /дуучин Б.Отгонтогтох/

10. Ерөөлийн даллага /дуучин МУГЖ Л.Болдбаатар/

11. Жаргаж уйлаарай ээжээ /дуучин Э.Чинбаяр/

12. Амжилт хүсье /дуучин Ноён Бондгор/

13. Байхад нь хайрлаарай /дуучин П.Равжир/

14. Жаргалтай болтугай /дуучин Б.Тэгшжаргал/

15. Аавдаа /дуучин Б.Тэгшжаргал/

16. Би уйлж байна

17. Хүслийн цагаан харгуй

18. Мөнх тэнгэрийн хурай /дуучин СТА Г.Эрдэнэчимэг/

19. Эхийн дуу /дуучин СТА Г.Эрдэнэчимэг/

20. Хамаг Монгол

21. Хүний дээд ах

Зэрэг 20 гаруй дууны шүлэг тэрлэжээ. Мөн бичвэрийн ажлаас онцолвоос:

  • "Хөх Монголын дэг ёс" сонины 7 дугаарыг өөрийн гараар бичиж, эрхлэн гаргасан.
  • Аав Д.Самандын шүлэг зохиолын 7 ном, 6 гар дэвтрээс эхний “Захиас” номыг эмхтгэн гаргаад байна.

Улс төр, монголчлол, манлайлал

засварлах
  • 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авсан.[5]
  • 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ.[6]
  • 2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, 41.9% (11,029 хүн) санал авч ялалт байгуулснаар УИХ гишүүн болов.
  • 2020 оны 5 дугаар сард Ардчилсан Намд элсэж, УИХ-ын сонгуулийн 15-р тойрог Увс аймагт тус намаас нэр дэвшсэн, 28.4% (12,403 хүн) санал авсан.
  • 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймагт Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, 13.4% (18,883 хүн) санал авсан.

Онцлох зарим үйл явдлууд

засварлах

🔆 2001-2015 оны хооронд өөрийн уран бүтээлийн орлогоос гэр оронгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хараагүй иргэд, мөн хүнд өвчтэй, хорт хавдартай, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай зэрэг нийт 250 гаруй хүнд туслажээ.

🔆 2007 оноос малчид, иргэдийн эрх ашгийг хохироож, уул ус, гол мөрөнг бохирлож, хордуулж байсан гадаад, дотоодын хууль бус уул уурхайн хэд хэдэн байгууллагуудтай тэмцэж, тухайн нутаг бүрийн иргэдийг зохион байгуулж, нөхөрлөл байгуулан дээрх уурхайнуудыг хаалгасан байдаг юм байнаа.

🔆 Иргэд, албан байгуулагууд, дунд, дээд сургуулиуд, сум дүүрэг аймгуудын хүсэлтээр соён гэгээрүүлэх, жудаг ёсоо сэргээх яриа таниулгын 500 гаруй уулзалтанд уригдаж мөн зохион байгуулж ажилласан байдаг юм байна.

🔆 2011 оноос Монгол туургатан улсуудын дунд хэл, зан заншил, соёл урлагийн харилцааг бэхжүүлж дэлгэрүүлэх зорилготой "Хамаг Монгол" төслийг санаачлан зохион байгуулсан бөгөөд одоо ч цар хүрээ нь улам өргөжиж, үргэлжилсээр байна.

Хань, гэр бүл

засварлах

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж «Баясгалан миний найзтай үерхдэг байсан» гэж хэлсэн.[7][8]

С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав.[9] Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг.[10][11] Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.

2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан.[12] Тэнд төрсөн охин нь Үжингүнж гэдэг нэртэй бол түүний дүү охин Өдрийнцолмон 2011 онд мэндэлжээ. Монголсог С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.[13]

Хамаг Монгол төсөл

засварлах

ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид С.Жавхлангийн  “Хамаг Монгол” төслийг 2013 онд 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.  Эдгээр уран бүтээлчдийг дуучин С.Жавхлан урьсан бөгөөд тэрбээр “Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монгол туургатан даяараа тэмдэглэх учиртай юм байна. Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе иржээ. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой юм. Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь хүрээгээ тэлэх учиртай. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон аялж гал бадраах ёслол хийхээр зэхэж байна” гэж ярьжээ.

Тэд эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг хамтран сэргээхээр зорьж ажилласан.

Монгол туургатанд гал бадраах ёслол болох “Хамаг Монгол” төслийн хаалт 2013 оны 09 сарын 28-нд Чингисийн талбайд болсон. Төслийн хаалтын ёслолд 250 гаруй уран бүтээлчид ирж оролцсон бөгөөд эдгээрээс Халимаг, Тува, Өвөрмонголоос нийт 120 зочин хүрэлцэн иржээ. Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн Амармандах, Номинталст хамтлагийн Дэлгэрмөрөн, Халимагийн дуучин Шараан Бадамхаалга, Чингис Раднаев, Машбатын Баясгалан, Монгуш Сайдаш, Халимаг бүжигчид, Тува бүжигчид,Буриадын байгал чуулгын бүжигчид, ҮДБЭЧ – ын уртын дуучид болон СУИС - ийн уртын дууч, морин хуурч нийлсэн 99 уртын дууч, 33 морин хуурчид зэрэг олон олон уран бүтээлчид оролцов.

Уран бүтээл

засварлах
  • «Харин ...» (2004)
  • «Хүүгийн бодол» (2005)
  • «Исгэрээ» (2006)
  • «Самандын Жавхлан» (2006)
  • «Би Монгол хүн» (2006)
  • «Чононгоо» (2007)
  • «Надаас чамд» (2008)
  • «Хайрын талст» (2008)
  • «Өмөлзөж харамлах нутаг» (2010)
  • «Гал Дуудсан Монгол Аялгуу» (2012)
  • «Нутгаа санасан Монгол»
  • Хамаг монгол (2014)
  • Манай Монгол Мандана (2019)

Бие даасан тоглолт

засварлах
Улаанбаатар хотод хийсэн бие даасан тоглолтууд
Он Тоглолтын нэр Тоглолт болсон газар Нэмэлт тайлбар
1 2003 Насан багын дурсамж Монгол бөхийн өргөө 3 өдөр
2 2004 Монголын үнэртэй салхи Төв цэнгэлдэх хүрээлэн
3 2005 Хүүгийн бодол УБ чуулгын танхим
4 2005 Ээжийн чанасан цай Монгол бөхийн өргөө 4 өдөр
5 2006 МУГЖ Б.Батсүхтэй хамтарсан тоглолт Монгол бөхийн өргөө 5 өдөр
6 2007 Түмний минь дуртай дуунууд Монгол бөхийн өргөө 7 өдөр /Тоглолтын орлогоос өрх толгойлсон 11 ээжид Монгол гэр хандивласан/
7 2011 Галаа манасан Монгол бүсгүй УБ палас 2 өдөр  /Тоглолтын орлогоос 21 аймаг, 9 дүүргийн 30 ээжид болон 2008 оны 7 дугаар сарын 1-нд амиа алдсан 5 залуугын ээжид тус тус 1 сая төгрөг, нийт 35 сая төгрөг хандивласан/
8 2011 Тулганд чанасан ээжийн цай Их эзэн Чингис хааны талбай
9 2013 Хамаг Монгол УБ палас 2 өдөр
10 2013 "Хамаг Монгол" хаалтын тоглолт Их эзэн Чингис хааны талбай
11 2014 Монголд мэндэлсэн өдөр мину Монгол бөхийн өргөө 9 өдөр
12 2015 "Илгээлтийн эзэд" МУГЖ Т.Баясгалантай хамтарсан тоглолт Монгол бөхийн өргөө 3 өдөр /Аян зарлаж, тоглолтын бүх орлогыг цаг агаарын хүнд нөхцөл, зудын байдалтай байсан 6 аймгийн бүх сумдад нийт 50,000 боодол өвс, 25тн тэжээл,  20,000ш нэмнээ хэрэгцээт бусад зүйлтэй хандивлаж байв/
13 2022 Жавхлан тоглолт Монгол бөхийн өргөө
14 2023 "Дулаахан намар" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэн
15 2024 "Гавьяатын найр" тоглолт Монгол бөхийн өргөө 2 өдөр / Монгол, Тува, Буриад, Халимаг улсын Гавьяат цол хүртсэний найраа түмэн олонтойгоо тэмдэглэв

Дуулсан дууны жагсаалт

засварлах
Дуулсан дууны жагсаалт
Дууны нэр Үг Ая
1 Алсад суугаа ээж Т.Лхагвасүрэн А.Төгсжаргал
2 Зүүдэнд уяатай аав Л.Гаваасүрэн Д. Цэцэрлэг
3 Хөлгүй цэнхэр нуур М.Эрдэнэбат Ser-Od Togtokh
4 Аав л ээж л хоёр минь З.Түмэнжаргал Л.Галмандах
5 Цаг цагийн аяс А.Баяржаргал Н.Болд
6 Тэгш дөрвөн улирал Т.Галсан Ч.Жамсранжав
7 Зүүдэнд ирдэг урангоо Н.Баянмөнх Ч.Батэрдэнэ
8 Ямархан сэтгэл мартах юм бэ Я.Бадамсүрэн Г.Мягмарсүрэн
9 Бидэн хоёрын жаргал Д.Гант Ser-Od Togtokh
10 Хайрын цэнхэр нулимс Ч.Содномдорж Н.Батөлзий
11 Насан багын дурсамж Ц.Эрдэнэ Ser-Od Togtokh
12 Хүүгийн бодол Л.Лхагвадорж С.Задгай
13 Миний найз Х.Соёмбо Ser-Od Togtokh
14 Нутгийн жаахан Цээмаа П.Лхагвасүрэн Ser-Od Togtokh
15 Хүлээлээ Т.Доржсүрэн Naidanjav Tuvaanjav
16 Шөнө амталсан нулимс Л.Балхжав Ш.Гүрбазар
17 Сэргэлэн жаахан дүү Ser-Od Togtokh Н.Баянмөнх
18 Монголжингоо Н.Баянмөнх Ser-Od Togtokh
19 Зөн билэгтэй ээж Л.Элдэвочир М.Хатанбаатар
20 Ааваа дуулъя н. Цагаанөвгөн н. Цагаанөвгөн
21 Ээжийгээ би баярлуулсан Gurbazar Shagdarsuren Г.Батхуяг
22 Эрээн нуур Д.Лхагвасүрэн Г. Тэрбиш
23 Дарьганга нутаг Ц.Ганхуяг Ser-Od Togtokh
24 Ижий суврага Н.Баянмөнх Ser-Od Togtokh
25 Монголын үнэртэй салхи Ш.Гүрбазар Ser-Od Togtokh
26 Сартай шөнө (Өвөрмонгол ардын дуу)
27 Зүүдний бороо Н.Баянмөнх Naidanjav Tuvaanjav
28 Ижий хайр Б.Нацагдорж С.Ганчимэг
29 Хүний сайхан орчлонд Ц.Бавуудорж Ser-Od Togtokh
30 Гэгээн хүслэн Ж.Мөнхбат Ser-Od Togtokh
31 Дуулимд ганцхан ээж Г.Даваасүрэн Ser-Od Togtokh
32 Амьдрал Х.Соёмбо Naidanjav Tuvaanjav
33 Ай сэлэнгэ С.Амартайван А.Төгсжаргал
34 Кёкүшюзан М.Эрдэнэбат Ser-Od Togtokh
35 Хайрын гэгээн бороо Я.Бадамсүрэн Ц.Дашзэвэг
36 Наадмын морьдын тоос Ш.Сүрэнжав Г.Тэрбиш
37 Ааваа санана Ш.Анхтуяа Sharav Byambasuren
38 Би монгол хүн Ж.Мөнхбат Ser-Od Togtokh
39 Зөөлөн зөөлөн замбуулин Л.Мөнхтөр Н.Баасандорж
40 Тэс мөрөн ээж П.Батсайхан С.Батсүх
41 Бүстийн цэнхэр нуур Я.Бямбасүрэн Tseveenravdan Dagva
42 Төөрөг тавилан П.Батсайхан Ц.Ганхуяг
43 Бадар хундага Н.Лутбаяр Tseveenravdan Dagva
44 Отрын адуучны дуу Ч.Дагвадорж Г.Чойжилжав
45 Намрын цагаан бороо Ц.Эрдэнэ Д.Бямбажав
46 Нутаг шүтээн Д.Гомбожав С.Батсүх
47 Аав уул Н.Лутбаяр Ц.Жамъян
48 Гоёлоо өмссөн ээж Н.Сайннямбуу Р.Ганбаатар
49 Сар асгарсан шөнө Г.Дагвадорж Д.Чулуун
50 Сэтгэлээс ирсэн хайр Я.Бадамсүрэн Ц.Дашзэвэг
51 Шүүдэрхэн Д.Дүгэр Д.Дүгэр
52 Бурхнаас илгээсэн хайр А.Дамдинбазар Т.Ганболд
53 Хайрын шүтээн хань Д.Баттөмөр Ш.Бадарч
54 Төрлмүд минь А.Манджиев О.Мөнгөнцэцэг
55 Ээжийн чанасан цай Б.Магсаржав Д.Саманд
56 Намрын нар ээж хоёр Д.Саманд Т.Самбуу
57 Амгалан аав Naidanjav Tuvaanjav Ш.Батхишиг
58 Аавын нөмөр Н.Санжаа Ц.Галбадрах
59 Ахан дүүсийн дуу Д.Батсүрэн Т.Чимэддорж
60 Хакухо М.Эрдэнэбат Ser-Od Togtokh
61 Найман сарын бороо А.Эрдэнэ –очир С.Мөнхбат
62 Чононгоо Чоно Ц.Эрдэнэбат
63 Зотол хаан Б.Буд, Ц.Баттулга Б. Есөнжин
64 Шилийн богд
65 Хайрлаж болохгүй хайр Baasankhuu Byambaa Baasankhuu Byambaa
66 Санаж амирлах ижий С.Жавхлан Ц.Дашзэвэг
67 Хүүдээ Ser-Od Togtokh Ser-Od Togtokh
68 Хулжын гол Ц.Сайннямбуу Н.Чулуунхүү
69 Хуарангийн шөнө Х.Соёмбо Б.Магсаржав
70 Дорнын говиос монгол эхэлдэг Л.Эрдэнбат Ш.Өлзийбаяр
71 Чи минь шүү дээ Ю.Болд Р.Билэгт
72 Чулуутын гол Ц.Эрдэнэбат Д.Чулуун
73 Дүү минь Д.Ганочир Ser-Od Togtokh
74 Говь шанхын нутаг Н.Баянмөнх Ser-Od Togtokh
75 Мөнхийн зун шиг нас М.Уянсүх Н.Цолмон
76 Эргээд санахад С.Дондой Ц.Чинзориг
77 Хан хөгшин Г. Лхам- өлзий Л.Энхмэнд
78 Ган зам Ч.Лхамсүрэн Л.Мөрдорж
79 Увс нуур Д.Жанчив Г.Тэрбиш
80 Анир гүмхэн нутаг Ч.Буянзаяа М.Хатанбаатар
81 Мөрөөдлийн дуу П.Адарсүрэн П.Адарсүрэн
82 Дэндүү их санаж дээ би нутгаа Ч.Алтантүлхүүр Б.Баасанхүү
83 Өмөлзөж харамлах нутаг А.Манджиев С.Жавхлан
84 Энхрийхэн З.Батдэлгэр Ser-Od Togtokh
85 Насандаан чамдаан дуртай О.Мөнгөнцэцэг А.Манджиев
86 Чи минь байгаа хойно Б.Баасанхүү Б.Баасанхүү
87 Зүрхний эгшиглэн Н.Баянмөнх Д.Нямдорж
88 Төөрч учирсан дурлал Д.Дүгэр Д.Дүгэр
89 Миний багш Ц.Цээлэй Ц.Очирбат
90 Хөх монголын өндөрлөг н.Начин н.Цэцэнцогт
91 Наран зүг Ж.Ганхүлэг Г.Жанцансамбуу
92 Дулаахан намар Д.Саманд Purevsuren Buyandelger
93 Дөрвөн настай халиун ( монгол ардын дуу)
94 Нууцхан сэтгэлийн үнэн С.Жавхлан Ser-Od Togtokh
95 Андгай С.Жавхлан А.Энхтайван
96 Сахиус О.Идэрсайхан Д.Бямбажав
97 Хайрын сайхныг… Д.Жаргалсайхан Purevsuren Buyandelger
98 Хорвоогын хойморт жаргаюу С.Жавхлан Ser-Od Togtokh , Цэн.Эрдэнэбат
99 Үлэмжийн чанар Д.Данзанравжаа Д.Данзанравжаа
100 Монгол дуудлага Б.Төмөрчулуун Д.Чулуун
101 Зөөлөн бүүвэй Ж.Мэндбаяр Ж.Мэндбаяр
102 Мангасууд хэрэггүй С.Жавхлан Purevsuren Buyandelger
103 Ээжийн оёсон дээл Б.Баасанхүү Baasankhuu Byambaa
104 Бид монголчууд Р.Баярсайхан Н.Баасандорж
105 Дурлалцахаас илүү Baasankhuu Byambaa Baasankhuu Byambaa
106 Хөх шоргоолжны домог С.Жавхлан Ser-Od Togtokh
107 Хайрын өнгө П.Баттулга Ч.Амаржаргал
108 Монгол омогшил С.Жавхлан Б.Магсаржав
109 Дуутай монгол нутаг Д.Саруулсайхан Д.Саруулсайхан
110 Галтай монгол С.Жавхлан Naidanjav Tuvaanjav
111 Мөнхрөхч биш дээ хоёулаа П.Сандуйжав Н.Жанцанноров
112 Хонгорхон үр минь З.Дамиран С.Түмэнбаяр
113 Насны хайр н.Данзан Л.Галмандах
114 Монгол бөхийн дэвжээ Н.Жүгдэр Т.Нямдорж
115 Би тэвчихгүй С.Жавхлан Б.Магсаржав
116 Эх орончдын дуу А.Амарсайхан Б.Аранзай
117 Ай сайхан аав минь С.Жавхлан Л.Балхжав
118 Гэрлэж амжаагүй явна Ж.Бунтар З.Хангал
119 Эвийн хоёр хайр А.Байгалмаа Г. Батхуяг
120 Би уйлж байна Жавхлан Б.Магсаржав
121 Манай Монгол Мандана С.Жавхлан Magsarjav B
122 Хүслийн цагаан харгуй Javkhlan Samand Purevsuren Buyandelger
123 Эзэн Чингисийн элч Л.Төмөрбат Purevsuren Buyandelger
124 Ах эгч хоёр минь Г.Чимитов А.Андреев
125 Цэнхэр тэнгэрийн орон У.Пүрэвсүрэн Purevsuren Buyandelger
126 Мөнхийн урсгалт амьдрал С.Жавхлан Ц.Чинзориг
127 Байна гэдэг сайхан Х.Дода Х.Дода
128 Хос орчлон Д.Чулуун Б.Эрдэнэбат
129 Алшаа уулын бороо Б. Хүрэлтогоо О. Эрдэнэбат
130 Монголоороо байгаасай Г.Баян Т.Цогжилт
131 Хаврын найраг Ж.Шагдар Х.Сэргэлэн
132 Аавыгаа дурсаад У.Пүрэвсүрэн
133 Халуун элгэн нутаг Badraa Jamts Namsraijav Tsegmid
134 Цэл залуу нас С.Жавхлан Д.Дорлиг
135 Таван тэсийн уянга Javkhlan Samand Purevsuren Buyandelger
136 Чингис хаан айсуй С.Жавхлан С.Төрбат
137 Үнэний дуу С.Жавхлан Magsarjav B
138 Ганц л байх хорвоо Б.Лхагвасүрэн С.Мөнхбат
139 Залбирал Б.Сэрээтэр Ш.Татьяна
140 Ах дүүгийн голын ус Халимаг түмний дуу
141 Авамга өпей ыры М.Сайдаш М.Сайдаш
142 Чамд дурлачихаж би Баасанхүү Б Баасанхүү Б
143 Дангина Г.Чимитов В.Пантаев
144 Эжымни Г.Чимитов А.Андреев
145 Хар хархан харц Н.Насан Ц.Улаантуг
146 Хамаг Монгол С.Жавхлан Д. Жаргалсайхан
147 Сүү бариад очоорой С.Жавхлан Өлзийбаяр
148 Дээдсийн цадигтай нутаг Э.Бат-ерөөлт Purevsuren Buyandelger
149 Дорнын цэнхэр говь Г.Цагаандэрэм МУСТА Б.Ганболд
150 Өнөд орших Өлгий У.Пүрэвсүрэн У.Пүрэвсүрэн
151 Уулсын хүү Ж.Даваадамдин Т.Сэр-од
152 Буурал даргын нутаг У.Пүрэвсүрэн Purevsuren Buyandelger
153 Амин нутаг Д.Пүрэвдорж Л.Балхжав
154 Төрийн дуулал Ц.Дамдинсүрэн Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
155 Хонхны дуу С.Цогтсайхан
156 Хөвчийн их хөвсгөл Ч.Чагнаадорж Purevsuren Buyandelger
157 Бодол З.Хангал Д.Түвшинсайхан
158 Булган хангай Х. Соёмбо Д. Цэвээнравдан
159 Арын сайхан хангай Д.Дашчойнхор Purevsuren Buyandelger
160 Тосож өндөлзөх нутаг Ц.Төмөртогоо Н.Минжинсайхан Д.Бердибек
161 Уйлган голын аваргууд Ч.Чагнаадорж Purevsuren Buyandelger
162 Тэмээн сүргийн говь С.Цэрэндэндэв А.Батдэлгэр
163 Монголдоо ирээрэй Н.Ариунболд С.Гантөр
164 Чи бидэн хоёр Purevsuren Buyandelger
165 Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе С.Жавхлан Б.Магсаржав
166 Хурай Б.Баасанбадам Т.Төрболд
167 Ханьсах заяа feat Т.Баясгалан Ж. Даваадорж З. Батсүх

Шалгармал дуу

засварлах

Лавлах бичиг

засварлах
  1. Монгол хэлний тайлбар толь
  2. 24tsag.mn – Увсын улаан хацартаас улсын гавъяат болсон Самандын Жавхлан.
  3. "Их Монголын ханхүү". Эх хувилбараас архивласан: 2013-02-26. Татаж авсан: 2013-09-29.
  4. mongolro.tistory.com: дуучин Т.Баясгалан
  5. GoGo.mn. Ч.Болор. [1] (2009)
  6. news.mn. Б. Дэжид.МУГЖ С.Жавхлан 4251 хүний санал авчээ (Memento 18. Наймдугаар сар 2012 цахим архивт) (2012)
  7. Монголын нэг өдөр.Цуутай ч хуримгүй С.Жавхлан, Т. Баясгалан[permanent dead link]
  8. Оллоо.МН. Б.Ц. Дуучин С.Жавхлан: Баясгалан ээжээсээ ичиж байсан.[permanent dead link] (2006)
  9. Өдрийн сонин. Д.Цогзолмаа. Дуучин С.Жавхлан гурван нутаг дамнасан хөлтэй хурим хийх үү? (2007)
  10. Сэрүүлэг. Л.Яруу. «Дуучин С.Жавхлангийн эхнэр Г.Долгормаа: Тєрсєн ганц охиноо хайрлахгvй байгаа хvнээс хайр гуйлгvй бvсээ чангахан бvслээд амьдрана»[permanent dead link] (2008)
  11. cekc.mn. СТА дуучин С.Жавхлан: Ээжээс нь саллаа гээд охиноо хайр энэрлээр дутаах хүн би биш (2008)
  12. gogo.mn. [С.Жавхлан гавъяат шинэхэн хадмуудаасаа тас зөрөн эхнэрээ араг түшүүлэн амаржуулав] (2010)
  13. times.mn. Үстэй дээл, монгол гутлаараа гоёдог үлгэр жишээ гэр бүл (Memento 26. Арванхоёрдугаар сар 2013 цахим архивт) (2013)