Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (англи. University of the Humanities) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

1979 оны 11-р сарын 16-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүний Орос Хэлний Институт үүсгэн байгуулагдав.

1982 онд Орос Хэлний Багшийн Дээд Сургууль болж бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэв.

1990 оны 4-р сарын 4-нд Гадаад хэлний дээд сургууль, 1999 оны 6-р сарын 10-нд Хүмүүнлэг Ухааны Их Сургууль болон зохион байгуулагдсан ба бүрэлдэхүүндээ 4 сургуультай.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан