Паг Жи-сон
Пак Чи Сон (Хангуль: 박지성; Ханжа: 朴智星, 1981 оны хоёрдугаар сарын 25-нд Кёнги аймгийн Сувон хотод төрсөн) — Өмнөд Солонгосын зодог тайлсан алдарт хөлбөмбөгчин юм.
Пак 2010 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Пак Чи Сон[1] | ||
Төрсөн огноо | 1981 оны 2 сарын 25 | ||
Төрсөн газар | Өмнөд Солонгос, Кёнги, Сувон | ||
Өндөр | 1.75 м[2] | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Зодог тайлсан | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2000–2003 | Киото Санга | 76 | (11) |
2003–2005 | ПСВ | 65 | (13) |
2005–2012 | Манчестер Юнайтед | 134 | (19) |
2012–2014 | Куинз Парк Рейнжерс | 20 | (0) |
2013–2014 | → ПСВ (зээл) | 23 | (2) |
Нийт | 318 | (45) | |
Шигшээ баг | |||
1999–2004 | Өмнөд Солонгос (23-) | 23 | (3) |
2000–2011 | Өмнөд Солонгос | 100 | (13) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Замнал
засварлахПак Өмнөд Солонгосын Мёнъжу Их сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн багаас гараагаа эхлэж тэндээсээ Японы дээд лигийн Киото Санга хөлбөмбөгийн багт элсэн тоглож байлаа. Түүний дараа Шигшээ багийн нь дасгалжуулагчын албаа өгч Голланддаа ПСВ Эйндховен багийг дасгалжуулахаар ирсэн Гүүс Хиддинкийг дагаж ПСВ-гийн эгнээнд элсчээ.
ПСВ-гийн хамтаар 2004–05 оны УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтонд шалгараад байсан ази тоглогч Пакийг чадварлаг болохыг нь анзаарсан Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Алекс Фергюсон багтаа элсүүлэхээр идэвхийлсээр 2005 оны долоодугаар сард 4 сая фунт стерлингээр гэрээ байгуулсан гэдэг. Үүнээс хойш Пак өдгөөг хүртэл Манчестер Юнайтедийг Премьер лигийн гурав дараалсан түрүүг хүртэхэд нь болон УЕФА Аваргуудын Лиг, Клубүүдийн ДАШТ-д түрүүлэхэд нь хангалттай үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Талбай дээр жигүүр сэлгэн тоглох, хүчний тоглолт үзүүлэх чадварууд нь түүний давуу тал ажээ.[3]
Пак Куинз Парк Рейнжерст 2012 оны долоодугаар сарын 9-нд хоёр жилээр элсэв.[4]
2013 оны наймдугаар сарын 8-нд ПСВ-д эргэн ирээд[5] 2014 оны тавдугаар сарын 14-нд зодог тайлжээ.
Шигшээ
засварлахӨмнөд Солонгосын шигшээд 100 тоглолтонд 13 гоолдсон бөгөөд 2002 оны ДАШТ-д IV байр эзлэхэд онцгой гавъяа байгуулсан билээ. Түүний дараа 2006 болон 2010 оны ДАШТ-д оролцсон.
Шигшээн гоолууд
засварлах- Тооны харьцааны эхэнд буй тооны Өмнөд Солонгосын оноо.
Гоол | Хэзээ | Хаана | Өрсөлдөгч | Тооны харьцаа |
Үр дүн | Тэмцээн |
---|---|---|---|---|---|---|
1 | 2000 оны 6 сарын 7 | Тегеран, Иран | Умард Македон | 2–0 | 2–1 | Нөхөрсөг тоглолт |
2 | 2002 оны 5 сарын 21 | Согвипо, Бүгд Найрамдах Солонгос Улс | Англи | 1–1 | 1–1 | Нөхөрсөг тоглолт |
3 | 2002 оны 5 сарын 26 | Сувон, Бүгд Найрамдах Солонгос Улс | Франц | 1–1 | 2–3 | Нөхөрсөг тоглолт |
4 | 2002 оны 6 сарын 14 | Инчон, Бүгд Найрамдах Солонгос Улс | Португал | 1–0 | 1–0 | 2002 оны ДАШТ |
5 | 2005 оны 6 сарын 8 | Кувейт хот, Кувейт | Кувейт | 4–0 | 4–0 | 2006 оны ДАШТ-ий .сон |
6 | 2006 оны 6 сарын 18 | Лайпциг, Герман | Франц | 1–1 | 1–1 | 2006 оны ДАШТ-ий |
7 | 2008 оны 2 сарын 6 | Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс | Туркменистан | 3–0 | 4–0 | 2010 оны ДАШТ-ий .сон |
8 | 2008 оны 5 сарын 31 | Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс | Йордан | 1–0 | 2–2 | 2010 оны ДАШТ-ий .сон |
9 | 2008 оны 10 сарын 15 | Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс | Арабын Нэгдсэн Эмират Улс | 2–0 | 4–1 | 2010 оны ДАШТ-ий .сон |
10 | 2009 оны 2 сарын 11 | Тегеран, Иран | Иран | 1–1 | 1–1 | 2010 оны ДАШТ-ий .сон |
11 | 2009 оны 6 сарын 17 | Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс | Иран | 1–1 | 1–1 | 2010 оны ДАШТ-ий .сон |
12 | 2010 оны 5 сарын 24 | Сайтама, Япон | Япон | 1–0 | 2–0 | Нөхөрсөг тоглолт |
13 | 2010 оны 6 сарын 12 | Порт-Элизабет, Өмнөд Африк | Грек | 2–0 | 2–0 | 2010 оны ДАШТ |
Амжилт
засварлах- Киото Санга
- Японы лигийн II дивизионы аварга: 2001
- Эзэн хааны цомын түрүү: 2002
- ПСВ
- Нидерландын аварга: 2004/05
- Нидерландын цомын түрүү: 2005
- Манчестер Юнайтед
- Премьер лигийн аварга (4): 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11
- Лигийн цомын түрүү (3): 2006, 2009, 2010
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: 2008
- УЕФА Аваргуудын лигийн дэд байр: 2009, 2011
- Дэлхийн аварга (клуб): 2008
- Английн супер цомын түрүү (2): 2010, 2011
- Нийт: 11 цом
- Өмнөд Солонгос
- Хувийн
- Премьер лигийн шилдэг хагас хамгаалагч (Kicker): 2006
- Европын лигийн шилдэг Ази хөлбөмбөгчин: 2007
Үзүүлэлт
засварлахБаг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бусад | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Киото Санга | 2000 | 13 | 1 | 1 | 0 | 2 | 0 | – | – | 16 | 1 | ||
2001 | 38 | 3 | 1 | 0 | 1 | 0 | – | – | 40 | 3 | |||
2002 | 25 | 7 | 4 | 1 | 0 | 0 | – | – | 29 | 8 | |||
Бүгд | 76 | 11 | 6 | 1 | 3 | 0 | – | – | 85 | 12 | |||
ПСВ | 2002–03 | 9 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
2003–04 | 28 | 6 | 1 | 0 | – | 10 | 0 | 1 | 0 | 40 | 6 | ||
2004–05 | 28 | 7 | 3 | 2 | – | 13 | 2 | 0 | 0 | 44 | 11 | ||
Бүгд | 64 | 13 | 4 | 2 | – | 23 | 2 | 1 | 0 | 92 | 17 | ||
Манчестер Юнайтед[6] | 2005–06 | 34 | 1 | 2 | 0 | 3 | 1 | 6 | 0 | – | 45 | 2 | |
2006–07 | 14 | 5 | 5 | 0 | 0 | 0 | 1 | 0 | – | 20 | 5 | ||
2007–08 | 12 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
2008–09 | 25 | 2 | 3 | 1 | 1 | 0 | 9 | 1 | 2 | 0 | 40 | 4 | |
2009–10 | 17 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 26 | 4 | |
2010–11 | 15 | 5 | 1 | 0 | 2 | 2 | 9 | 1 | 1 | 0 | 28 | 8 | |
2011–12 | 17 | 2 | 1 | 1 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 28 | 3 | |
Бүгд | 134 | 19 | 14 | 2 | 11 | 3 | 42 | 3 | 4 | 0 | 205 | 27 | |
Куинз Парк Рейнжерс | 2012–13 | 20 | 0 | 3 | 0 | 2 | 0 | – | – | 25 | 0 | ||
Бүгд | 20 | 0 | 3 | 0 | 2 | 0 | – | – | 25 | 0 | |||
ПСВ (зээл) | 2013–14 | 23 | 2 | 0 | 0 | – | 4 | 0 | – | 27 | 2 | ||
Бүгд | 23 | 2 | 0 | 0 | – | 4 | 0 | – | 27 | 2 | |||
Нийт | 318 | 45 | 27 | 5 | 16 | 3 | 69 | 5 | 5 | 0 | 434 | 58 |
2014 оны 5 сарын 3-ны байдлаар.
Эшлэл
засварлах- ↑ "Premier League clubs submit squad lists" (PDF). Premier League. 2 February 2012. p. 23. Эх хувилбараас (PDF) архивласан: 27 Хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 2 February 2012.
- ↑ "Player Profile: Ji-Sung Park". Premier League. Эх хувилбараас архивласан: 6 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 1 September 2012.
- ↑ "Park: In The Words Of Others". Manchester United Official Website. Татаж авсан: 13 June 2010.
- ↑ "Exclusive: R's Swoop For Park". qpr.co.uk. 9 July 2012. Татаж авсан: 9 July 2012.
- ↑ "Ji-Sung Park keert terug bij PSV". psv.nl. PSV. 8 August 2013. Эх хувилбараас архивласан: 3 Долдугаар сар 2014. Татаж авсан: 8 August 2013.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help); Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help) - ↑ Endlar, Andrew. "Park Ji-Sung". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 26 September 2010.
Холбоос
засварлах- Профайл - QPR.co.uk (англ.)
- Профайл - ManUtd.com (англ.)
- Профайл - soccerbase.com (англ.)
- Профайл - worldfootball.net (англ.)
- Профайл - transfermarkt.de (англ.)
Загвар:2001 оны Холбоодын цомд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны Алтан цомд (КОНКАКАФ) Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ