Сүвонь

(Сүвонь хот-с чиглүүлэгдэв)

Сүвонь (Сүвон, Сувон; сол. 수원; Suwon) — Өмнөд Солонгосын Кёнги мужийн төв, улсынхаа 8-р том, саятан хот.

Сүвонь
수원
Солонгос галиглал
 • Хангыл수원시
 • Ханжа水原市
 • Шинэчилсэн латинчлалSuwon-si
 • Маккьюн-РайшауэрSuwŏn-si
Сүвонь далбаа
Өмнөд Солонгос дахь байршил
Өмнөд Солонгос дахь байршил
Солбицол: 37°16′N 127°01′E / 37.267°N 127.017°E / 37.267; 127.017Солбицол: 37°16′N 127°01′E / 37.267°N 127.017°E / 37.267; 127.017
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагКёнги муж (Сөүлийн Нийслэлийн Бүс Нутаг)
Засаг захиргааны хуваарь4 дүүрэг, 43 хороо
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  Хотын даргаЛи Жэжүнь (Ардчилсан)
  ЗөвлөлСүвонь хотын зөвлөл
Газар нутаг
  Нийт121.04 км2 (46.73 бээр2)
Хамгийн өндөр цэг582 м (1,909 фут)
Хүн ам
 (2024 оны 9 сар[1])
  Нийт1,195,045
  Нягтрал9,900/км2 (26,000/бээр2)
  Аялга
Кёнги
Бүсийн дугаар+82-31-2xx
Вэб сайтСүвонь хотын зөвлөл

Сүвоньд Чусонь улсын 1752-1800 оны ван Чонжу 1794-1796 оны хооронд Хуасон цайзыг бариулжээ. Тэрээр улсын нийслэлээ Ханьсонгоос шилжүүлж авчрахыг оролдсон ч бүтээгүй. Цайзад Чонжу вангийн эцэг Садугийн бунхан бий. Ер нь Чусоний цайз хэрмүүдээс бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн ганц нь энэ юм.

Samsung Electronics мэтийн Самсунг группийн олон олон үйлдвэр, компани анхнаасаа төвлөсөн газар бол Сүвонь.

Сүвонь Сөүлтэй хурдны зам, улсын төмөр зам, метрогоор шууд холбогдсон, Сонгенгуан тэргүүтэй 14 их дээд сургуультай. Хөлбөмбөгийн Сүвонь Самсунг Блюуингз баг нь улсын 4, Азийн 2 удаагийн аварга.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Сүвонь хот дотроо 4 дүүрэг ( gu, ku буюу кү, гү) болж хуваагддаг.[3]

Бүтэн нэр солонгос латин галиг хүн ам
(2008)
газар нутаг
(км²)
1. Куоньсонь дүүрэг 권선구 Gwonseon-gu 315,512 47.35 км²
2. Чан-Ань дүүрэг 장안구 Jangan-gu 290,732 33.11 км²
3. Пальдаль дүүрэг 팔달구 Paldal-gu 224,194 13.08 км²
4. Ёнтун дүүрэг 영통구 Yeongtong-gu 256,466 27.50 км²

Дөрвөн дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.

Хотын үзэмж

засварлах

Мөн үзэх

засварлах
  1. "Population statistics". Солонгосын Дотоод хэргийн, Аюулгүй байдлын яам. 2024.
  2. 우편번호 개요 [Шуудангийн кодын тойм] (солонгос хэлээр). Солонгосын шуудан. Татаж авсан: 2025-06-10.
  3. "수원시통계". Эх хувилбараас архивласан: 2011-01-30. Татаж авсан: 2012-10-08.