Паг Жи-сон

хөлбөмбөгчин

Пак Чи Сон (Хангуль: 박지성; Ханжа: 朴智星, 1981 оны хоёрдугаар сарын 25-нд Кёнги аймгийн Сувон хотод төрсөн) — Өмнөд Солонгосын зодог тайлсан алдарт хөлбөмбөгчин юм.

Пак Чи Сон
박지성

Пак 2010 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПак Чи Сон[1]
Төрсөн огноо1981 оны 2 сарын 25 (1981-02-25) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Кёнги, Сувон
Өндөр1.75 м[2]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЗодог тайлсан
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2000–2003Киото Санга76(11)
2003–2005ПСВ65(13)
2005–2012Манчестер Юнайтед134(19)
2012–2014Куинз Парк Рейнжерс20(0)
2013–2014ПСВ
(зээл)
23(2)
Нийт318(45)
Шигшээ баг
1999–2004Өмнөд Солонгос (23-)23(3)
2000–2011Өмнөд Солонгос100(13)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Пак Өмнөд Солонгосын Мёнъжу Их сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн багаас гараагаа эхлэж тэндээсээ Японы дээд лигийн Киото Санга хөлбөмбөгийн багт элсэн тоглож байлаа. Түүний дараа Шигшээ багийн нь дасгалжуулагчын албаа өгч Голланддаа ПСВ Эйндховен багийг дасгалжуулахаар ирсэн Гүүс Хиддинкийг дагаж ПСВ-гийн эгнээнд элсчээ.

ПСВ-гийн хамтаар 2004–05 оны УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтонд шалгараад байсан ази тоглогч Пакийг чадварлаг болохыг нь анзаарсан Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Алекс Фергюсон багтаа элсүүлэхээр идэвхийлсээр 2005 оны долоодугаар сард 4 сая фунт стерлингээр гэрээ байгуулсан гэдэг. Үүнээс хойш Пак өдгөөг хүртэл Манчестер Юнайтедийг Премьер лигийн гурав дараалсан түрүүг хүртэхэд нь болон УЕФА Аваргуудын Лиг, Клубүүдийн ДАШТ-д түрүүлэхэд нь хангалттай үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Талбай дээр жигүүр сэлгэн тоглох, хүчний тоглолт үзүүлэх чадварууд нь түүний давуу тал ажээ.[3]

Пак Куинз Парк Рейнжерст 2012 оны долоодугаар сарын 9-нд хоёр жилээр элсэв.[4]

2013 оны наймдугаар сарын 8-нд ПСВ-д эргэн ирээд[5] 2014 оны тавдугаар сарын 14-нд зодог тайлжээ.

Өмнөд Солонгосын шигшээд 100 тоглолтонд 13 гоолдсон бөгөөд 2002 оны ДАШТ-д IV байр эзлэхэд онцгой гавъяа байгуулсан билээ. Түүний дараа 2006 болон 2010 оны ДАШТ-д оролцсон.

Шигшээн гоолууд

засварлах
Тооны харьцааны эхэнд буй тооны Өмнөд Солонгосын оноо.
Пак Чи Сон: Шигшээ багийн гоолууд
Гоол Хэзээ Хаана Өрсөлдөгч Тооны
харьцаа
Үр дүн Тэмцээн
1 2000 оны 6 сарын 7 Тегеран, Иран   Умард Македон 2–0 2–1 Нөхөрсөг тоглолт
2 2002 оны 5 сарын 21 Согвипо, Бүгд Найрамдах Солонгос Улс   Англи 1–1 1–1 Нөхөрсөг тоглолт
3 2002 оны 5 сарын 26 Сувон, Бүгд Найрамдах Солонгос Улс   Франц 1–1 2–3 Нөхөрсөг тоглолт
4 2002 оны 6 сарын 14 Инчон, Бүгд Найрамдах Солонгос Улс   Португал 1–0 1–0 2002 оны ДАШТ
5 2005 оны 6 сарын 8 Кувейт хот, Кувейт   Кувейт 4–0 4–0 2006 оны ДАШТ-ий .сон
6 2006 оны 6 сарын 18 Лайпциг, Герман   Франц 1–1 1–1 2006 оны ДАШТ-ий
7 2008 оны 2 сарын 6 Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс   Туркменистан 3–0 4–0 2010 оны ДАШТ-ий .сон
8 2008 оны 5 сарын 31 Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс   Йордан 1–0 2–2 2010 оны ДАШТ-ий .сон
9 2008 оны 10 сарын 15 Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс   Арабын Нэгдсэн Эмират Улс 2–0 4–1 2010 оны ДАШТ-ий .сон
10 2009 оны 2 сарын 11 Тегеран, Иран   Иран 1–1 1–1 2010 оны ДАШТ-ий .сон
11 2009 оны 6 сарын 17 Сөүл, Бүгд Найрамдах Солонгос Улс   Иран 1–1 1–1 2010 оны ДАШТ-ий .сон
12 2010 оны 5 сарын 24 Сайтама, Япон   Япон 1–0 2–0 Нөхөрсөг тоглолт
13 2010 оны 6 сарын 12 Порт-Элизабет, Өмнөд Африк   Грек 2–0 2–0 2010 оны ДАШТ
Киото Санга
ПСВ
Манчестер Юнайтед
Өмнөд Солонгос
Хувийн
  • Премьер лигийн шилдэг хагас хамгаалагч (Kicker): 2006
  • Европын лигийн шилдэг Ази хөлбөмбөгчин: 2007

Үзүүлэлт

засварлах
Баг Улирал Лиг Цом Лигийн цом Тив Бусад Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Киото Санга 2000 13 1 1 0 2 0 16 1
2001 38 3 1 0 1 0 40 3
2002 25 7 4 1 0 0 29 8
Бүгд 76 11 6 1 3 0 85 12
ПСВ 2002–03 9 0 0 0 0 0 0 0 8 0
2003–04 28 6 1 0 10 0 1 0 40 6
2004–05 28 7 3 2 13 2 0 0 44 11
Бүгд 64 13 4 2 23 2 1 0 92 17
Манчестер Юнайтед[6] 2005–06 34 1 2 0 3 1 6 0 45 2
2006–07 14 5 5 0 0 0 1 0 20 5
2007–08 12 1 2 0 0 0 4 0 0 0 18 1
2008–09 25 2 3 1 1 0 9 1 2 0 40 4
2009–10 17 3 0 0 2 0 6 1 1 0 26 4
2010–11 15 5 1 0 2 2 9 1 1 0 28 8
2011–12 17 2 1 1 3 0 7 0 0 0 28 3
Бүгд 134 19 14 2 11 3 42 3 4 0 205 27
Куинз Парк Рейнжерс 2012–13 20 0 3 0 2 0 25 0
Бүгд 20 0 3 0 2 0 25 0
ПСВ (зээл) 2013–14 23 2 0 0 4 0 27 2
Бүгд 23 2 0 0 4 0 27 2
Нийт 318 45 27 5 16 3 69 5 5 0 434 58

2014 оны 5 сарын 3-ны байдлаар.

  1. "Premier League clubs submit squad lists" (PDF). Premier League. 2 February 2012. p. 23. Archived from the original (PDF) on 27 Хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 2 February 2012.
  2. "Player Profile: Ji-Sung Park". Premier League. Archived from the original on 6 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 1 September 2012.
  3. "Park: In The Words Of Others". Manchester United Official Website. Татаж авсан: 13 June 2010.
  4. "Exclusive: R's Swoop For Park". qpr.co.uk. 9 July 2012. Татаж авсан: 9 July 2012.
  5. "Ji-Sung Park keert terug bij PSV". psv.nl. PSV. 8 August 2013. Archived from the original on 3 Долдугаар сар 2014. Татаж авсан: 8 August 2013. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)
  6. Endlar, Andrew. "Park Ji-Sung". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 26 September 2010.

Холбоос

засварлах

Загвар:2001 оны Холбоодын цомд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны Алтан цомд (КОНКАКАФ) Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ