Опел Вектра
Опел Вектра нь автомашины үйлдвэрлэгч Опел ХК-ийн дунд ангиллын автомашин юм. Анх 1988 оны аравдугаар 2008 оны наймдугаар сар хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд Их Британийн зах зээлд эхлээд Воксхолл Кавалир, сүүлд нь Воксхолл Вектра гэсэн нэртэйгээр борлуулагдсан бол Латин америкт Шевролет Вектра, Австралид Холден Вектра нэрээр борлуулж байжээ. Түүний өмнөх загвар нь Опел Аскона байсан бол дараах загвар нь 2008 оны намраас худалдаанд гарсан Опел Инсигниа юм.
Опел Вектра | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1988–2008 |
Ангилал: | Дунд ангилал |
Их биеийн хувилбарууд: | Комби, комбилимузин, лимузин |
Өмнөх загвар: | Опел Аскона |
Дараах загвар: | Опел Инсигниа |
Опел Вектра A
засварлахВектра А | |
---|---|
Опел Вектра A (1988-1995) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1988–1995 (Европоос гадна: 1998 он хүртэл) |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,4–2,5 литр (52–150 кВт) Дизель хөдөлгүүр: 1,7 литр (42–60 кВт) |
Урт: | 4352–4432 мм |
Өргөн: | 1700–1706 мм |
Өндөр: | 1400 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2600 мм |
Хоосон жин: | 1005–1415 кг |
Опел Вектра А нь Опелийн дунд ангилалд хамаарах автомашин. Энэ нь Аскона C-ийн залгамж болон гарч ирсэн бөгөөд 1995 онд Вектра B гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.
Загварын түүх
засварлахЭхний хувилбар нь шаталсан ар талтай урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байв. 1989 онд нэгдүгээр сараас шаталсан артай дөрвөн дугуй хөтлөгчтэй загвар, харин мөн оны гуравдугаар сараас налуу артай загварууд гарлаа.
-
Ар талаасаа
-
Опел Вектра А налуу артай загвар (1989–1992)
-
Опел Вектра А 2000 (1989–1992)
-
Опел Вектра А-ийн сайжруулсан загвар (1992–1995)
-
Ар тал
1992 онд загварын сайжруулалт хийгдсэн ба үүнд шинэ хийц бүхий нүүрний болон арын хэсэг ордог. Сайжруулсан загварын гол таних зүйлд урд салхины хаалт мөн түүн дээр нэмж оруулсан опелийн эмблем, автомашины өнгөтэй адил өнгө бүхий урд гупр, бага зэрэг төвийлгөсөн урд их гэрэл, шинэ хийц бүхий арын гэрэл, арын нээлхийн бариулыг уртааш нь сунгасан зэрэг орно. Цувралаар бүх Вектра нь ABS, жолооны хүрдний серво мотор болон таван араат хурдны хайрцагаар тоноглогджээ. Аюулгүй байдал талаас нь бүх цуврал загвартаа хажуу талаар мөргөлдөх үед хамгаалах зориулалт бүхий давхар ган хоолойг бүх хаалганд хийснээс гадна хаалганы босгыг давхар нимгэн төмрөөр хийж өгчээ.
1993 оны хоёрдугаар сараас жолоочийн талд аюулгүйн дэр, мөн оны наймдугаар сараас жолоочийн хажуугийн зорчигчийн аюулгүйн дэрийг захиалж болох байсан бол дараа жилийн буюу 1994 оны есдүгээр сараас аюулгүйн дэрийг цувралаар тоноглох болжээ. 1995 оны зургаадугаар сард түүний үйлдвэрлэлтийг зогсоох хүртэл Вектра А-г маш олон хувилбар загвараар хийж байсан учир нэлээд хэд хэдэн ховор загварууд бий болсон байдаг.
Тусгай загварууд
засварлахВектра 2000
засварлахВектра 2000 буюу Вектра 2000 4x4 загвар нь 1989-с 1992 оны долоодугаар сар хүртэл үйлдвэрлэгдсэн шилдэг загвар юм. Шаталсан артай Вектра 2000 нь 110 кВт чадалтай мотортойгоор нийт 25.000 ширхэг үйлдвэрлэгджээ.
Вектра Турбо 4x4
засварлахВектра Турбо 4x4 нь 1992 оны намраас европын зах зээлд зориулан гаргасан загвар юм. Опел нь Швейцарь болон Австри улсад бүх дугуй хөтлөгчтэйгээр ихээхэн борлуулалттай учир үүнийг 4x4 болон 150 кВт (204 м.x.) турбо мотортой хувилбараар борлуулав. 1994 оны зун хүртэл нийт 2252 ширхэг Вектра Турбо 4x4 борлуулсан ба ихэнх нь Их Британи, Австри, Швейцарь болон Германд зарагдсан байна.
Вектра V6
засварлахВектра V6 шаталсан артай загвар нь 125 кВт (170 м.x.) чадалтай 2,5 литрийн мотортойгоор сайжруулсан загвар болгон германд худалдаалав. 1993 оны гуравдугаар сараас зөвхөн автоматик хурдны хайрцагтай загварыг санал болгож байгаад тус оны зургаадугаар сараас нэмж механик хурдны хайрцагтай загвар гаргалаа.
Техникийн үзүүлэлт
засварлахМоторын таних дугаар | Эзэлхүүн | мах. Чадал | мах. Эргэлтийн момент | Моторын төрөл | Хурдны хайрцаг | Хөтлөх тэнхлэг | Дээд хурд |
---|---|---|---|---|---|---|---|
14NV | 1389 см³ | 55 кВт (75 м.х. 5600/мин.-нд |
108 Нм 3000/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 176 км/ц |
16SV | 1598 см³ | 60 кВт (82 м.x.) 5200/мин. |
130 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 178 км/ц |
C16NZ(2) | 1598 см³ | 55 кВт (75 м.x.) 5200/мин. |
125 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 176 км/ц |
E16NZ | 1598 см³ | 55 кВт (75 м.x.) 5200/мин. |
127 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 176 км/ц |
X16SZ | 1598 см³ | 52 кВт (71 м.x.) 5000/мин. |
128 Нм 2800/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 176 км/ц |
18SV | 1796 см³ | 66 кВт (90 м.x.) 5400/мин. |
148 Нм 2800/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 183 км/ц |
E18NVR | 1796 см³ | 65 кВт (88 м.x.) 5400/мин. |
143 Нм 2800/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Бүх дугуй хөтлөгчтэй | 182 км/ц |
C18NZ | 1796 см³ | 66 кВт (90 м.x.) 5400/мин. |
145 Нм 3000/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 183 км/ц |
C20NEF | 1998 см³ | 74 кВт (101 м.x.) 5200/мин. |
158 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | [*] |
20NE | 1998 см³ | 85 кВт (115 м.x.) 5200/мин. |
175 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик/ 4 шатлалтай автоматик |
Хөтлөх тэнхлэг урдаа | 198 км/ц |
C20NE | 1998 см³ | 85 кВт (115 м.x.) 5200/мин. |
170 Нм 2600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик/ 4 шатлалтай автоматик |
Хөтлөх тэнхлэг урдаа/ бүх дугуй хөтлөгч |
198 км/ц |
20SEH | 1998 см³ | 95 кВт (129 м.x.) 5600/мин. |
180 Нм 4600/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа/ бүх дугуй хөтлөгч |
206 км/ц |
20XEJ | 1998 см³ | 110 кВт (150 м.x.) 6000/мин. |
196 Нм 4800/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 206 км/ц |
C20XE | 1998 см³ | 110 кВт (150 м.x.) 6000/мин. |
196 Нм 4800/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 217 км/ц |
X20XEV | 1998 см³ | 100 кВт (136 м.x.) 5600/мин. |
185 Нм 4000/мин.-нд |
Ц4-Отто мотор | 5-араат механик/ 4 шатлалтай автоматик |
Хөтлөх тэнхлэг урдаа/ бүх дугуй хөтлөгч |
210 км/ц |
C20LET | 1998 см³ | 150 кВт (204 м.x.) 5600/мин. |
280 Нм 2400/мин.-нд |
Ц4-Отто мотор | 6-араат механик | Бүх дугуй хөтлөгч | 240 км/ц |
C25XE | 2498 см³ | 125 кВт (170 м.x.) 6000/мин. |
227 Нм 4200/мин.-нд |
Ү6-Отто мотор | 5-араат механик/ 4 шатлалтай автоматик |
Хөтлөх тэнхлэг урдаа | 178 км/ц |
17D | 1700 см³ | 42 кВт (57 м.x.) 4600/мин. |
105 Нм 2400-2600/мин.-нд |
Ц4-Дизель мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 152 км/ц |
17DR | 1700 см³ | 44 кВт (60 м.x.) 4600/мин. |
105 Нм 2400-2600/мин.-нд |
Ц4- Дизель мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 152 км/ц |
17DT | 1686 см³ | 60 кВт (82 м.x.) 4400/мин. |
168 Нм 2400/мин.-нд |
Ц4- Дизель мотор | 5-араат механик | Хөтлөх тэнхлэг урдаа | 176 км/ц |
- *- Албаны зориулалттай тэрэг, хурдыг сааруулагчтай
Опел Вектра B
засварлахВектра B | |
---|---|
Опел Вектра B (1995-2002) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1995–2002 |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин, лимузин, комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,6–3,0 литр (55–162 кВт) Дизель хөдөлгүүр: 1,7–2,2 литр (60–92 кВт) |
Урт: | 4477–4490 мм |
Өргөн: | 1707 мм |
Өндөр: | 1425–1490 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2637 мм |
Хоосон жин: | 1280–1560 кг |
Опелийн дунд ангиллын автомашинд тооцогдох Опел Вектра B-г 1995 оноос 2002 оны хавар хүртэл үйлдвэрлэжээ. Түүний өмнөх үеийн загвар нь Опел Вектра А байв. Анхандаа шаталсан болон налуу артай лимузин загвар үйлдвэрлэж байгаад жилийн дараагаас 1975 оноос хойш завсарласан байсан комби загварын үйлдвэрлэлтийг буцаан сэргээв. 1999 оны эхээр энэ цувралд загварын сайжруулалт хийгджээ[1]. 2002 оны гуравдугаар сараас Опел Вектра C гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.
Түүх
засварлах1995 онд Вектра В-ийн үйлдвэрлэлтийг налуу болон шаталсан артай загвараар эхэлсэн бөгөөд Аскона A-ийн комби загвараас хойш 20 жил завсарласан байсан комби загварыг буцаан дунд ангилалд сэргээн караван гэсэн нэршлийн дор гаргалаа.[1]
-
Опел Вектра B налуу артай
-
Ар талаасаа
-
Опел Вектра B (1998 оны загвар)
-
Опел Вектра В-ийн дотоод дизайн
-
Опел Вектра В караван
Моторууд
засварлахБензин мотор
засварлахЗагвар | Моторын таних дугаар | Эзэлхүүн | Моторын төрөл | Чадал 1/мин-д | Эргэлтийн момент (Нм 1/мин-д) |
0-100 км/ц | Дээд хурд | Үйлдвэрлэсэн он | Тайлбар |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1.6 | 16LZ2 | 1598 см³ | Ц4 Ү8 | 55 кВт (75 м.x.)/5400 | 120/2200 | 175 км/ц | 1995.08–2000.08 |
| |
X16SZR | 55 кВт (75 м.x.)/5200 | 128/2800 | 15,5 сек | Евро 2 | |||||
1.6 | X16XEL | 1598 см³ | Ц4 Ү16 | 74 кВт (100 м.x.)/6200 | 150/3200 | 12,5 сек | 188 км/ц | 1995.08–2000.08 | Евро 2 |
Y16XE | 74 кВт (100 м.x.)/6000 | 150/3600 | 193 км/ц | 2000.08–2002.02 | Евро 3 | ||||
Z16XE | Евро 4 | ||||||||
1.8 | X18XE | 1799 см³ | Ц4 Ү16 | 85 кВт (115 м.x.)/5400 | 170/3600 | 11,0 сек | 203 км/ц | 1995.08–1999.01 | Евро 3 / D3 |
X18XE1 | 1796 см³ | 170/3400 | 1999.01–2000.08 | ||||||
Z18XE | 92 кВт (125 м.x.)/5600 | 170/3800 | 10,5 сек | 208 км/ц | 2000.08–2002.02 | Евро 4 | |||
Z18XEL | 85 кВт (115 м.x.)/5600 | 11,0 сек | 203 км/ц |
| |||||
2.0 | 20NEJ | 1998 см³ | Ц4 Ү8 | 82 кВт (112 м.x.)/5400 | 165/2800 | 195 км/ц | 1995.08–2000.08 |
| |
2.0 | X20XEV | 1998 см³ | Ц4 Ү16 | 100 кВт (136 м.x.)/5600 | 188/3200 | 10,0 сек | 215 км/ц | 1995.08–2000.08 | Евро 2 |
2.2 | Z22SE | 2198 см³ | Ц4 Ү16 | 108 кВт (147 м.x.)/5800 | 203/4000 | 9,5 сек | 218 км/ц | 2000.08–2002.02 | Евро 4 |
2.5 | X25XE | 2498 см³ | Ү6 Ү24 | 125 кВт (170 м.x.)/5800 | 230/3200 | 8,5 сек | 230 км/ц | 1995.08–2000.08 | Евро 2 |
2.5 i500 | X25XEI | 2498 см³ | Ү6 Ү24 | 143 кВт (195 м.x.)/6500 | 240/3500 | 8,2 сек | 236 км/ц | 1997.12–2000.08 |
|
2.6 | Y26SE | 2597 см³ | Ү6 Ү24 | 125 кВт (170 м.x.)/5800 | 250/3600 | 8,5 сек | 230 км/ц | 2000.08–2002.02 | Евро 3 |
3.0 i30 | X30XEI | 2962 см³ | V6 24V | 162 кВт (220 м.x.)/6200 | 300/3600 | 6,9 сек | 242 км/ц | 1998 |
|
Опел Вектра C
засварлахВектра C | |
---|---|
Опел Вектра C (2002-2005) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2002–2008 (европоос гадна одоо ч үйлдвэрлэж байгаа) |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин, лимузин, комби |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,6–3,2 литр (74–206 кВт) Дизель хөдөлгүүр: 1,9–3,0 литр (74–135 кВт) |
Урт: | 4611–4840 мм |
Өргөн: | 1798 мм |
Өндөр: | 1460–1500 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2700–2830 мм |
Хоосон жин: | 1395–1638 кг |
Oпел Вектра C дунд ангилалд орох автомашин бөгөөд түүнийг 2002 оны хавраас 2008 оны зун хүртэл үйлдвэрлэжээ. Энэ загвар олон жил үйлдвэрлэсэн загвар болох Вектра B-гийн үргэлжлэл болон гарч ирсэн юм.
Загварын түүх
засварлахВектра C загварыг худалдаанд 2002 оны дөрөвдүгээр сард гаргасан ба эхний ээлжинд шаталсан ар бүхий лимузин болон налуу артай загварууд гаргасан байна. Налуу артай загвар нь мөн оны есдүгээр сард гарсан бөгөөд илүү спорт загвартай цувралаар доош суулгасан их биетэй гарсан байна. Анхны караван буюу комби загвар дараа оны аравдугаар сард худалдаанд гарчээ. Комби загвар нь лимузин загвараа бодвол тэнхлэг хоорондын зай урттай юм.
Вектра C нь өмнөх загвараа бодвол хамаагүй урт. Үүнд 2003 онд үйлдвэрлэлтийг нь зогсоосон Опел Омега чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Вектраг сунган дээд дунд ангилалд өрсөлдөх сонирхолтой байсан аж.
Зургийн цомог
засварлах-
Опел Вектра C налуу артай (2005-2008 он)
-
Ар талаасаа
-
Опел Вектра C, OPC
-
Опел Вектра C, шаталсан артай загвар
-
Опел Вектра C караван урдаасаа
-
Опел Вектра C караван, ар талаасаа
Цахим хуудас
засварлахwww.vectra16v.com – Oпел Вектра А цувралын талаарх мэдээлэл
www.vectraturbo.de – Oпел Вектра А-X 4×4 турбо загварын талаарх мэдээлэл
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Eckhart Bartels, Rainer Manthey: Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991–2012. Podszun, Brilon 2013, ISBN 978-3861336662, S. 7/8 und 35/36.