Морины хүч
Морины хүч гэдэг нь хүчний хэмжилтийн нэгж юм. Морины хүч (герман: Pferdestärke, товчоор PS) гэсэн нэршилийг анх Жэймс Ватт бий болгосон бөгөөд тэрээр уурын хөдөлгүүр-т машины чадлыг хэмжилтийн нэгдсэн нэгжид оруулахын тулд хэрэглэсэн байна. Морины хүчээр яг хэдэн мориор тухайн хүчтэй машиныг солиж болохыг илэрхийлсэн хэмжигдхүүн юм. 1978 оны 1 сарын 1-нээс эхлэн морины хүч гэсэн нэршлийн оронд Ваттыг (Жэймс Ваттыг хүндэтгэх үүднээс) Холбооны Германы улс (герман: Bundesrepuplik Deutschland, товч BRD) олон улсын SI системд оруулан хэрэглэх болсон нь Жэймс Ваттын тодорхойлсон чадлын нэгжийг давхар хэмжилтийн нэгжтэй болгосон байна. Ардчилсан Герман улс (герман: Deutschen Demokratischen Republik, товч DDR) аль 1970 онд морины хүчийг Ваттаар солин хэрэглэж байжээ. Хэдийгээр морины хүч гэсэн нэршилийг 1978 оноос хойш хуулиар хэрэглэхээ болисон боловч энэ нэгж нь дотоод шаталтын хөдөлгүүр болон тусгай хүчний машинуудад өдийг хүртэл хэрэглэгдсээр иржээ.
Тодорхойлолт
засварлахФизикийн нэгж
Нэгжийн нэр | Морины хүч |
---|---|
Нэгжийн тэмдэг | PS (м.х.) |
Физикийн хэмжилтийн нэр | Чадал |
Томъёоны тэмдэг | P |
SI-нэгжийн системд | 1PS=735,49875 W |
Нэрний утга | Нэг ажлын морины дундаж чадал |
Нэгжийн шилжүүлэг
засварлахНэг морины хүч нь 75 Килопондметер/сек-тэй тэнцэх ба энэ нь 0,73549875 кВ.[1] Эндээс үндэслээд нэг киловатт нь ойролцоогоор 1,35962162 морины хүчтэй тэнцэнэ. Тооцооны алдагдлыг багасгах гурван томъёо байдаг:
- 4 морины хүч ~ 3 кВт (са. 2% алдагдалтай)
- 15 морины хүч ~ 11 кВт (са. 0,3% алдагдалтай)
- 34 морины хүч ~ 25 кВт (са. 0,03% алдагдалтай)
Хөтлөx машины чадлын үзүүлэлтийг ялангуяа автомашины хөдөлгүүрийн үзүүлэлтийг хооронд нь харьцуулахад ихэд хүндрэлтэй. Учир нь хөдөлгүүрийн чадлыг улс бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг. Иймээс жишээ нь хөдөлгүүрийн чадлыг угсарсан үед хурдны хайрцагт өгч байгаа чадлаар германд тодорхойлдог (DIN-PS) бол америкт "SAE-PS" мөн италид "Guna-PS" гэсэн стандартууд байх. Эдгээр стандартын дагуу бол моторын чадлыг тодорхойлохдоо бусад эд ангийг болон агрегатыг холбоогүй үеийн (гэрлийн машин, агаар шүүгч, яндан зэрэг) чадлаар тооцон авдаг. Хоорондын ялгааг тэр бүр тодорхойлох боломжгүй бөгөөд практикт 5-15%-ийн зөрөөтэй хэмээн авч үздэг байна. Мөн энэ чадлын үзүүлэлт нь кВт-ын үзүүлэлтэнд ч зөрдөг ба учир нь нэгжиндээ биш харин түүнийг хэмжиж буй нөхцлөөс хамааралтай. Энэ хэмжилтийн нөхцөлд дотоод шаталтын хөдөлгүүрт гэхэд агаарын даралт болон температурыг нэрлэж болно.
Эшлэл
засварлах- ↑ Faltblatt: Die gesetzlichen Einheiten in Deutschland. Juni 2015, S. 6 (Online Version (PDF; 1,6 MB) (Memento 24. Есдүгээр сар 2015 цахим архивт)
Цахим холбоос
засварлахWiktionary: Морины хүч – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
кВт-аас морины хүчинд болон морины хүчнээс кВт-д шилжүүлэх онлайн-шилжүүлэг