Опел Аскона
Опел Аскона нь Опел ХК-ийн 1970-1988 оны хооронд үйлдвэрлэсэн дунд ангиллын автомашин юм. Аскона гэдэг нэр нь Швейцар улсад байдаг Лаго Маггиоре нуурын дэргэдэх итали хэлтэй, Аскона тосгоны нэрээс гаралтай.
Опел Аскона | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1970–1988 |
Ангилал: | Дунд ангилал |
Их биеийн хувилбарууд: | Комби, лимузин, комбилимузин |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | Опел Вектра |
1950-д оны сүүлээр Швейцарьт Олимпиа Рекорд P1 -н тусгай загваруудыг Аскона хэмээн нэрлэдэг байж. 1960-д оны сүүлээр Кадетт B- ийн сайжруулсан загварыг Аскона 1700 гэдэг нэртэйгээр Швейцарт борлуулагдаж байжээ.
Опел Асконагийн дараах үе нь Опел Вектра юм.
Хувилбаруудын тойм
засварлахОпел Асконагийн нийт гурван хувилбар байсан:
-
Опел Аскона A
1970 - 1975 онуудад -
Опел Аскона B
1975 - 1981 онуудад -
Опел Аскона C
1981 - 1988 онуудад -
Опел Аскона
1983 оны Сафари-Ралле-д үүнийг Ари Ватанен жолоодон түрүүлсэн
Опел Аскона А
засварлахАскона A | |
---|---|
Опел Аскона A (1970-1975) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1970–1975 |
Их биеийн хувилбарууд: | Комби, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,2–1,9 литр (44–66 кВт) |
Урт: | 4124–4180 мм |
Өргөн: | 1630 мм |
Өндөр: | 1385–1400 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2430 мм |
Хоосон жин: | 870–1025 кг |
Опел Аскона А нь 1970 оны 11-р сараас 1975 оны 7 сар хүртэл үйлдвэрлэсэн Опел ХК-ийн автомашин юм. Энэ нь хэмжээний хувьд Кадетт болон Рекордын хооронд байрлан 1967-1970 оны хооронд үйлдвэрлэсэн Опел Олимпиа А-г орлуулсан загвар юм. Энэ тэрэг нь өөрийн гэсэн их биеийн хэлбэртэй бөгөөд Кадетт, Рекордын мотороор моторжуулсан.
Аскона А-г таван жилийн дотор нийт 690.000 ширхэгийг үйлдвэрлэсэн.
-
Опел Аскона 16 (1970–1973)
-
Урд талаасаа
-
Ар тал
-
Дотор тал
Их биеийн ерөнхий хэлбэр
засварлах-
Аскона А, их биеийн гурван хувилбарын дүрслэл
Аскона нь гурван төрлийн хувилбараар хийгдсэн:
- хоёр хаалгатай шаталсан ар тал бүхий лимузин
- дөрвөн хаалгатай шаталсан ар тал бүхий лимузин
- гурван хаалгатай комби
Мотор
засварлахМоторжуулалт нь цуваа дөрвөн цилиндртэй хувилбарыг сонгосон. Дараах вариантуудаас сонгох боломжтой байж.
- 1,2 литр-S 44 кВт (60 м.x.)
- 1,6 литр-N 50 кВт (68 м.x.)
- 1,6 литр-S 59 кВт (80 м.x.)
- 1,9 литр-S 66 кВт (90 м.x.)
Техникийн үзүүлэлт
засварлахТехникийн үзүүлэлт Опел Аскона A (1970–1975) | ||||
Опел Аскона : | 12 S (1972–1975) | 16 (1970–1975) | 16 S (1970–1975) | 19 S (1971–1975) |
---|---|---|---|---|
Мотор: | 4-цилиндрт-цуваа мотор (Дөрвөн такттай) | |||
Эзэлхүүн: | 1196 см³ | 1584 см³ | 1897 см³ | |
Нүхэлгээ x Зам: (Цилиндрийн байрлах нүх) | 79 x 61 мм | 85 x 69,8 мм | 93 x 69,8 мм | |
Чадал 1/мин-д: | 44 кВт (60 м.x.) 5400 |
44–50 кВт (60–68 м.x.) 5000–5200 |
55–59 кВт (75–80 м.x.) 5000–5200 |
65–66 кВт (88–90 м.x.) 4800–5100 |
Маx. Эргэлтийн момент 1/мин: | 88 Нм 3000-д | 102–108 Нм 3200–3400-д | 114–118 Нм 3800-д | 142–145 Нм 2800–3600-д |
Хөргөлт: | Усан хөргөлт | |||
Хурдны хайрцаг: | 4-араат-механик хурдны хайрцаг (16 S болон 19 S-д зориулсан гурван араат автоматик (Опел)) | |||
Залуур: | Шүдэт саваан залуур | |||
Тормос: | Гидравликийн хоёр тусдаа системт- тормосны төхөөрөмж, урдаа хавтаст цилиндртэй, арын тэнхлэгтээ барабан буюу бөмбөр хэлбэрийн тормос | |||
Их бие: | Нимгэн ган төмөр, өөрийгөө тээгч | |||
Мөрийн өргөн урд/хойно: | 1329/1320 мм | |||
Тэнхлэг хоорондын зай: | 2430 мм | |||
Урт: | 4124 мм (Караван: 4180 мм) | |||
Хоосон жин: | 870–1025 кг | |||
Дээд хурд: | 137 км/ц | 140–145 км/ц | 148–155 км/ц | 155–160 км/ц |
Хурдатгал 0-100 км/ц: | 19 сек | 18–21 сек | 14,5–19,5 сек | 13–14,5 сек |
Хэрэглээ (литр/100 километр): | 10,0 | 12,0 | 12,0–13,0 | 12,5–13,5 |
Опел Аскона B
засварлахАскона B | |
---|---|
Опел Аскона 1,6 N SR (1975-1981) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1975–1981 |
Их биеийн хувилбарууд: | Лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,2–2,0 литр (40–81 кВт) Дизель хөдөлгүүр: 2,0 литр (43 кВт) |
Урт: | 4321 мм |
Өргөн: | 1670 мм |
Өндөр: | 1380 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2518 мм |
Хоосон жин: | 900−1100 кг |
Oпел Аскона B нь Адам Опел ХК-ийн Рюсселсхайм хотод үйлдвэрлэсэн дунд ангиллын-лимузин загварын автомашин бөгөөд 1975 оны есдүгээр сард анх худалдаанд гаргаж байжээ. 1970 оноос үйлдвэрлэсэн Аскона А-ийн залгамж болох энэ загвар нь хамгийн сүүлийн ардаа хөтлөх тэнхлэгтэй автомашин байсан ба яг тухайн үед зэрэгцэн зах зээлд гарсан купье загварын Опел Манта B-ийн техниктэй адилхан техниктэй тэрэг байжээ.
Хоёр болон дөрвөн хаалгатай лимузин загварууд нь Бохум болон Антверпен хотуудад үйлдвэрлэгдсэн. Харин Аскона А-тай адил караван буюу комби загвар үйлдвэрлэгдээгүй юм. Их Британид буруу талдаа жолооны хүрдтэй Манта B-ийн урд хэсгийг ашиглан Вауксхалл Кавалиер нэртэй үйлдвэрлэгдэж байсан байна.
Загварын түүх
засварлах1975 онд олон улсын автомашины үзэсгэлэн худалдаанд гаргасан Аскона А-ийн залгамж үе нь өмнөх үеийн загвараа бодвол их биеийн хийц нь нэлээд тэгш гадаргуутай болсоноороо ялгагдана.
Аскона В-г анх Кадетт В-ийн залгамж залгамж үе болгон төсөвлөсөн байсан боловч хөгжүүлэлтийн явцад өөрчлөлт хийгдэн шинэ дунд ангилалын загвар болгон гаргав. Тэнхлэг хоорондын зай нь 88 мм-ээр, их биеийн урт нь 200 мм-ээр сунан уртассан бол өргөөшөө 40 мм нэмэгдэн, өндрөөсөө 5 мм-ийг хасуулсан байна. Их биеийн хийцийн харагдах байдал нь 70-аад оны Опелийн үйлдвэрлэж байсан автомашинуудын ерөнхий хэлбэрийг өөртөө шингээсэн автомашин болсон.
-
Опел Аскона B, араас нь харсан байдал
-
Урд талаасаа
-
Вауксхалл Кавалиер (1976 он)
Опел Аскона C
засварлахАскона C | |
---|---|
Опел Аскона C, таван хаалгатай (1981-1984) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1981–1988 |
Их биеийн хувилбарууд: | Комбилимузин, лимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,3–2,0 литр (44–96 кВт) Дизель хөдөлгүүр: 1,6 литр (40 кВт) |
Урт: | 4264–4366 мм |
Өргөн: | 1668 мм |
Өндөр: | 1385–1395 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2574 мм |
Хоосон жин: | 920–1090 кг |
Дунд ангилалд орох Аскона С-г 1981-1988 оны хооронд Аскона В-ийн үргэлжлэл болгон Опел үйлдвэрлэжээ. Үүнийг Женерал-Моторсоос олон улсад үйлдвэрлэсэн Опелийн загвар юм.
Загварын түүх
засварлахДунд ангилалд зориулан үйлдвэрлэсэн Опелийн автомашинуудаас анхны урдаа хөтлөгчтэй загвар нь юм. Аскона С-г хоёр болон дөрвөн хаалгатай шаталсан артай загвар, мөн таван хаалгатай налуу артай загвартайгаар хийжээ. Аскона С-нь дотроо гурван үед хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо их биеийн хийцийн хувьд бага зэргийн л ялгаатай. Хамгийн их өөрчлөлт нь Аскона С1-ээс Аскона С2 хийгдсэн аж.
- Аскона С1 (1981.08-1984.10)
- Аскона С2 (1984.10-1986.08)
- Аскона С3 (1986.08-1988.10)
-
Опел Аскона C1, араас нь харсан байдал
-
Опел Аскона C2, урд талаасаа
-
Таван хаалгатай Опел Аскона C3
Моторууд
засварлах- 1,3 л, 55 кВт (75 м.x) – Мотор 13 S (LX9)
- 1,6 л, 55 кВт (75 м.x) (Мултек төв шүршилт болон катализатортой) – Мотор C 16 LZ (L73)
- 1,6 л, 55 кВт (75 м.x) (Мултек төв шүршилт) – Мотор E 16 NZ (L73)
- 1,8 л, 85 кВт (115 м.x) (Bosch LE-Jetronic шүршилт) – Мотор 18 E (LV6)
- 2,0 л, 85 кВт (115 м.x) (Bosch Motronic ML4.1 шүршилт болон катализатортой) – Мотор C 20 NE (LE4)
- 2,0 л, 96 кВт (130 м.x) (Bosch Motronic ML4.1 шүршилт) – Мотор 20SEH (2H4)
- 1,6 л, 40 кВт (54 м.x) (Тоосруулагч камертай дизель) – Мотор 16 D/16 DA (L53)
Ном
засварлах- Mike Covello: Standard Catalog of Imported Cars 1946–2002. 2. Aufl. Krause Publications, Iola 2006. ISBN 0-87341-605-8.[1]
Гадаад холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Die 1. Aufl. dieses Werks findet sich unter:
- James F. Flammang: Standard Catalog of Imported Cars 1946–1990. Krause Publications, Iola, Wi. 1992, ISBN 0-87341-158-7.